Википедиагийн хэлэлцүүлэг:Монгол Википедиад байх ёстой өгүүллүүд (жагсаалт)
Asuult
засварлахNeg ner tomyo oruulaad busad helnuud ruu holbohod auto holbodog arga baina uu? Bi Tovchloliig 10 garui hel ruu neg negeer n gadaad huudas ruu n orj holboloo. Orgio 01:36, 13 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)
Орчуулахдаа анхаарна уу
засварлахХэрэв та ямар нэгэн чиглэлээр мэргэжисэн бол тэр чиглэлээ гол нь орчуулж оруулна уу мөн өөрийн мэдсэн тухайн салбарийнхаа шинэ хандлагийг орчуулах явцдаа өөрөө нэмж тусгаж байна уу. Ямар нэгэн өөрийн мэдэхгүй салбарийг аль болох танидаг найз нөхөд ба бусад форум блогноос лавлаж байж орчуулж байвал ирээдүйдээ хэн бүхэнд өгөөжтэй болмоор байна.
Жич: Блог форум дээр танилцссан найзуудаа ийш нь идэвхитэй урьж ажилд оролцуулж байвал сайн байх.
Анхаарал тависанд баярллаа. Orgio 15:53, 11 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)
Онгоц ба Агаарын тээвэр
засварлахТээвэр хэсэгт Нисэх Онгоц гэж буруу орчуулсан байна сэдвийн төрлийн дагуу Агаарын Тээвэр гэж уламжилалт хэллэгээр хэлэх нь зүйтэй болов уу. aircraft=нисдэг хэрэгсэл буюу тээвэрт Агаарын Тээвэр гэнэ, онгоц=airplane. Orgio 14:48, 11 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)
Мэдээлэл оруулах зарим асуудал
засварлахГадаадаас кирилл бичиг тэмдэглэгээгүй компютэр ашиглаж Викид мэдээлэл оруулахыг хусвэл энэ вэбэд байгаа үйлчилгээг ашиглан шууд латиар бичиж кирилл бичиглэлээ энд хуулж оруулж болно: http://www.hamagmongol.net/krill.php Orgio 04:13, 11 Арванхоёрдугаар сар 2007 (UTC)
Бэлэг эрхтэн
засварлахЯахаараа бэлэг эрхтэн маань бэлгэ эрхтэн болчихдог билээ? Төмөр 17:02, 24 Есдүгээр сар 2007 (UTC)
Бэлэг дурсгал, бэлгэ эрхтэн, билэг тэмдэг, эрдэм билиг гэж ялгаж бичдэг, өөрөөр хэлбэл ижил дуудлагатай, өөрөөр бичигддэг үгс гэж миний бие яах аргагүй дунд сургуулидаа заалгаж байсан билээ. --Zorigt 00:53, 25 Есдүгээр сар 2007 (UTC)
- Би уул нь бэлэг эрхтний тухай нилээдгүй л уншсан хүн дээ :) Ингэж бичсэн байсантай нэг ч тааралдаж байгаагүй юм байна. Төмөр 05:13, 25 Есдүгээр сар 2007 (UTC)
- Google-р "бэлгэ эрхтэн" гэж хайсан чинь 417, "бэлэг эрхтэн" гэж хайсан чинь 4120 олдож байна. Тэгэхээр огт тааралдаж байгаагүй гэж хэлж болохгүй, тэр ч бүү хэл олон хэрэглэгдэж буй нь зөв гэж хэлж бүр ч болохгүй байх. Ямартай ч үүнтэй төстэй нэгэн маргаан гараад, хэрхэн шийдэгдэж байсныг бичье.
Google ахаар санал хураалт явуулав
"арванхоёр дугаар сар" 19,500 тохиолдол дэмжсэн санал, "арван хоёрдугаар сар" гэж 203 хүн сөрөг хүчин болов. "арван хоёр дугаар сар" -д 1 нэг нөхөр зориг муутайхан гараа өргөж байх юм. "арванхоёрдугаар сар" -д татгалзсан харуй авлаа.
Хэт олонхийн саналаар "арванхоёр дугаар сар" гэж гарч байна даа.
- гэж нэг нь бичээд, хамгийн сүүлд хариу бичсэн хүн нь
Хэдэн ном эргүүлж харлаа. Миний буруу байжээ. Эх сурвалж [1] дээр "гуравдугаар", "хорин хоёр" гэж бичсэн байна. Мөн эх сурвалж [2] дээр "арван хоёр", "хоёрдугаар" гэж бичсэн байна. Огноо бичих тухай дүрэм олоогүй тул 100% итгэлтэй биш ч, "арван хоёрдугаар сар" гэх нь зөв болтой.
Жич: Google -ийн хариу олонх үргэлж зөв байдаггүйг батлах шиг боллоо.
Эх сурвалж [1] З.Баянзул - "Монгол хэлний хичээлээр мэдлэг шалгах сорил 1-4 анги", Улаанбаатар хот 2000он, 25-р хуудас. [2] Боловсролын хүрээлэн, С.Цэгмид, Ж.Оюунцэцэг - "Монгол хэлний сэдэвчилсэн сорилууд", Улаанбаатар 2002он, IV.Тооны нэр, 54-55 хуудас. гэжээ.
- Тэгэхээр мэргэжлийн хүмүүсээр шийдүүлсэн нь дээр байж магад. --Zorigt 07:11, 25 Есдүгээр сар 2007 (UTC)
- Дүрмийнхээ дагуу бол арван хоёрдугаар гэж салах нь зүйтэй боловч сарыг заахдаа арванхоёрдугаар гэж байвал илүү зохимжтой. Тэхгүй бол нэг үгийг орчуулахад гурван үг хэрэглэж байх болно. Тухайлбал: December = арван хоёрдугаар сар. Үгийг орчуулахдаа аль болох үг хэмнэж байх нэг бичигдээгүй зарчим байдгийг харгалзах хэрэгтэй. --ОригМонгол 03:41, 23 Зургаадугаар сар 2008 (UTC)
Жагсаалтанд нэмэх сэдвүүд
засварлахЖагсаалтанд нэмэх сэдвүүдээ энд санал болгож хэлэлцэнэ үү. Эс тэгвэл жагсаалт хэт том болж утгаа алдах нь байна. Төмөр 18:27, 25 Есдүгээр сар 2007 (UTC)
- Спорт гэж алга байна.Soul eater 13:33, 8 Есдүгээр сар 2008 (UTC)
Үүдэл эс гэсэн сэдэв
- Uudel es sedev bga.
Компьютерийн хэсэгт
засварлахТөв процессор Санах байгууламж Оролт гаралтын төхөөрөмж гэж өөрчлөх хэрэгтэй байна. Учир нь Хард диск ба Санах ой нь хоюулаа санах буюу хадгалах төхөөрөмж бөгөөд Санах байгууламж дотроо салбарлаж явах хэрэгтэй. Orgio
- Санах байгууламж, Оролт гаралтын төхөөрөмж хоёрын англи дээрх харгалзах өгүүлэл нь юу болох вэ? Үүнийг далимдуулан хэлэхэд энэ жагсаалт бол зөвхөн ийм өгүүллүүдийг хамгийн түрүүнд эхлүүлэх хэрэгтэй байна гэж санал болгож байгаа төдий зүйл болохоос биш энэ жагсаалтанд байгаа байдлаараа сэдвүүд ангилагдана, эсвэл энд байхгүй сэдвийг нээж болохгүй гэсэн үг биш гэдгийг анхаарна уу. Төмөр 18:41, 25 Есдүгээр сар 2007 (UTC)
За тийм дээ. Orgio 19:21, 25 Есдүгээр сар 2007 (UTC)
Цаг тоололын хэсэгт
засварлахЭнэ хэсэгт байгаа Anno Domini, Common Era гэдгийг Нийтийн Эрин биш Манай Эрин (МЭ) гэж бичвэл зүгээр биш үү. Мөн үүн дээр нэмээд Before Christ буюу BC-г Манай Эриний Өмнөх (МЭӨ) гэж оруулбал ямар вэ? Bilguun.alt
- Уг нь тийм байдаг л даа. Би эхлээд ингэж оруулсан. Харин хэн нэг нь Нийтийн Эрин болгоод засчихсан байна лээ. Хүмүүсийн саналыг харзнаж байгаад буцаах саналтай байна. Төмөр 20:26, 4 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)
Уураг
засварлахБиологи гэсэн хэсэгт protein-ийг уураг гэж тавьсан байна. Би ДНХ болон сүү гэсэн өгүүлэл дээр protein-ийг шууд протейн гэж орчуулаад байгаа. Colostrum-ийг бас уураг гэдэг. Эхийн уураг гэдэг ш дээ. Протейнийг уураг гэх үү эсвэл протейн гэх үү. Саналаа хэлнэ үү. Bilguun.alt
- Preotein гэдэг нь илүү өргөн тохиолдох тул түүнийг уураг гэе. Colostrum нь арай бага давтамутай хэрэглэгддэг тул эхийн уураг гэвэл ямар вэ.
Уураг гэх нь зөв
Химийн элемент
засварлахХимийн элемент хэсэгт байгаа
- "Мөнгө" сэдвийг "Мөнгө (химийн элемент)"
- "Гелий" сэдвийг "Гели"
- "Цагаан тугалга" сэдвийг "Цагаантугалга" болгож өгнө үү. --Цогоо 10:05, 22 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)
Олон улсын байгууллагууд
засварлахЭнэ хэсэгт байгаа International Red Cross and Red Crescent Movement гэдгийг "Олон Улсын Улаан Загалмай болон Улаан Хавирган Сар Хөдөлгөөн" гэж хэлэх болов уу гэж бодож байна. Харин "Олон Улсын Улаан Загалмай Нийгэмлэг" гэдгийг International Red Cross Society гэдэг байх. Тэрнээс гадна Улаан Загалмай Нийгэмлэг гэж бичих үү эсвэл Улаан Загалмайн Нийгэмлэг гэх үү. www.redcross.mn дээр загалмайн гэж бичсэн байна. Билгүүн 16:23, 15 Арваннэгдүгээр сар 2007 (UTC)
Энэ жагсаалтад нэр оруулахдаа өгүүллийн сэдэвтэй адил бичнэ үү.
засварлахТухайлбал Иосиф Сталин нь бичигдээгүй мэт харагдаж байгаа боловч хайхад Сталин, Иосиф Виссарионович гэсэн өгүүлэл гарч ирж байна. Тэхээр энэ мэт алдааг засахгүй бол хүмүүс давхардсан бичлэг хийх вий дээ. Жагсаалтыг өөрчлөх эрх хэнд байдаг вэ? Надад тийм эрх өгөх боломж бий болов уу? --ОригМонгол 03:56, 4 Зургаадугаар сар 2008 (UTC)
- Уг нь анх энэ жагсаалтыг бичихэд өөрчлөх эрх хүн бүрт байсан юм л даа. Гэхдээ хүн болгон өөрсдийнхөө оруулсан юмыг нэмж мэмээд байхлээр, зөвхөн админуудад өөрчлөх эрхтэй болгож түгжсэн. Яахав одоохондоо бол өөрчлөе гэсэн зүйлээ энд бичээд байж болно. --Чинээ (яриа) 13:46, 4 Зургаадугаар сар 2008 (UTC)
chemical compound --n orchuulgiin talaar
засварлахchemical compound Уг нь бол химийн бодис гэсэн үг байх юм монгол орчуулга нь химийн найрлага болчихжээ. Энийг админууд засварлана уу? Evolution бол биологийн хувьсал гэж орчуулжээ. энэ нь тийм оновтой орчуулга биш.Зүгээр эволюци гэдгээр нь явуул зүгээр байх.
~Химийн найрлага гэж хэлнэ
Хүний нэр засах
засварлахСайн байна уу, Шашны зүтгэлтнүүд хэсгийн 2 хүний нэр засах саналтай байна. Абрахам болон Мосе гэсэн хуудас үүссэн байгаа. Ийшээ чиглүүлж өгнө үү. Засах шалтгаан: Хүний нэр буруу бичигдэн орчуулагдсан.. Хүндэтгэсэн Сасори 18:01, 3 Наймдугаар сар 2011 (UTC)
Хэбрэй - Еврей үрүү засах
засварлахСайн байна уу? Хэл уранзохиол хэсгийн хэлнүүд хэсэгт Еврей хэлийг Хэбрэй гэж бичсэн байх юм. Засч өгнө үү.
Атеизм (Atheism) нь Атейзм гээд бичигдчихсэн биш үү?
засварлахhttp://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D1%82%D0%B5%D0%B9%D0%B7%D0%BC дээр Атейзм гэсэн бичлэг байна. Атеизм-ийг өөрчлөн Атейзм болгон энэ бичлэгийг холбож өгнө үү.
Жагсаалтын хэсэгт
засварлахСоёл урлаг хэсэгт "Музей" гэсэн жагсаалт нэмвэл ямар вэ?nasaa (talk) 06:11, 21 Хоёрдугаар сар 2013 (UTC)
Урлаг хэсэгт
засварлахFiction нь уран зохиол бус уран зөгнөлт зохиол гэгдэх байх ааBoldoo (talk) 23:04, 6 Арваннэгдүгээр сар 2013 (UTC)
Арахнид
засварлахen:Arachnid өгүүлэл олон хөлтөн биш аалз хэлбэртэн байна. --Elvonudinium (talk) 02:51, 25 Хоёрдугаар сар 2014 (UTC)