Валлабхаи Пател

Валлабхаи Пател (англи. Vallabhbhai Patel, 1875 оны 10-р сарын 31-нд төрсөн — 1950 оны 12-р сарын 15-нд нас барсан), түүнийг мөн Сардар Пател — гэдэг байсан, энэтхэгийн төрийн зүтгэлтэн, Энэтхэгийн Үндэсний Конгрессын (хинди. भारतीय राष्ट्रीय कांग्रेस) намын барууны үзэлтэй удирдагчдын нэг. Энэтхэгийн улс төрийн тогтолцоог бий болгогч, Үндсэн хуулийг боловсруулагчдын нэг юм.

Валлабхаи Пател

1875 оны 10-р сарын 31-нд Британийн Энэтхэгийн Гужарат мужийн Надиад хэмээх жижиг хотод төрсөн. Тэрээр Жавербхай Пател, Ладба нарын зургаан хүүхдийн нэг болон төрсөн. Пател ахлах сургууль болон хуулийн сургуулиа тус тус төгсөөд өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. 1900-1910 онд тэрээр Годхра, Балсад хотуудад эрүүгийн хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд Пател Британийн Энэтхэгийн хамгийн алдартай, амжилттай өмгөөлөгчдийн нэг болж чаджээ. Пател гэр бүлээсээ хол олон жилийг өнгөрөөж, бусад хуульчдаас ном зээлж авч бие даан суралцаж, хоёр жилийн дотор шалгалтаа өгч чаджээ. Эхнэр Жавербаг эцэг эхийнхээ гэрээс авсны дараа Пател Годра хотод суурьшиж, өмгөөлөгчдийн холбоонд дуудагдсан байна. Олон жилийн турш мөнгөө хэмнэж хуульч болсон Пател эрч хүчтэй, туршлагатай хуульч болж нэр хүндээ өсгөсөн байна. Хосууд 1903 онд Манибен хэмээх охин, 1905 онд Дахьябхай гэж хүүтэй болсон ажээ.

1910 онд тэрээр Лондонд очиж, Дундад сүмийн хуулийн сургуульд орж 36 сарын курсээ 30 сарын дотор дүүргэсэн Пател өмнө нь коллежийн боловсролгүй байсан ч ангидаа тэргүүний оюутан байжээ. 1913 онд Валлабхай Энэтхэгт буцаж ирээд Ахмедабад хотод өмгөөлөгчөөр ажилласан байна.

1920 онд тэрээр шинээр байгуулагдсан Гужарат Прадешийн Конгрессын хорооны ерөнхийлөгчөөр сонгогдоод 1945 он хүртэл ерөнхийлөгчөөр нь ажилласан байна.

Валлабхайд Махатма Ганди асар их нөлөө үзүүлсэн байна. Пател Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөөх Махатмагийн зүтгэлийг дэмжиж, Гандигийн үзэл санааны үнэнч дагалдагч болсон юм.

 
Эв нэгдлийн хөшөө

Британийн Энэтхэг задран хуваагдсаны дараа 1947-1950 онд Валлабхай Дотоод хэргийн сайдын орлогчоор ажиллажээ. Пател Энэтхэг улс байгаа хилийн зурвасаа хадгалж, олон жижиг мужуудад хуваагдахгүй байхын тулд маш их хүчин чармайлт гаргасан. Пателийн улс үндэстний төлөө хийсэн гавьяаг үнэлж, түүнд Сардар (удирдагч, удирдагч) хэмээх хүндэт нэр ард түмэн өгсөн байна.

Тэрээр 1950 оны 12-р сарын 15-нд Бомбейд нас барж, цогцсыг нь чандарласан ажээ.

Дурсгал

засварлах

2018 оны 10-р сарын 31-нд дэлхийн хамгийн өндөр хөшөө буюу Энэтхэгийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч Валлабхаи Пателд зориулсан хөшөөний нээлт болсон байна. Энэхүү хөшөөг албан ёсоор "Эв нэгдлийн хөшөө" (англи. Statue of Unity) гэж нэрлэсэн бөгөөд түүний өндөр нь 182 метр, суурийн хамт байгууламжийн нийт өндөр нь 240 метр юм. Энэхүү хөшөө нь АНУ-ын Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөөнөөс бараг дөрөв дахин өндөр (46 метр өндөр, суурийн хамт 93 метр) ажээ.