Брисбэн гол
Брисбэн гол (Англи: Brisbane River) нь Австралийн холбооны улсын Квийнслэнд мужийн зүүн өмнөд хэсгээр урсах гол юм.
Мужийн төв Брисбэн хот дундуур урсч, Мортон буланд цутгана.
1823 онд Жон Оксли нээж, Шинэ Өмнөд Вэльс мужийн амбан захирагч Сэр Томас Брисбэний нэрээр нэрлэсэн байна.
Тус гол дээр 12 гүүр тавигдсан байдаг.