Вильгельм Рентген

Физикч

Вильгельм Конрад Рентген (зөв дуудлага нь Вилхелм Конрад Рөнтгэн) (Герман: Wilhelm Conrad Röntgen, 1845 оны 3-р сарын 27 төрсөн — 1923 оны 2-р сарын 10-нд нас барсан) - Германы агуу физикч бөгөөд 1895 онд цахилгаан соронзон долгионы тусламжтайгаар нарийн бүдэг туяаг ялгаруулан түүнийгээ «Икс туяа» хэмээн нэрлэж, шинжлэх ухаан, техник технологийн дэвшилд шинэ хуудсыг нээсэн эрхэм юм. Уг шинжлэх ухааны бүтээл нь анагаах ухаанд «Рентген туяа» нэртэй болж, 20-р зууны сод бүтээл болж, улмаар 1901 онд анх удаагаа олгогдсон «физикийн салбар дахь Нобелийн шагналыг» хүртсэн билээ.[1]:1

Вильгельм Рентген
Төрсөн огнооВильгельм Конрад Рентген
1845 оны 3 сарын 27 (1845-03-27)
Линнепе, Германы эзэнт гүрэн
Нас барсан огноо10 February 1923(1923-02-10) (77 насалсан)
Мюнхен, Герман
ҮндэсГерман
СалбарФизикч
БайгууллагаМюнхений Их сургууль
Төгссөн сургуульЦюрихийн Политехникийн сургууль
Вюрцбургийн Их сургууль
Эрдмийн ажлын зөвлөхАвгуст Кундт
Эрдэмтэн шавь нарА.Ф. Иоффе
Алдаршсан зүйлИкс туяа
Нэр хүндтэй шагналуудНобелийн шагналтнуудын нэрс (1901)

Намтар засварлах

Вильхельм анхны боловсролоо хувийн Мартинус фон Дорны сургуульд олсон байна. 1861 онд тэр Утрехтын Техникийн сургуульд ороод 1863 онд хөөгдөөд 1865 онд Рентген Утрехтын Их сургуульд орохыг оролдсон байна. Дараа Цюрих дахь Холбооны Политехникийн дээд сургуульд механик-инженерийн ангид ороод 1869 онд докторын зэрэгтэй төгссөн байна.

 
Икс туяаны зураг, 1896 оны 1 сарын 26.[2]

Эшлэл засварлах

  1. Novelline, Robert. Squire's Fundamentals of Radiology. Harvard University Press. 5th edition. 1997. ISBN 0-674-83339-2.
  2. Landwehr, Gottfried (1997). Hasse, A (ed.). Rцntgen centennial: X-rays in Natural and Life Sciences. Singapore: World Scientific. pp. 7–8. ISBN 981-02-3085-0.

Цахим холбоос засварлах

  Commons: Wilhelm Conrad Röntgen – Викимедиа дуу дүрсний сан