Вьетнамын Үндэсний Ассамблей

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблей (вьет. Quốc hội nước Cộng hoà xã hội chủ nghĩa Việt Nam) — Вьетнамын нэг танхимтай хууль тогтоох (парламент) байгууллага. Вьетнамын Үндсэн хуулинд Вьетнамын Үндэсний Ассамблей бол төрийн эрх барих дээд байгууллага гэж заасан байдаг байна. Үндэсний Ассамблей нь Вьетнам дахь төрийн эрх мэдлийн нэгдмэл байдлын зарчмын дагуу төрийн бүх байгууллага түүнд захирагддаг байна.

Вьетнамын Үндэсний Ассамблейн таних тэмдэг

Таван жилийн хугацаатай сонгогддог нэг танхимтай 500 төлөөлөгчтэй Үндэсний Ассамблей жилд хоёр удаа чуулдаг. Ассамблейн Чуулганаар ерөнхийлөгч (төрийн тэргүүн), ерөнхий сайд (засгийн газрын тэргүүн), 21 гишүүнтэй Засгийн газар, Вьетнамын Ардын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Вьетнамын Ардын дээд прокурорын газрын эсвэл "Ардын хяналт, хяналтын дээд газар"-ын даргыг томилдог байна.

Үндэсний Ассамблей ордон

Вьетнам бол авторитар улс юм. Үндэсний Ассемблей нь Вьетнамын Коммунист Намын (товч. ВКН) "халхавч" болдог бөгөөд бага зэргийн асуудалд нөлөөлөх чадвартай гэж тодорхойлогддог. ВКН нь бүх шатанд нэр дэвшүүлэх болон сонгуулийн үйл явцыг хянадаг. ВКН нь гүйцэтгэх засаглалд асар их нөлөө үзүүлж, 150 гишүүнтэй Төв Хороогоор дамжуулан хяналтаа хэрэгжүүлдэг бөгөөд 15 гишүүнтэй Улс төрийн товчоог таван жил тутамд болдог үндэсний хэмжээний Намын их хурлаар сонгодог байна. Төрийн бүх өндөр албан тушаалыг намын гишүүд хашдаг юм.

Мөн Үндэсний Ассамблей нь дарга, дэд дарга нарыгаа дотроосоо сонгодог. Одоогийн дарга нь 14 дэх чуулганаар (2021-2026) сонгогдсон Вуонг Дин Хуэ юм.

Үндэсний Ассамблейн ордон Ханой хотын төвийн Бадинь талбайд байралдаг.

Хэд хэдэн эрх чөлөөний төлөөх үйл явдлын дараа хожим нь "Наймдугаар сарын хувьсгал" гэж нэрлэгдсэн Вьетнам улс даяар эрх мэдлийг гартаа авч 1945 оны 9-р сарын 2-нд Ханой хотод удирдагч Хо Ши Мин Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг (вьет. Việt Nam dân chủ cộng hoà) тунхагласан байна. 1946 оны 1-р сарын 6-нд Вьетнамд анх удаа бүх нийтийн парламентын сонгууль болж, 18-аас дээш насны бүх хүмүүс санал өгөх эрхтэй байв.

Анхдугаар Үндэсний Ассамблейн анхны чуулган 300 орчим сонгогдсон гишүүнтэй (вьет. Quốc hội khoá I) 1946 оны 3-р сарын 2-нд Ханой хотын Дуурийн театрт хуралдсан байна. Үндэсний Ассамблейн байнгын хорооны даргаар Нгуен Ван Таныг томилогдсон байна. Анхдугаар Үндэсний Ассемблей Вьетнамын засгийн газрын тэргүүн болон танхимын тэргүүнээр Хо Ши Мин-ийг, "Дээд зөвлөх"-өөр хуучин эзэн хаан асан Баo Дай-г баталжээ. Хоёр дахь чуулганаар Үндэсний Ассамблейн Байнгын хорооны даргаар Би Банг Дуан-ыг томилсон юм. Тон Дук Тханг нь 1948 оноос хойш даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд 1955 онд Дуан нас барсны дараа Байнгын хорооны даргаар ажиллаж байсан түүхтэй.

Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын нэг, хоёр дахь Үндсэн хуулиудыг тус Үндэсний Ассамблей 1946, 1959 онд тус тус баталсан. Вьетнамын дайн, ялангуяа 1954 оны Женевийн хэлэлцээрийн дагуу Вьетнам хуваагдсан зэргээс шалтгаалан Үндэсний Анхдугаар Ассамблейн бүрэн эрхийн хугацаа 14 жил урт үргэлжилсэн байсан. 1954-1976 онд Үндэсний Ассамблейн үйл ажиллагаа зөвхөн Умард Вьетнамд үргэлжилсэн юм.

6-р Үндэсний Ассамблей (1976-1981)

засварлах

Энэ нь өмнөд, хойд хоёрыг нэгтгэсний дараах анхны сонгууль байсан бөгөөд сонгогчид 492 гишүүнийг сонгосны 243 нь өмнөдийг, 249 нь хойд нутгийг төлөөлж байв. Энэ хугацаанд Үндэсний Ассемблей дахин нэгдсэн улсын хувьд "Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс" (Cộng hoà xã hội chủ nghĩa Việt Nam) нэрийг баталж, Хойд Вьетнам, Өмнөд Вьетнамын засгийн газар хоорондын холбогдох байгууллагуудыг нэгтгэж, Сайгон хотын нэрийг Хо Ши Мин хот болгож өөрчилсөн байна. Мөн 1980 онд Вьетнамын шинэ Үндсэн хуулийг баталсан юм.

7-р Үндэсний Ассамблей (1981-1987)

засварлах

Долоо дахь Үндэсний Ассамблей болон түүний 496 гишүүн Вьетнамын төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийг халж, зах зээлийн эдийн засгийг нэвтрүүлэхийн тулд Вьетнамын Коммунист Нам "Шинэчлэлийн бодлого"-ыг (вьет. Đổi mới) эхлүүлсэн байна. Төрийн Зөвлөлийн даргаар Трионг Чинг, Үндэсний Ассамблейн даргаар Нгуен Хиу Тхо нар сонгогдов.

14-р Үндэсний ассамблей (2016-2021)

засварлах

Үндэсний Ассемблэй 496 гишүүн сонгогдож бүрдсэн. Энэ хугацаанд Nguyễn Thị Kim Ngân Үндэсний Ассамблейн 12 дахь даргаар сонгогдсон бөгөөд энэ албан тушаалыг хашиж байсан анхны эмэгтэй хүн юм. Ассамблейн дэд дарга нар: Тонг Тхан Фонг (эхний), Уонг Чу Луу, Пхунг Куан Хиан, Дэн Ба Тэн.

15-р Үндэсний ассамблей (2021-2026)

засварлах

Үндэсний Ассемблэй нь сонгогдсон 499 депутатаас бүрдсэн. Энэ удаа Vương Đình Huệ Үндэсний Ассамблейн даргаар сонгогдов. Ассамблейн дэд дарга нар: Тран Тханх Ман (эхний), Нгуен Кхắк Анх, Нгуен Đức Хани, Тран Куанг Пханг нар болсон байна.

Бүрэн эрх

засварлах

Үндэсний Ассамблей дараахь албан тушаалтныг баталдаг байна.

  • Ерөнхийлөгч
  • Ерөнхий сайд
  • Засгийн газрын 21 гишүүн
  • Ерөнхий прокурор
  • Дээд шүүхийн дарга

Үндэсний Ассемблей дараахь эрхтэй.

  • Үндсэн хуулийг баталж, түүнд өөрчлөлт оруулах,
  • Хууль баталж, түүнд өөрчлөлт оруулах,
  • Үндсэн хууль, хууль тогтоомжийн биелэлтэд дээд хяналт тавих эрхийг хэрэгжүүлэх,
  • Улсын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг тайлагнана,
  • Улсын төсвийн төсөл, түүний гүйцэтгэлийн тайланг батлах,
  • Үндэсний их хурал, Төрийн зөвлөл, Сайд нарын зөвлөл, Ардын зөвлөл, ардын хороо, ардын шүүх, ардын прокурорын газрын зохион байгуулалтыг тодорхойлох,
  • Төрийн Зөвлөлийн дарга, дэд дарга болон бусад гишүүдийг сонгох бөгөөд эгүүлэн татах; Сайд нарын зөвлөлийн дарга, дэд дарга болон бусад гишүүд; Ардын дээд шүүхийн дарга; Ардын дээд прокурорын ерөнхий прокурор,
  • Бүх яамд болон улсын хороодыг байгуулах, татан буулгах тухай шийдвэр гаргах,
  • Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөл, Ардын Дээд Шүүх, Ардын Дээд Прокурорын Ерөнхий Прокурорын ажлын тайланг хянан үзэх
  • бүх төрлийн татварыг тогтоох, өөрчлөх, цуцлах,
  • Муж, төвийн харьяа хот, түүнтэй адилтгах засаг захиргааны нэгжийн хилийн заагийн өөрчлөлтийг тогтоох,
  • Ерөнхий өршөөл үзүүлэх тухай шийдвэр,
  • Дайн ба энх тайвны асуудлыг шийдвэрлэх,
  • Удирдлагын чиглэлээр төрийн зарим чиг үүргийг төрийн байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх,
  • Төрийн Зөвлөлийн санал болгосноор олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах.