Гармаагийн Бат-Эрдэнэ

Гармаагийн Бат-Эрдэнэ нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн начин цолтой бөх. 1992 оны 11 сарын 26-нд төрсөн бич жилтэй. Бөхийн анхны багш нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуулийн биеийн тамирын багш З.Балдансамбуу, одоогийн багш нь улсын харцага Г.Элбэг.

Барилдааны амжилт засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2016 Хөвсгөл аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 256

Боловсрол засварлах

2014 онд Бөхийн Шонхор дээд сургууль төгссөн.

Гэр бүл засварлах

Өвөө нь сумандаа 7 удаа түрүүлсэн Балганы Раднаа гэж бөх байсан. Аав Гармаа нь аймгийн начин цолтой.