Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-23
Дэлхий нь нарны аймгийн 3 дахь гариг юм. Дэлхий нь 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн, нэг дагуултай (Сар), 365.26 өдөрт Нарыг бүтэн тойрдог). Дэлхийн эргэлтийн тэнхлэг 23.5° хазайсан байдаг нь, дэлхий дээрхи улирлын өөрчлөлтийн шалтгаан болно.
Дэлхий нь агаар мандалтай, гадаргуугийнх нь 71% нь далай (ус), үлдсэн 29% нь хуурай газар (тив, арал). Дэлхийн гадаргуу нь тектоникийн плитүүдэд хуваагдах ба тэдгээр нь тасралтгүй нүүж (хөвж) байдаг. Дэлхий нь гүн рүүгээ бүслүүрлэг тогтоцтой бөгөөд цөм, манти, царцдасаас тогтоно. (бүрэн эхээр унших)