Био хий
Био хий нь хүчилтөрөгчгүй орчинд биомассын исэлт болон задралын үр дүнд бий болдог шатдаг хий юм. Энэ нь хий сэргээгдэх эрчим хүчний чухал төрөл бөгөөд мал аж ахуйтай орнууд эрчим хүчнийхээ томоохон хэсгийг бүрэн хангах боломжтой элбэг тохиолдох эх үүсвэртэй нөөц баялагийн төрөл юм. Био хийн гол эх үүсвэр нь малын өтөг, тариа ногооны хаягдал ба бусад хөдөө аж ахуйн органик хаягдалыг ерөнхий тархсан технологиор эсгэж бактерийн боловсруулалтанд оруулаад хийг ялгаж авдаг үндсэн технологитой. Энэ хий нь байгалийн шатдаг хийнээс огт ялгаагүй шахуу шатаах, халаах, гал тогоонд хоол бэлдэх, генераторт хийж цахилгаан гаргах гээд эрчим хүчний гол хэрэглээг хангадаг. Био хийг цэвэршүүлж цэвэр шатдаг хийний зэрэглэлд хүргэж болдог. Их Британид био хийг шахаж тээврийн хэрэгслийн түлш болгохоор идэвхитэй ажиллаж улсынхаа шатахууны 17%-ийг хангахаар ажиллаж байна. Герман нь хөгжингүй орнуудаас сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээр одоогоор тэргүүлж байгаа бөгөөд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 25%-ийг сэргээгдэх үүний 22% нь био хийнээс хангаж байна. Нийт 6000 био хийн үйлдвэртэй. АНУ-д нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 0,5% буюу 20 гигаваттыг, Канадад нийт 378 мегаватт эрчим хүчийг био хийнээс хангаж байна. Монгол улсын одоогийн 45 сая малын био хийн нөөцөөр 5-6 сая хүний эрчим хүчний хэрэгцээг хангах бололцоотой.
Найрлага
засварлахНайрлага | Молекул томьёо | % |
---|---|---|
Метан | CH4 | 50–75 |
Нүүрстөрөгч | CO2 | 25–50 |
Нитроген | N2 | 0–10 |
Устөрөгч | H2 | 0–1 |
Устөрөгчийн сульфид | H2S | 0–3 |
Хүчилтөрөгч | O2 | 0–0 |
Биохий Монголд
засварлахБио хийг 1980-д оны эхнээс БНМАУ-ын Шинжлэх ухааны академийн химийн хүрээлэн судалгааны нэг сэдэв болгон судалж эхэлсэн юм. Энэ судалгааны үр дүнд малын ялгадас болох хөрзөн, аргал зэргээс био хийг гарган авах онолын болон практик асуудлуудыг судлан бүрэн шийдвэрлэсэн. Үүний хамгийн гол үр дүн нь жирийн малчны гэрт өөрийн малын ялгадасаа ашиглан гэрийн нөхцөлд био хий гарган авах янз бүрийн бага оврын жижиг төхөөрөмжүүдийг зохион бүтээж, малчны хотод туршиж байсан явдлууд юм. Энэ асуудал 1990-ээд оны эдийн засгийн шилжилтийн үеэр мартагдсан юм.
Био хийн эрчим хүчний амжилт
засварлах2013 оны байдлаар Германы Вилдполдсрид тосгонд малын өтөг ба хаягдал ургамлаар ажилладаг 4ш био хийн үйлдвэрүүд ажиллаж тосгоны 2600 иргэдийн цахилгааны хэрэглээг бүрэн хангаж мөн цааш нар салхины эрчим хүчтэй хавсарч өөрийн хэрэгцээнээс тав дахин илүүдэл цахилгаан гаргаж илүү орлого олдог байна.[1]