Бүгд унтаж байхад
Хошин урлагийн Шинэ үе продакшны бүтээл Английн зохиолч Рэй Кунийн Бүгд унтаж байхад (2007) жүжгийг Найдангийн Ганхуяг найруулан тавьжээ. Уг жүжигт жүжигчин Н.Ариунболд, Д.Хүрэлхүү нараас гадна Р.Анхням, Монгол улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа нар тоглосон юм. Жүжгийн дууны шүлгийг Найдангийн Ганхуяг бичиж, аяыг Монгол улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлай хийжээ.