Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2009-27
[[Image:|125px|left|1991 оны төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцсэн жагсаал]] 1991 оны Зөвлөлтийн төрийн эргэлт хийх оролдлого (1991 оны 8 сарын 19 - 21) нь Зөвлөлт Холбоот Улс задрахын өмнөхөн гарсан, амжилтгүй болсон төрийн эргэлт юм. 8-р сарын төрийн эргэлт гэж бас нэрлэдэг. Энэ төрийн эргэлт нь ЗХУ-ын Засгийн газрын бүлэг гишүүд ЗХУ-ын ерөнхийлөгч Михаил Горбачёваас төрийн эрхийг булаан авах гэсэн оролдлого байсан юм. Эргэлтийн толгойлогчид нь ЗХУ-ын Коммунист намын хатуу чиг шугам баримтлагчид байсан бөгөөд тэд, Горбачевын өөрчлөн байгуулалтын хөтөлбөр нь хэт буруу тийш хэлбийсэн, мөн тухайн үед хэлэлцүүлж эхэлсэн байсан шинэ холбооны гэрээ нь төв засгийн газрын эрх мэдлийг ихээр сулруулж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Улсуудад (БНУ) илүү их эрх мэдэл өгөх гэж байна гэж буруутгасан байна. Хэдийгээр төрийн эргэлт 3 хоногийн дотор дуусаж, Горбачев буцаж төрийн тэргүүнээр ирсэн ч энэ үйл явдал нь ЗХУ-ын дотоод нөхцөл байдлыг улам тогтворгүй болгож, улмаар ЗХУ болон Коммунист нам богно хугацаанд нурж унах эхлэл болсон. (бүрэн эхээр унших)