Ванчигийн Дорлигжав
Ванчигийн Дорлигжав (1893 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутагт өнөөгийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн-1938 онд нас барсан)- Монгол Улсын төрийн зүтгэлтэн. 1925-1929 онд Гадаад явдлын яамны сайд.
1921 оны Ардын хувьсгалын дараа хошууны тамгын газарт бичээч, Сангийн яаманд туслах түшмэл,
1925 оны 11-р сарын 9-нөөс 1929 оны 6-р сар хүртэл Гадаад явдлын яамны сайд,
1929 оны 6-р сараас МАХН-ын Төв хорооны хэлтсийн эрхлэгч,
1929-1932 онд Төв аймгийн Намын хорооны дарга,
1932-1937 онд Мал аж ахуйн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байгаад 1938 онд нас барсан.