Гончигийн Дуламдорж
Загвар:Радио хорооны анхны дарга
Гончигийн Дуламдорж (1911 оны 11 сарын 23-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрж, 1993 онд нас барсан) нь Сайн ноён хан аймаг, Одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын Түйн гол хэмээх газар мэндэлсэн Хувьсгалт тэмцлийн ахмал зүтгэлтэн, Монголын Радио Хорооны анхны дарга юм.
Намтар
засварлахГончигийн Дуламдорж нь 1911 онд Сайн ноён хан аймгийн Түйн гол хэмээх газар мэндэлжээ. Тэрээр бага залуудаа Ламын гэгээний хийдэд шавилан сууж байгаад Багшийн сургууль, ЗХУ-д КУТВ буюу Дорно дахины орно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль болон Монгол Улсын Их сургуулийн Түүхийн тэнхимийг Улаан дипломтой төгсөөд тэр үеийн Говь-Алтай, Архангай, Өвөрхангай \одоогийн Баянхонгор орно\ аймгуудад сургуулийн захирал, Улаанбаатар хотын 1-р сургуулийн захирал, Монгол Радиогийн анхны даргаар ажиллаж байсан бөгөөд улмаар Санхүү эдийн засгийн техникумд багшилж байжээ.
Тэрээр Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, \Боловсролын тэргүүний ажилтан\, Радиогийн тэргүүний ажилтан, Улсын тэргүүний суртал ухуулагч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 1 удаа, Алтан гадас одон 2 удаа, ойн медалууд, сум, хороо Районы депутатаар удаа дараа сонгогдон ажиллаж, Улаанбаатар хотын хүндэт иргэн байсан юм. Түүний ач зээ үр хүүхдүүд нь одоо Улаанбаатар хотод амьдран сууж байна.