Эрэгтэй чөлөөт бөх барилдааны 55 кг жингийн дэлхийн хошой аварга (2010, 2011), ДАШТ-ий хүрэл медальт (2009) ОХУ-ын бөх Виктор Лебедев (Орос: Виктор Николаевич Лебедев) 1988 оны 3 сарын 15 (1988-03-15) (36 настай)-нд ЗХУ-ын ЗСБНХОУ-ын харьяа өөртөө засах Якут улсын нутаг Томпо улусын Тополиной сууринд төрсөн саха хүн юмсанжээ. 2002 оноос бөх барилдаж, 2006 онд улсынхаа залуучуудын, 2009 онд насанд хүрэгчдийн шигшээд багтан орсон. Красноярскийн «СКА» спорт клубт Кириллин, Миндиашвили нараар дасгалжуулагддаг.

Виктор Лебедев
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй чөлөөт бөх
Орос ОХУ-ыг3 төлөөлж
Дэлхийн АШТ
Хүрэл Хернинг 2009 55 кг
Алт Москва 2010 55 кг
Алт Стамбул 2011 55 кг
Европын АШТ
Хүрэл Баку 2010 55 кг

Бөхийн амжилт засварлах

Оросын бөх Виктор Лебедев 55 кг жинд барилддаг. 2009 оны ДАШТ-ий их шөвөгт Туркийн Сезар Акгүлд дийлдсэн ч Азербайжаны бөхийг ялж хүрэл медаль хүртсэн бол 2010, 2011 онд алтын даваанд Азербайжаны Тогрул Аскеров , Болгарын Радослав Великов нарыг сөхрүүлж хоёр жил дараалан дэлхийд манлайлжээ.[1] Үүнээс гадна ЕАШТ-ий нэг хүрэл медаль (2009), УАШТ-ий гурван алт (2009-2011), нэг мөнгөн медаль (2012) зүүгээд байна.

Эх баримт засварлах