Бристоль
Бристоль (англи. Bristol, i/ˈbrɪstəl/) — "Сити" статустай Английн хот. Их Британий Баруун өмнөд Английн Эйвон голын (англи. Avon) эрэг дээрх том боомт хот.
Түүх
засварлахIII Эдвард хааны үед Бристоль хот Лондон, Йоркийн дараа Английн гурав дахь том, цэцэглэн хөгжсөн хот байв. Бристолийн далайчид Английн хонины ноосыг боомтоор Испани, Португали руу экспортолж, дарс, импортлодог байжээ. Эндээс эцэг Жон кабот болон хүү Кабот хоёр Америкийг зорьж далайд гарч байсан түүхтэй.
Бристоль хот нь 18-р зууны туршид цэцэглэн хөгжиж, Британийн эзэнт гүрний тэргүүлэх боомт байсаар байв. 19-р зуунаас байдал өөрчлөгдөж эхэлсэн. Боомтыг тохижуулж, шинэчлэх амбицтай ажил 1809 онд дуусч Ливерпүүл, Глазго хотууд руу худалдааны тэргүүлэх байр сууриа алдаж эхэлсэн юм. Үүний шалтгаан нь тус улсын хойд хэсэгт хөвөнгийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн төдийгүй Хойд Америк дахь 13 колони алдагдсанаас гадна 1807 онд боолын худалдааг хориглосон явдал нөлөөлсөн байна.
Хүн ам
засварлах2011 оны хүн амын тооллогоор хүн амын 84% нь цагаан арьстнууд (77.9% цагаан британи, 0.9% цагаан ирланд, 5.1% бусад цагаан арьстан); Тус хот нь 380,615 хүн амтай, хүн амын дундаж нягтрал 3,477 хүн/км² (2001 оны байдлаар). 1969 онд хотод 427.2 мянган хүн амьдарч байжээ.
Боловсрол
засварлахБристол нь дээд боловсролын хоёр том байгууллагатай: 1909 онд байгуулагдсан Бристолийн Их сургууль болон 1969 онд байгуулагдсан Бристол Политехникийн дээд сургууль нэрээр нээгдэж сүүлд 1992 онд Баруун Английн Их сургууль болсон.