Ганхуягийн Нандинзаяа

Ганхуягийн Нандинзаяа (1994 оны 6 сарын 27-нд төрсөн) нь Монголын буудлагын тамирчин. Тэрбээр 2016 оны зуны олимпод оролцож, эмэгтэйчүүдийн 50 метрийн 3 байрлалт урт буу, 10 метрийн хийн урт бууны төрлүүдэд тус бүр 9, 14-р байр эзэлсэн.[2] Харин 2018 оны Азийн наадамд дээрх төрлүүддээ алт, хүрэл медаль хүртжээ.

Ганхуягийн Нандинзаяа
Нандинзаяа 2018 оны Азийн наадмын медалийн тавцан дээр
Нандинзаяа 2018 оны Азийн наадмын медалийн тавцан дээр
тамирчны тухай
Төрсөн өдөр1994 оны 6 сарын 27 (1994-06-27) (30 настай)
Төрсөн газарМонгол улсын Улаанбаатар хот
Биеийн өндөр159 см[1]
Биеийн жин54 кг
Улс, орон Монгол
Тамир, спортБуудлага

Нандинзаяагийн аав Жанчивдоржийн Ганхуяг нь мөн буудлагын тамирчин, дасгалжуулагч бөгөөд Нандинзаяа 13 настайгаасаа буудлагаар хичээллэж эхэлсэн. Нандинзаяа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр дүүргэжээ.[1]

  1. 1.0 1.1 NANDINZAYA GANKHUYAG (Memento 28. Наймдугаар сар 2018 цахим архивт). asiangames2018.id
  2. "Nandinzaya Gankhuyag". Rio 2016. Archived from the original on 6 August 2016. Татаж авсан: 6 August 2016.

Цахим холбоос

засварлах
  Commons: Ганхуягийн Нандинзаяа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан