Википедиа:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-22

ДНХ-ийн тодорхой хэсгийн бүтцийн амьлуулсан дүрслэл
ДНХ-ийн тодорхой хэсгийн бүтцийн амьлуулсан дүрслэл

Дезоксирибонуклейны хүчил (ДНХ) нь мэдэгдэж буй бүх амьд организмуудын өсөлт хөгжилт, ажиллагаанд ашиглагддаг генетикийн зааваруудыг агуулсан нуклейны хүчил юм. ДНХ-ийн молекулуудын гол үүрэг нь удаан хугацаанд мэдээллийг хадгалдаг ба энэ нь эсийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тухайлбал протейнууд болон РНХ-ийн молекулуудыг угсрах зааваруудыг агуулдаг учираас ДНХ-г ихэвчлэн барилгын план зургуудын цуглуулгатай адилтгаж болдог. Генетикийн энэхүү мэдээллийг агуулдаг ДНХ-ийн хэсгүүдийг ген гэдэг. Гэхдээ бусад ДНХ-ийн дарааллууд нь бүтцийн зориулалттай байдаг эсвэл энэхүү генетикийн мэдээллийг хэрхэн ашиглахыг зохицуулахад хэрэглэгддэг.

Химийн хувьд ДНХ нь нуклеотид хэмээх энгийн нэгжүүдээс бүрдсэн, эстерийн холбоогоор холбогдсон, сахар болон фосфатын нэгдлээс бүрдсэн нуруу бүхий урт полимер юм. Сахар бүрт дөрвөн төрлийн молекулуудын нэг нь холбогдсон байх ба эдгээрийг сууриуд гэдэг. Гол нурууны дагуу байрлах эдгээр дөрвөн суурийн дараалал нь мэдээллийг кодлодог. Энэ мэдээллийг генетик кодыг ашиглан уншдаг. Генетик код нь протейнуудад байх амин хүчилийн дараалалыг тодорхойлж өгдөг. Кодыг ДНХ-ийн хэсгүүдийг холбогдох нуклейны хүчил РНХ-рүү хуулбарлах замаар уншдаг. Энэ процессыг генетик хөрвүүлэлт гэдэг. Тэдгээр РНХ молекулуудын ихэнх нь протейныг нийлэгжүүлэхэд ашиглагддаг ба харин бусад нь бүтэцүүд болох жишээлбэл рибосом болон сплицезонд шууд ашиглагддаг. (бүрэн эхээр унших)