Бугат сум (Баян-Өлгий)
Бугат — Баян-Өлгий аймгийн сум.
Бугат сум
ᠪᠤᠭᠤᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Баян-Өлгий |
Байгуулагдсан | 1959 он |
Сумын төв | Буга |
Газар нутаг | |
• Нийт | 2,049.10 км2 (791.16 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 4,095 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Түүх
засварлахТөрсөн нутгаас эх орон эхтэй, төрсөн нутгаа мэдэхээс танин мэдэх их үйлс эхлэлтэй. Монгол оронд ардын хувьсгал ялсны дараа Монгол Ард Улсын Засгийн Газрын 1923 оны 10-р сарын 19 –ний өдрийн хурлын 39-р тогтоолоор аймгуудын Казах, урианхай, дөрвөд зэрэг олон ястны өлгий нутаг Бугат сум. Өлгий. Алтанцөгц, Ногооннуур, Толбо, Буянт, Сагсай, Улаанхустай хил залган оршдог, 2149 кв.км газар нутаг, 4000 гаруй хун амтай. Өлгий хотод хамгийн ойрхон оршдог сум. 1923 оноос Алтайн Урианхай аймаг, 1925 оноос Чандмань уул, Ховд аймгийн Алтайхан уул аймгийн дөрвөн сумын нэг Жаргалант-Сагсай сум эңд байгуулагджээ.
1930-аад оноос Казах хошуу болон Алтайн цаанаас, 1940-өөд онд Толбо сумаас айлууд ирж нэмэгдэн сумын төв Бугын хар yсaнд өвөлжин. Шар нуурт зусдаг байжээ. 1942 онд энэ сумаас Буянт сум тусгаарлагдан, зарим багууд 1956 онд Алтанцөгц, Буянт, Улаанхуст, 1959 онд Сагсай суманд шилжиж, сум татан буугдсан бөгөөд 1959 онд дахин байгуулжээ. Төв нь Овгорт суурьшаад 1969 онд Ногооннуур сумын нэг баг ирж нийлжээ.1969 оноос Бугат сум хэмээн нэрлэгдэх болсон түүхтэй. Сумын төв нь анх Хар ус гэдэг газарт байрлаж байгаад 1959 оноос одоогийн төв болох Овгорт суурьшин төвлөрчээ. Монгол орон даяар өрнөсөн нэгдэлжих хөдөлгөөнд тус сумын иргэд идэвхтэй оролцож, анх 1959 онд Жаргалын зам нэгдэл нэртэй тус сумын Овгорт байгуулагдсан. Өнөөгийн байдлаар тус сум нь 1077 гаруй өрхтэй, 4066 гаруй хүн амтай. Засаг захиргааны 5 багтай. Төсөвт байгууллага – 6, төрийн мал эмнэлэг үржлийн тасаг – 1, хувийн мал эмнэлгийн нэгжүүд – 4, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага – 15, банк санхүүгийн тооцооны салбар – 2, ахуйн үйлдвэрлэл үйлчилгээний нэгдсэн цэг – 1, , худалдаа үйлчилгээний газар, дэлгүүр – 8, халуун ус, үсчин, үнээний сүүний фермер, тахианы аж ахуйнууд тус тус үйл ажиллагаа явуулж иргэд хөдөлмөрчдөд үйлчилж байна.
Газарзүй
засварлахБаян-Өлгий аймгийн Бугат сум нь Монгол Улсын баруун хязгаар Монгол Алтайн нуурууны салбар уулсаар хүрээлэгдсэн ба нийт 215002 га нутаг дэвсгэртэй
• Улаанбаатар хотоос 1617 км • Аймгийн төвөөс 5 км зайд байрладаг.
Баян-Өлгий аймгийн Өлгий, Ногооннуур, Алтанцөгц, Толбо, Сагсай, Улаанхус сумтай хиллэдэг. Хамгийн өндөр цэг нь Улаан сайгийн орой далайн түвшинээс дээш 3701,4 метр, хамгийн нам цэг нь сумын төв 1918,5 метрт оршдог. Сумын нутгийн баруун зах нь Тавалтайн гаталга, зүүн зах нь Сайгийн эх , хойд зах нь Цагаан өтгийн эх , өмнөд зах нь Хөх сайгийн оргил юм.
Далайн төвшнээс 1918-3700 м өндөр өргөгдсөн уулархаг нутагт оршдог Сумын нутаг Физик газар зүйн хувиарлалтаар бүхэлдээ Алтайн уулархаг мужид хамаарагдана.
Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Геологийн тогтоц, ашигт малтмал
засварлахБугын голын улиас, бургас, хус, хар мод, чацаргант ой, Хатуугийн хүрхрээ, Харгайт, Халзан булаг, Баянгол, Хойлог, Мөст, Түймэрт, Төгрөг нуур, Шар нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, аргаль. янгир. ирвэс, зэрлэг гахай зэрэг ховор ан амьтан, “Алмас амьдарсан” домогт агуй, рашаан, зэс, гянт болд, боржин чулуу, гялтгануур, төмрийн хүдэр, алт, шохойн чулуу, шороон будаг зэрэг нөөц нь тогтоогдоогүй орд газрууд элбэг.
Цаг агаарын нөхцөл байдал
засварлахХуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.
• 1 дүгээр сарын дундаж температур -25-30 оС
• 7 дугаар сарын дундаж температур +25+30 оС
• Жилийн дундаж салхины хурд 4-9 м/с
• Жилийн хур тунадасны хэмжээ 81.3 мм
Гадаргын болон гүний усны нөөц
засварлахТус сумын нутаг дэвсгэрт усан сан бүхий газар 1001,3 га байдгаас гол мөрний эзлэх газар 425,3 га байдаг. Ховд гол, Хатуугийн гол, Хойлогийн гол, Нууртын нуур , Төгрөг нуур, Үзэсгэлэнт Хөх нуур,Хатуугийн хүрхрээ, Харгайт, Халзан булаг, Баянгол, Мөст, Түймэрт зэрэг гадаргын ус байдаг. Гүний усны нөөц нь 33,64 м3жил гэж судалгаагаар тогтоогдсон.
Ургамал, амьтны аймаг
засварлахСумын газар нутгийн ой сан бүхий газар 1752 га байна. Улиас, алтайн улаан харгана, хус, бургас, шинэс, аарц зэрэг мод, тошлой, чацаргана зэрэг жимс жимэсгэнэ, Хуурамч хонин арц, Алтан гагнуур, Жимийн хунчир, Хар шаваг, Цагаан шаваг, Алтайн сонгино, Вансэмбэрүү зэрэг шинжлэх ухаанаар нэн ховор гэж тогтоосон ургамал уургадаг. Түймэртийн эх, Хатуугийн эх, Тошинт, Ирвэс салаа, Бугын хөндий зэрэг газаруудад аргаль хонь, янгир ямаа, ирвэс, зэрлэг гахай, алтайн хар тарвага, хойлог зэрэг нэн ховор ан амьтан амьдардаг.
Байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газрууд
засварлахБугат сумын нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын дурсгалт газрууд: Улаан толгой багийн Салхинт дахь чулуун зэвсгийн үеийн хадны зураг, Буга багийн Тошинтын ам, Мешелийн өвөлжөөний орчим д байрлалтай “Күйген Хора”-ны хадны зураг, Хатуу багийн Халзан булгийн хадны зураг, Эрээн харгантын түрэг бичээс бүхий хөшөө чулуу, Баянголын аман дахь хүн чулуунууд зэрэг нь ховор олдворуудтай болно. Мөн Тавалтайн рашааны зүүн талд байрладаг 200 орчим хиргисүүрүүд машин замын хоёр талааар 1 км гаруй үргэлжилдэг юм.
Хатуу багийн Эрээн харгана гэдэг газар Түрэг бичээстэй хөшөө чулуу байгаа нь манай сумын нутагт байгалийн ховор олдворуудын талаар түрэгийн үеийн онцгой түүхэн олдвор юм.
Хатуу багийн Оргуу гэдэг газар нэг дор байрлалтай хашлагатай 4 чулуун хөшөө байдаг.
Хатуу багийн Халзан булаг хэмээх газарт байдаг хадны зураг болон мөн багийн Тайван булаг гэдэг газарт хүн чулуу, зэрэгцээ байрлалтай 5 чулуу хөшөө, ойролцоох хиргисүүрүүд байдаг.