Владислав Реймонт
Владислав Станислав Реймонт, төрөхдөө Реймент (польш. Władysław Stanisław Reymont (Reyment); 1867 оны 5-р сарын 7-нд Радомско хот орчим төрсөн— 1925 оны 12-р сарын 5-нд Варшав хотод нас барсан) — Польшийн зохиолч, яруу найрагч 1924 оны Нобелийн уран зохиолын шагналтан.
Намтар
засварлахВладислав Реймент Польшийн Радомско хотын ойролцоо Кобиеле Виелки тосгонд сүмийн орган хөгжимчин Иозеф Рейментийн гэр бүлд төрсөн байна. Владиславаас гадна тэдний гэр бүлд найман хүүхэд байсан юм. Түүний эх Антонина Купчинска Краковын ядуу язгууртан гэр бүлээс гаралтай бөгөөд бичих авьяас чадвартай байжээ. Эцэг нь гэр бүлийн хамт Лодзоос хотоос холгүй орших Түшин руу нүүсэн тул Владислав бага насаа тэнд өнгөрөөсөн байна. Тэрээр орон нутгийн сургуульд боловсрол эзэмшсэн. Эцэг эх нь түүнийг католик шашны санваартан болохыг хүсдэг байв. Гэсэн хэдий ч Владислав зөрүүд нэгэн байжээ. Сургуулиа орхиж, мэргэжлээ байнга сольдог байв. Польш, Европоор их аялсан. Варшавт (1880-1884) оёдолчны шавь хүртэл хийлгэхээр эцэг нь илгээсэн боловч ажил хаялтад оролцсон тул гэрийн хорионд орсон байна. Эцгийнхээ хатуу ширүүн байдал, эхийнхээ хэт их сүсэг бишрэлтэй байдлаас болж тэрээр гэрээсээ зугтаж, аялан тоглолтын жүжигчний (1884-1887) багт, мөн төмөр замын ажилчнаар ажилласан байна.
1893 онд тэрээр Варшавт суурьшиж, утга зохиолын орлогоор амьдарч байжээ. 1900 онд төмөр замын тээврийн ослын дараа өндөр нөхөн олговор авсан нь түүнд санхүүгийн бие даасан байдлыг олж авахад тус болжээ.
1924 оны 11-р сард түүнийг Үндэсний шилдэг туульс болох "Тариачид" (польш. Chłopi) роман бичсэний төлөө Нобелийн утга зохиолын шагнал хүртэж байжээ. Уг роман нь Липце тосгонд амьдарч буй иргэдийн амьдралыг дөрвөн улирлын турш харуулдаг.
Дурсгал
засварлахВаршавын нэг том гудамжийг, Вроцлав, Гданьск, Краков, Познань зэрэг хотуудын гудамжийг түүний нэрээр нэрлэсэн бөгөөд Лодзь хотын олон улсын нисэх онгоцны буудлыг Владислав Реймонтын нэрэмжит болгосон байна.