Бүйлс
Бүйлс нь Ойрх Дорнод болон Өмнөд Азиас гаралтай мод юм. "Бүйлс" гэдэг нь мөн уг модноос гадна идэж болдог үрийг хэлдэг.
Бүйлс | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Prunus amygdalus Batsch |
Бүйлсний жимс нь дотроо үртэй (самар биш) хатуу хальснаас тогтдог. Хатуу хальсыг нь авбал үр нь гарна. Хальстай болон хальсгүй аль алинаар нь худалдаалагддаг.
Тодорхойлолт
засварлахМод
засварлахБүйлс нь 4-10 метр өндөр, 30 хүртэлх сантиметр голчтой ургадаг навчит мод юм. Шинэ мөчрүүд нь анхандаа ногоон байгаад наранд хөх ягаан өнгөтэй болж хувирдаг. Хоёр настайгаасаа саарал өнгөтэй болдог. Навч нь 7.5-12.5 см урт, иш нь 2.5 см байдаг. Цэцэг нь хаврийн эхээр ганц хоёроороо цагаан, бүдэг ягаан өнгөтэй, 3-5 см голчтой 5 дэлбээтэй цэцэглэдэг.
Бүйлсийг суулгаснаас хойш 5, 6 жил болдог. Жимс нь цэцэглэснээс хойш 7, 8 сарын дараа буюу намар боловсорч гүйцдэг.
Үр
засварлах-
Ногоон бүйлс
-
Хальстай (зүүн), хальсгүй (баруун) бүйлс
-
Цайруулсан бүйлс
-
Бүйлсний үр
Бүйлсний жимс нь 3.5-6 см урт байдаг. Ургамал зүйн хувьд бүйлсний жимс нь самар биш үр юм. Хатуу хальсных нь дотор идэж болдог үр байдаг.