Герман Титов

Герман Степанович Титов (* 1935 оны 9 сарын 11-нд ЗХУ-ын Дээд Жилино, Алтайн хязгаар; † 2000 оны 9 сарын 20-нд Москвад) нь Зөвлөлтийн сансрын нисгэгч бөгөөд Юрий Гагарины дараа сансарт ниссэн 2 дахь хүн юм.

Герман Титов
Герман Титов
Gherman Titov Signature.svg
Улс: Зөвлөлт Холбоот Улс ЗХУ
Байгууллага: ВПО
Дуудлага: орос. Орёл - „Бүргэд“
Сонгогдсон огноо: 1960 оны 3 сарын 7
(1-р сансрын нисгэгчийн бүлэг)
Сансрын
нислэгийн тоо:
1
Эхний: 1961 оны 8 сарын 6
Сүүлчийн: 1961 оны 8 сарын 7
Нийт хугацаа: 1 хоног 1 цаг 18 мин
Ажлаа өгсөн: 1970 оны 6 сар
Сансрын нислэгүүд

НамтарЗасварлах

Г.Титов ЗХУ-ын Алтайн хязгаарын Дээд Жилино тосгонд мэндэлж, Сталинградын Цэргийн Нисэхийн Сургуульд суралцжээ. Нисэх хүчний нисгэгчээр төгссөн тэрээр 1960 онд сансрын нисэгчийн шалгаруулалтад тэнцэж, бэлтгэгдэж эхэлсэн байна.

1961 оны 8 сарын 6-нд хөөрсөн Восток 2 пуужингаар Титов сансарт нисчээ. Нислэг 25.3 цаг үргэлжилж, дэлхийг 17 удаа тойрчээ. Түүний нислэгийн үеийн дуудах тэмдэг нь Бүргэд (орос. Орёл) байв. Тэрээр Саратов мужийн Красный Кут орчимд газардсан байна. 26 хүрэхээсээ сарын өмнө сансарт ниссэн тэрээр сансарт ниссэн хамгийн залуу хүн болсон юм.

Цахим холбоосЗасварлах

  Commons: Герман Титов – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ЭшлэлЗасварлах