Бүлүүрт машин
Бүлүүрт машин буюу бүлүүрт хөдөлгүүр нь флүид энергийн машин ба түүнд байгаа шахагчийн хөдөлгөөний тусламжтайгаар үечлэн өөрчлөгдөх ажлын эзэлхүүнийг үүсгэнэ. Шахагч нь эзэлхүүний бүлүүрт хөдөлгүүрт цилиндр хэлбэрийн бүлүүр байх бол эргэлтийн бүлүүрт машинд өөр хэлбэртэй байна.[1][2]
Өөр тодорхойлолт:
Бүлүүрт хөдөлгүүр нь флүид энергийн машиныг хэлэх бөгөөд бүлүүр нь цилиндр дотор үелэн дээш доош хөдлөх (шулуун хөдөлгөөн) ба энэ хөдөлгөөнийг түлхэгч гол буюу саваагаар дамжуулан гүйцэтгэнэ.
Ихэнх тохиолдолд энэ нь (шатун) тахир голын эргэх хөдөлгөөнтэй эргэлт холбогдоно. Нисэх бүлүүрт хөдөлгүүр нь ажлаа шүдтэй шулуун савааны тусламжтайгаар хөтлөх голд дамжуулна. Тэсрэлтийн цохилт нь эргэх хөдөлгөөнийг үүсгэдэггүй. Эзэлхүүний бүлүүрт машин нь зөвхөн бүлүүрт машины хэрэглээгээр л ашиглагддаг.
Шингэний урсгал ба орох гарах даралтын хоорондын ялгаа бүлүүрийн (поршен) үелэх хөдөлгөөнөөс шалтгаалан өөрчлөгдөнө.
Бүлүүрт машин нь үүгээрээ хэвийн ажиллагааны үедээ шингэний урсгал болон даралтын зөрөө нь тогтмол ажиллах урсгалын машин буюу турбо машинаас ялгаатай юм.
Бүлүүрт машины төрөл болон хуваарилалт
засварлахБүлэг↓ |
Хүчний машин | |
Гидравликийн бүлүүрт машин (≈шахагддаггүй орчин) |
Бүлүүрт насос |
Гидравлик мотор |
Дулааны бүлүүрт машин (шахагдах орчин) |
Бүлүүрт нягтруулагч |
Уурын машин Дотоод шаталтын хөдөлгүүр Хийн тэлэлтийн хөдөлгүүр Стирлинг хөдөлгүүр |