Гоулихү шаньюй
Гоулихү шаньюй (хятадаар: 呴犁湖, пиньинь: Gòu lí hú) бол НТӨ 102-101 онд Хүннү улсыг захирч байсан нэгэн юм. Ичисе шаньюйн хүү. Үшилү шаньюй нас барсны дараа Хань улс хойд хилээ өргөтгөхөөр хэрэм бэхлэлт барьж эхлэв. Үүний хариуд НТӨ 101 онд морьт цэргийн хүчээр Диншян, Юньжун, Жан Е, Жючюань гэх суурин газрыг довтолж ихээхэн хүн олзолж буцжээ. Уг жилдээ Гоулихү шаньюй өвчнөөр нас барсан. Түүнийг дүү Чедихөү нь залгамжилж шаньюй болжээ.
Өмнөх Үшилү шаньюй |
Хүннүгийн шаньюй НТӨ 102-101 |
Дараах Чедихөү шаньюй |