Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-9

Мезоамерикийн бүс нутаг
Мезоамерикийн бүс нутаг

Мезоамерик буюу Месо-Америка (Испани: Mesoamérica) нь XV, XVI зууны үед испаничууд төв америкт ирж, колончлохоос өмнө цэцэглэн хөгжиж байсан Колумбын өмнөх нийгмийн соёлын бүс орших Америк тивийн дундад өргөрөгүүд дээр орших нутгийг хэлдэг.

Уг соёлын бүс нь төв Хондурас, өмнөд Коста Рикагаас Мексикийн Синолоа дахь Тамаулипас ба Рио Фуэртэгийн Сото ла Марина голын сав хүртэл үргэлжилдэг. Энэ бүс нутагт балар эртний овгуудтай зэрэгцэн хөдөө аж ахуйн тосгон суурингууд, улс төр, шашин шүтлэг, ёслолын аварга төвүүд оршин байлаа. Мезоамерикийн хамгийн том төлөөгчид нь Ольмек, Тиотихуакан, Маяа ба Ацтек юм. Эдгээр соёлууд нь нийгэм, улс төрийн цогц системтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт байдлыг бий болгосон, дэд бүтцийн нэгдсэн системтэй байв. Орчин үед мезоамерикт төв Америкийн орнууд ба зүүн өмнөд Мексикийн 9 мужийг оруулан авч үздэг. (бүрэн эхээр унших)