Бристолийн Их сургууль

Бристолийн Их сургууль (англи. University of Bristol) Их Британий Бристол хот дахь Их сургууль. «Улаан тоосгон Их сургуулиуд» (хуучин политехникийн коллеж байсан)-ын группд ордог. 1909 онд Эзэн хааны гэрчилгээ /харти/ авсан. 1876 онд нээгдсэн Бристол хотын Их сургуулийн Коллежийн хууль ёсны залгамжлагч юм. QS World Rankings -ийн гаргасан эрэмбээр Их Британий Их сургуулиудын эхний 10-т, дэлхийн Их сургуулиудын эхний 45 бичигдэж байгаа юм. 18 орчим мянган оюутантай.

Бристолийн Их сургуулийн далбаа.

Их сургуулийн Нобелийн шагналтнууд

засварлах

Сэр Уильям Рамсей (Sir William Ramsay, 1852-1916)

засварлах

1880-1887 онд Бристол хотын (дараа нь Бристолийн их сургууль) их сургуулийн коллежийн захирал, химийн профессор. 1904 онд Агаар дахь инерт хийн элементүүдийг нээж, тэдгээрийн эзлэх байр суурийг үечилсэн системээр тодорхойлоход оруулсан гавьяаг нь үнэлэн 1904 онд Нобелийн шагнал хүртжээ.

Пол Дирак (Paul Dirac, 1902–84)

засварлах

1921 онд Бристолыг бакалаврын BSc (Инженерийн) зэрэгтэй төгсөж, дараа нь Бристолд хоёр жил математикийн чиглэлээр суралцсан.

1933 оны Физикийн Нобелийн шагнал (1/2 хувь) "атомын онолын шинэ бүтээмжтэй хэлбэрийг нээсэн төлөө" хүртсэн.

Сесил Фрэнк Пауэлл (Cecil Frank Powell, 1903–69)

засварлах

1927 оноос Бристол хотод эхлээд AM Tyndall-ийн судалгааны туслахаар ажиллаж, дараа нь багшаар томилогдсон бөгөөд 1948 онд Мелвилл Виллс физикийн профессороор томилогдов.

1950 оны Физикийн Нобелийн шагналыг "Цөмийн үйл явцыг судлах гэрэл зургийн аргыг хөгжүүлж, энэ аргаар хийсэн мезонуудын талаархи нээлтийн төлөө".

Сэр Уинстон Черчилль (Sir Winston Churchill, 1874-1965)

засварлах

1929-1965 он хүртэл Бристолын их сургуулийн канцлер байсан.

1953 оны утга зохиолын Нобелийн шагналыг Сэр Уинстон Черчилль "түүх, намтар түүхийг маш сайн дүрсэлсэн, мөн хүн төрөлхтний үнэлэмжийг хамгаалах гайхалтай уран илтгэлийн төлөө" хүртжээ.

Дороти Ходжкин (Dorothy Hodgkin, 1910–94)

засварлах

1970-1988 он хүртэл Бристолын их сургуулийн канцлер.

1964 оны химийн салбарын Нобелийн шагналыг Дороти Ходжкин "биохимийн чухал бодисуудын бүтцийг рентген туяаны аргаар тодорхойлсоных нь төлөө" хүртжээ.

Ханс Альбрехт Бете (Hans Albrecht Bethe, 1906–2005)

засварлах

1934 онд Бристолын их сургуулийн тэтгэлэгт хамрагдсан.

1967 оны физикийн салбарын Нобелийн шагналыг "цөмийн урвалын онолд оруулсан хувь нэмэр, ялангуяа оддын энергийн үйлдвэрлэлийн талаархи нээлтийн төлөө".

Макс Делбрюк (Max Delbrück, 1906-81)

засварлах

1930-32 онд Их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан байсан.

Физиологи, анагаах ухааны Нобелийн шагнал (1/3 хувь) 1969 онд "вирусын хуулбарлах механизм ба генетикийн бүтэц"-ийн талаархи нээлтүүд.

Герхард Герцберг (Gerhard Herzberg, 1904-99)

засварлах

1929-30 онд Их сургуульд докторын дараах ажил хийсэн.

1971 онд "Молекулын электрон бүтэц, геометр, ялангуяа чөлөөт радикалуудын мэдлэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн" химийн салбарын Нобелийн шагнал.

Сэр Невилл Фрэнсис Мотт (Sir Nevillе Francis Mott, 1905–96)

засварлах

1933 оноос Бристол хотод онолын физикийн тэнхимийн эрхлэгч, дараа нь дайны үед Лондонд цэргийн судалгааны ажил хийсний дараа Бристолын физикийн тэнхимийн эрхлэгч.

1977 оны Физикийн Нобелийн шагнал (1/3 хувь) "Соронзон ба эмх замбараагүй системийн электрон бүтцийн онолын үндсэн судалгаа".

Сэр Пол Нерс (Sir Paul Nurse, 1949 онд төрсөн)

засварлах

2017 оноос Бристолын их сургуулийн канцлер.

2001 оны Физиологи, анагаах ухааны Нобелийн шагнал (1/3 хувь) "эсийн мөчлөгийн гол зохицуулагчдыг нээсэн".

Харолд Пинтер (Harold Pinter, 1930–2008)

засварлах

Жүжгийн зохиолч. Бристолын их сургуулийн Хүндэт доктор, 1998 он.

2005 оны Утга зохиолын Нобелийн шагналыг "жүжгээрээ өдөр тутмын хэрүүл маргааны ан цавыг нээж, дарангуйллын хаалттай өрөөнд оруулдаг" Харолд Пинтерт олгов.

Жан-Мари Густав Ле Клецио (Jean-Marie Gustave Le Clézio, 1940 онд төрсөн)

засварлах

Зохиолч. 1958-1959 онд Бристолд англи хэл сурсан.

2008 оны Утга зохиолын Нобелийн шагналыг "Шинэ аяллууд, яруу найргийн адал явдал, мэдрэмжийн экстазын зохиолч, ноёрхож буй соёл иргэншлээс гадуурх ба түүнээс доош хүн төрөлхтнийг судлаач" Ле Клециод гардуулав.

Ангус Дитон (Angus Deaton, 1945 онд төрсөн)

засварлах

1976-1983 онуудад Бристол дахь эконометрикийн профессор.

2015 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Ангус Дитон "хэрэглээ, ядуурал, халамжийн байдалд дүн шинжилгээ хийснийхээ төлөө" олгосон байна.


Их сургуулийн албан ёсны цахим хуудас:-https://www.bristol.ac.uk/