Гончигдоржийн Уянгахишиг

Гончигдоржийн Уянгахишиг нь 1978 оны 04 сарын 29-нд төрсөн. Харьцуулсан эрх зүйн магистр, санхүү, бизнесийн салбарт мэргэшсэн, туршлагатай хуульч эмэгтэй.

Гончигдоржийн Уянгахишиг
“Инвескор Капитал ҮЦК” ХХК Гүйцэтгэх захирал
Төрсөн1978 оны 4 сарын 29 (1978-04-29)
(одоо
  1. REDIRECTЗагвар:25 настай)
УлсМонгол Монгол Улс
Нам эвсэлЗөв хүн - Электорат эвсэл
Гэр бүлНөхөр, 3 хүүхэд
СургуульГерман Бонн хотын Их Сургууль

Бага нас

засварлах

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төрөх эмнэлэгт эцэг Раднаасүмбэрэлийн Гончигдорж, эх Дамдинсүрэнгийн Хишигт нарын ууган охин болон мэндэлсэн. Эцэг эхээс дөрвүүлээ, нэг охин дүү,  хоёр эрэгтэй дүүтэй. 1985 онд Нийслэлийн лаборатори Нэгдүгээр дунд сургуульд элсэн орж, 5 дугаар ангийг алгасан суралцаж, 1994 онд математикийн гүнзгийрүүлсэн  сургалттай ангийг төгссөн.

Боловсрол

засварлах
  • 1985-1994                      Бүрэн дунд боловсрол: Нийслэлийн 10 жилийн лаборатори 1-р дунд сургууль, Улаанбаатар хот
  • 1994-1998                      Эрх зүйн бакалавр: Эрх зүйч, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд сургууль, Улаанбаатар хот
  • 1999-2002                      Хууль зүйн ухааны магистр: Харьцуулсан эрх зүйн магистр, Бонн хотын Их Сургуулийн Хуулийн сургууль, ХБНГУ

Ажлын туршлага

засварлах
  • 2002-2010 Хууль зүйн “Цэц” товчоо Өмгөөлөгч, Түнш  
  • 2010-2012 “Си Энд Жи Партнерс” Хуулийн фирм   Үүсгэн байгуулагч, Түнш
  • 2012-2014 “Шунхлай Групп” ХХК Үйл ажиллагаа, Хууль, эрх зүй хариуцсан захирал
  • 2015-2018 “Голомт Банк” ХХК Хуулийн хэлтсийн захирал
  • 2018- одоо “Инвескор Капитал ҮЦК” ХХК Гүйцэтгэх захирал

Мэргэжлийн үнэмлэх, гишүүнчлэл

засварлах
  • Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /Монголын Хуульчдын Холбооны гишүүн/
  • Үнэт цаасны зах зээлд Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх  

Хууль тогтоомж дээр ажилласан туршлага

засварлах

Концессын тухай хуулийн төсөл, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Татварын багц хуулийн төсөл, Хөрөнгийн зах зээлийн холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах багц хуулийн төсөл г.м хууль тогтоомжийн төсөл дээр Төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтарсан ажлын хэсгүүдэд орж ажилласан.