Вольф Мэссинг
Вольф Мэссинг (Орос: Во́льф Григо́рьевич (Ге́ршикович) Ме́ссинг) (1899 оны 9 сарын 1 - 1974 оны 11 сарын 8) оюуны телепатийн ба ховсын онцгой авьяастан Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг Адольф Хитлер ба Иосиф Сталин нарт анх хэдэн жилээр урьдчилж хэлж байсан оюуны чадвартан юм.
Мэссинг 1899 оны 9 сарын 1-нд Польшийн нийслэл Варшаваас 25км зайтай Гора Калвариа тосгонд еврей гэр бүлд мэндэлсэн ба түүний багаасаа ер бусын юмыг мэддэг чадвартайг нь эргэн тойрныхон нь мэддэг байжээ. Тэр 11 настайдаа Германы нийслэл Берлин рүү нууцаар зугтаж ирж гудамжинд хоноглож янз бүрийн ажил хийж явжээ. Удалгүй тэр өөрийнхөө чадварыг нэгэн циркийн эзэнд харуулснаар циркийн юм таах шоуны жүжигчин болжээ. Мэссинг дараа нь бие дааж юмыг таах оюуны зугаа шоунууд зохиож Герман ба Европ даяар алдаршиж эхлэв.
Түүнийг Германд нэр алдарт гарсан хойно нь Альберт Эйнштейн ба Зигмунд Фройд нар урьж уулзан түүний оюуны чадварыг сорьж туршжээ, гэхдээ энэ талаар нарийн түүхэн тэмдэглэл үлдээгүй байна.
1937 онд тэр нэгэн шоун дээрээ "Хэрэв Герман дайн хийгээд зүүн тийш дайрвал сүйрнэ" гэж урьдчилж таасан нь А.Гитлерийн дургуйцлийг хүргэж удалгүй түүнийг барьсан хүнд 2000000 марк өгөх шагналыг Германы фашист засаглал амлах болжээ. 1939 онд Мэссинг ЗХУ-д нууцаар дүрвэж орсын аюулгүйн албаны эрүү шүүлт давж чадснаар орсын иргэн болж өөрийн шоуныхаа ажилаа үргэлжилүүлжээ. Удалгүй түүний чадвар Сталины хараанд өртөж түүнийг янз бүрээр сориход тэр бүх давааг амжилттай давжээ. 1939-1940 оны үед түүнийг ЗХУ-ын Германтай хийх болзошгүй дайны талаарх таамгийг Сталин лавлахад тэр "Берлины гол гудамжаар улаан таван хошуутай танкууд явж байна." гэсэн телейпать таамгийг Сталин сонсоод Германтай эвийн гэрээ байгуулсан гэсэн батлагдаагүй мэдээлэл байдаг. Нэг сорилтон дээр Сталин түүнийг бүрэн зэвсглэсэн харуул хамгаалаттай хувийнхаа байшинд нэвтэрч орохыг үүрэг болгож харуулууддаа түүнийг нэвтрүүлэхгүй байхыг тушаажээ. Удалгүй Мэссинг Сталины өрөөнд орж иржээ түүнийг яаж чадсныг асуухад тэр өөрийгөө Аюулгүй Албаны дарга Е.Берия байна гэж өөрийгөө бүх харуулуудад ховсдож итгүүлж байранд нэвтэрсэн гэжээ.
Мэссинг Дэлхийн 2-р дайн 1945 оны 5 сарын 4-5 хавьцаа дуусна гэж 1943 онд Сталинд хэлж байжээ.
Мэссингийг 1960-1970-аад онуудад ЗХУ-д бүх хүн мэддэг байжээ.