Вилдполдсрид
Вилдполдсрид - ХБНГУ-ын Бавари мужийн хамгийн өмнөд захад байдаг 2600 оршин суугчтай жижиг тосгон юм. Анхны оршин суугчдын тэмдэглэл нь 1392 оноос эхэлжээ.
Вилдполдсрид Wildpoldsried | ||
![]() |
| |
Үндсэн мэдээлэл | ||
---|---|---|
Муж улс: | Бавари | |
Захиргааны дүүрэг: | Шваби | |
Орон нутгийн тойрог: | Дээд Аллгой | |
Далайн түвшнээс дээш: | 724 м | |
Газар нутгийн талбай: | 21.36 км2 | |
Хүн ам: | 2602 (31. 12-р сар 2018)[1] | |
Хүн амын нягтрал: | 122 оршин суугч км2 тутамд | |
Шуудангийн дугаар: | 87499 | |
Утасны код: | 08304 | |
ТХ-ийн улсын дугаар: | OA | |
Коммуны код: | 09 7 80 147 | |
Коммуны хаяг: | Kemptener Str. 2 87499 Wildpoldsried | |
Цахим хаяг: | ||
Засаг дарга: | Арно Ценгэрлэ (ХСУ) | |
Холбооны Муж Улс дахь суурингийн байршил | ||
![]() |


Сэргээгдэх эрчим хүч засварлах
1997 оноос тус тосгоны иргэд эрчимтэйгээр нар салхины эрчим хүч мөн био хийн эрчим хүчний байгууламжуудыг байгуулж бүх эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах болжээ. Улмаар сүүлийн жилүүдэд эрчим хүчний илүүдэлд орж илүүдэл цахилгаанаа бусад хотуудад зарж, илүү орлого олох болжээ. 2012 онд тус тосгоныхон цахилгаанаа борлуулж 4 сая еврогийн ашигтай ажилласан. Илүү орлогынхоо ачаар тус суурин 9 шинэ барилга үүнээс шинэ сургууль, шинэ спортын цогцолбор, шинэ клубын барилгуудыг барьсан байна. Тус тосгон 2012 онд хэрэгцээнээсээ 5 дахин илүү цахилгаан үйлдвэрлэж бүгдийг нь борлуулжээ. Тосгоны иргэд 20 сая еврогоор эрчим хүчинд хөрөнгө оруулжээ.
Вилдполдсридэд одоогоор 8500м² нарны хавтангийн талбай, 11ш салхин сэнс, 4 томхон био хийн үйлдвэрээр эрчим хүчээ хангадаг. [2] 57 настай фермер Бауэр Вендэлиний үнээний фермийн өтгөөр ажилладаг био хийн үйлдвэр гэхэд жилдээ 1,1 мегаватт цахилгаан үйлдвэрлэж төв шугаманд илүүдэл цахилгаанаа зардаг байна.[3] 1,1 мегаватт цахилгаанаар 1500 айлын хэрэгцээг хангана. Био хийн зуухны үлдэгдэл хаягдал нь шим тэжээллэг учир шууд тариалангийн бордоо болж огт хаягдалгүй бүтэн циклийн үйлдвэрлэл боловсруулалт болдог юм.[4]
Вилдполдсрид нь дэлхийн олон зуун хотуудын төлөөлөгчид айлчилж эрчим хүчний туршлагыг нь судалдаг анхаарал татсан хөгжингүй тосгон болоод байна.
Цахим холбоос засварлах
Бичлэг засварлах
Эшлэл засварлах
- ↑ Bayerisches Landesamt für Statistik – Tabelle 12411-001: Fortschreibung des Bevölkerungsstandes: Bevölkerung: Gemeinden, Stichtage (letzten 6) vom 10. Juli 2019 (Einwohnerzahlen auf Grundlage des Zensus 2011) (Hilfe dazu).
- ↑ Манай ногоон тосгон, 2012/08 Der Tagesspiegel
- ↑ Бүрэн цахилгаанжсан тосгон, 2014/02 Билд
- ↑ Эрчим хүчний төгс хувьсал, Абэндцайтунг, 2014/02