Гладиатор
Гладиатор (латин. gladiator - "сэлэмчин", gladius - "сэлэм") - Эртний Ромд эрх чөлөөтэй авахын төлөө олон нийтийг зугаацуулж өөр нэг дайчин боолтой буюу зэрлэг араатан амьтантай тулалддаг байсан боол эсвэл хэрэг хийсэн чөлөөт иргэн.
Гладиаторууд гартаа сэлэм барьж тулалдах ёстой байсан тул сул дорой нь үхэж, хүчирхэг нь амьд үлдэж, тэнд байсан хүмүүсийн баяр баясгаланг төрүүлдэг байв. Олон боолууд сайн дураараа гладиаторын сургуульд орохыг оролддог байсан, учир нь тэд тулалдаж, олны хайрыг татснаар боолчлолоос ангижрах боломжтой байжээ. Гладиаторын сургуульд шинэхэн гладиаторууд хатуу ширүүн бэлтгэлтэй тулгардаг байсан бөгөөд ихэнх нь ажлын ачааллыг даван туулж чаддаггүй байв.
МЭӨ 105 онд гладиаторын тулааныг олон нийтийн үзвэрийн тоонд оруулсан. Үүнээс хойш төр шүүгч нартаа зохион байгуулалтын хариуцлагыг даатгадаг болж Гладиаторын тулаан нийслэл болон орон даяар хамгийн дуртай үзвэр болж байна.
МЭ 63 онд Эзэн хаан Нерон гладиаторуудын тэмцээнд чөлөөт эмэгтэйчүүдийг оролцуулахыг зөвшөөрсөн зарлиг гаргажээ. 89 онд эзэн хаан Домитиан одой гладиаторуудын тулаан зохион байгуулж байжээ.
Византид гладиаторуудын тулааныг 494 онд I Анастасий хааны зарлигаар зогсоосон байна.