Буган чулуун хөшөө

(Буган чулуу-с чиглүүлэгдэв)

Буган чулуу нь Хүрэл зэвсгийн үед бичиг үсэггүй байх үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд, бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг. Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан нь нарыг шүтэх үзэлтэй холбоотой. Дээр нь тамгатай төстэй тэмдгүүд бий. Гонзгой чулууг засч ихэнхдээ сүрлэг бугыг уран гоёмсгоор, загварчлан дүрсэлдэг учраас "буган хөшөө" хэмээн нэрлэдэг.

Мөрөн хотын ойр орших Буган хөшөө.
Монголын Буган хөшөө.

2023 оны 9-р сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45-р ээлжит чуулган болж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх Буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгэхээр шийдвэрлэсэн болно.

Буган чулуун хөшөөний ангилал

засварлах

Монгол дахь сонгодог загварт буган чулуу

засварлах

Хөшөөн дээрх буга зэрэг амьтныг илүү гоёмсог, өвөрмөц маягаар дүрсэлснээрээ бусад төрлөөсөө ялгардаг ба бугыг нисэж буйгаар дүрсэлдэг юм.

Скиф-Баруун Евразийн

засварлах

Дундуураа 2 зураастай, мөн дугариг хүрээнүүдийг сийлсэн байдаг.

Саян-Алтайн

засварлах

Саян-Алтайн загвартай буган чулуун хөшөөн дээрх амьтдын хөл нугараагүй шулуун байдаг, бугын дүрсийг өөрчлөлгүйгээр бодитоор дүрсэлдэг зэрэг олон шинжээрээ Баруун Евразийн буган чулуутай төстэй. Бар, гахай, буга, шувуу, мэлхий зэрэг амьтныг дүрсэлсэн байдаг

Гарал үүсэл

засварлах

Одоогоос 3000 жилийн өмнө киммерийчүүд анх босгосон, эсвэл 1500 орчим буган чулууны ихэнх нь буюу 1341 нь Монголд байдаг тул Монголд үүссэн гэсэн 2 хувилбар байдаг.

Мөн буган чулуу дөрвөлжин булштай биш хиргисүүрийн соёлд хамаарагдах ба буган чулуу босгох заншил баруун зүгээс Монголд нэвтэрсэн гэсэн өөр нэг онол бий. Буган чулууг гол төлөв дөрвөлжин булшны баруун урд буланд босгосон байдаг. Монгол нутгийн төв, баруун хойд, зүүн өмнөд хэсэгт өргөн тархсан байдаг.[1]

Монгол орны буган чулуун хөшөөний олонх нь Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгуудын нутагт тохиолддог.[1] Монгол улсын нутгаас бугын дүрс сийлсэн чулуун хөшөө 550 гаруй олджээ. Энэ хөшөө нь баатар дайчин эрэгтэйчүүдэд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч бүрэн зэвсэгтэй нь дүрсэлсэн байдаг. Зарим хөшөөний дээд хэсэгт нар сар байдаг.[1] Ер нь нар сар гал гурван дүрс нь нүүдэлчдээс суурьшмал Нанхиад зэрэгт дэлгэрсэн гэж түүх сударт байдаг бөгөөд Төв Азийн унаган гаралтай дүрслэл зүйл юм.[1]

Нэмж унших

засварлах

Цахим холбоос

засварлах