Валентин Йорданов

Болгар улсын тамирчин, чөлөөт бөх барилдааны 52 кг жингийн олимпын (1996) аварга, дэлхийн долоон удаагийн аварга Валентин Йорданов (болгараар Валентин Йорданов) 1960 оны 1 сарын 26-д Болгарын Русе аймгийн Русе хошууны Сандрово тосгонд төржээ. 10 настайгаасаа бөхөөр хичээллэх болж, анхны Европын аварга цолоо 1980 онд Туркийн Бурсад, анхны дэлхийн аварга цолоо Зөвлөлтийн Киевт хүртэж байлаа.[1] 1990 онд АНУ руу цагаачилсан ч гэсэн 1996 он хүртэл Болгарын нэрээр барилдсаар зодог тайлсан.[2] 1983-1995 оны хооронд дэлхийд 7 удаа манлайлсан боловч олимпод аваргалж чадаагүй байсан Йорданов 1996 оны олимпын хагас шигшээд Казахын Маулен Мамыровыг 7-3-аар, шигшээд Азербайжаны Намик Абдуллаевыг 4-3-аар дийлж санасандаа хүрчээ. Зодог тайлсны дараа дэлхий болон улсын бөхийн холбоонд удирдах ажил эрхлэх болсон.

Валентин Йорданов
тамирчны тухай
Төрсөн өдөр1960 оны 1 сарын 26 (1960-01-26) (64 настай)
Төрсөн газарБолгар улсын Сандрово тосгон
Улс, орон Болгар
Тамирчинэрэгтэй чөлөөт бөх барилдаан
  1. "Valentin Jordanov". Catalog for Bulgarian sport.
  2. "Biography". Valentin Yordanov's Official Web Page. Эх хувилбараас архивласан: 2012-03-04. Татаж авсан: 2013-02-27.