Бражелон бэйл: Арван жилийн дараа

Бражелон бээл: Арван жилийн дараа (Франц: Le Vicomte de Bragelonne; 1847-1850) нь Францын зохиолч Александр Дюмагийн шадар цэрэг Д Артанъяны тухай цуврал 3 романы сүүлийн гурав дах ном юм. Энэ романыг англи хэл дээр орчуулсан нь 268 бүлэгтэй маш нүсэр болсон тул 3 дэвтэр болгон хуваасан ба заримдаа 4 юм уу5 дэвтэр болгосон байдаг. Энэ романы англи хэлний орчуулгын дэвтэр бүхэн тусдаа нэртэй юм. Францын академич Жан-Ивэс Тадие нь Людовик XIV-ийн жинхэнэ хаанчлал эхэлсэн тухай бодит түүх гэж үзсэн байдаг. [1]

Бражелон бэйл-10 жилийн дараа  
Романы франц хэл дээрх хэвлэлийн хэсэг
ЗохиолчАлександр Дюма
Анхны нэрLe Vicomte de Bragelonne ou Dix ans plus tard
УлсФранц
ХэлФранц
УрсгалТүүх, Адал явдалт роман
Хэвлэсэн огноо1847–1850 он(цуврал)
Хэвлэгдсэн төрөлХэвлэмэл (хатуу хавтастай)
ДараахШадар гурван цэрэг, 20 жилийн хойно

Зохиолын үйл явдал

засварлах

Хан хүү Кондегийн тушаалаар Раул Бражелон францын ван XIV Людвик буюу Луйгийн аян замын чиглэлийн зарыг дайран өнгөрөх Блау хотын захирагчид мэдээлэхээр түрүүлэн явах бөгөөд энэхүү зарыг хотын захирагчид мэдээлэн ванг буудлах бүх бэлтгэлийг хангах үүрэг өгөөд өөрийн гэр болох Бражелон эдлэн ойрхон байдаг тул элбэрэлт халамжлагч Де Ла Фер гүнтэй уулзахаар хөдлөх гэж байтал нэгэн үл таних хадагтай түүнийг де Лавальер ахайтан уулзах гэж хүлээж байгааг дуулгана. Өөрийн хайрт авхайг эдлэндээ биш энд байгааг мэдсэн Раул яаран очиж уулзахад түүнд тунирхсан Де Лавальер авхай ба Раул хоёрын уулзалт тийм ч найрсаг болж чадалгүй салдаг. Рауль өөрийн халамжлагч де Ла Фер гүнтэй болон хуучин зарц Гримо нартай халуун дотно уулзах бөгөөд гүн өөрийн зөвшөөрөлгүй Де Лавальер авхайтай уулзсанд дурамжхан байгаагаа илэрхийлнэ. Энэ үед Францын вангийн ирэхийг мэдсэн хотынхон ихэд хөөр болон бэлдэж байхад нэгэн буурчийн газарт өндөр язгууртан шинжтэй боловч ихэд дуугай нэгэн эрхэм буудлын хөлсөө төлөхийг шаардсан буурчийн газрын эзэнд өөрийн сүүлийн 6 зоосыг өгөх боловч нэг зоос дутсанаар сүүлчийн алмаас эрдэнийг барьцаалах буюу худалдахыг түүнд хүсдэг. Энэхүү эрхэмд буурчийн газрын эзэн францын ван хотод буудлахыг хэлэх ба эрхэмийн хүлээж байсан зарц нь түүнд таагүй мэдээллийг хүргэж ирдэг. Энэ эрхэм нь хаан ширээнээс зайлуулагдан цаазлуулсан Английн хаан I Карлын ууган хүү буюу хаан ширээг залгамжлагч II Карл юм. Энэ үед Англид Кромвель нас барсаны дараа түүнийг залгамжлагч хүү Ричард нь эрх мэдлээсээ сайн дураар татгалзсан ба тухайн үед Англид бүгд найрамдах тал буюу парламентын талыг тууштай баримтлагч генерал Монк ба засгийн эрхийг өөрийн гарт төвлөрүүлэн улмаар захирагч болох хүсэл бүхий генерал Ламберт нар их цэрэг хуралдуулан тэмцэхээр бэлтгэж байсан байна. II Карл өөрийнхөө хаан ширээг эргүүлэн авахад гол саад эсэргүүцэгч болох генерал Монктэй уулзан өөрийн талд татах оролдлого хийхийг үнэнч зарц Паррид дааалган Англид илгээсэн тул түүнийг хүлээн Блау хотод түр саатсан байна. Гэвч тэрээр татгалзсан хариуг авсан байна. Францын ван Луй нь энэ үед 22 нас хүрч байсан боловч хөгшин тэргүүн сайд Мазарини засгийн эрх мэдлийг өөрийн гарт бүрэн атгаж байсан тул ямар ч эрх мэдэлгүй хий хоосон хаан ширээг эзэгнэгч хүн болсон байлаа. Түүнчилэн Луй нь Мазариний охин Манчинид хайр сэтгэлтэй болсон тул Францын эрх ашгийн үүднээс Испаний вангийн гүнжтэй гэрлүүлэх гэсэн их хамба Мазарини болон өөрийн эх Хатан Хаан Австрийн Анна нарын төлөвлөгөөг эрс эсэргүүцэн, зөвшөөрсөн хариу өгөөгүй байна. Луй ван, их Хамба, Австрийн Анна тэргүүтэй вангийн аян замынхан Блау хотод ирж буудлах бөгөөд Луй ванг хамгаалах шадар цэргийг бидний хуучин танил дэслэгч д Артанъян даргалж ирсэн байдаг. Д Артанъян 10 жилийн өмнө их хамба Мазаринийг арга залиараа давж шадар цэргийн ахмад цолоор шагнуулсан боловч Мазарини фрондын талтай асуудлыг зохицуулан францын байдлыг тогтворжуулсаны дараа түүнээс ахмад цолыг нь хураан авч дэслэгч болгосон байдаг. Вангийн буудалсан байранд гэнэт нэгэн танихгүй зочин ирж вантай уулзахыг хүссэнийг д Артанъянд хүргэж ирдэг байна. Танихгүй эрхэм өөрийгөө Английн II Карл буюу францын вангийн үеэл ах болохыг танилцуулан вантай уулзуулахыг хүсдэг. II Карл францын вангаас хаан ширээгээ эргүүлэн авахад туслах ингэхийн тулд цэрэг хөлслөх 1 сая алтан зоос эсвэл цэрэг хүсдэг. Францын ван Луй өөрийн үеэлд язгууртны эрх ашгийн үүднээс энэ нь зүй ёсны шаардлага бөгөөд өөрийн зүгээс бүрэн дэмжиж туслахаа амлаад даанч өөрт нь бодит эрх мэдэл, хөрөнгө санхүү байхгүй тул өөрийн ерөнхий сайд, их хамба Мазариниас Карлад туслан мөнгө олгуулах талаар ярилцахаар Карлыг өөрийн өрөөнд үлдээн их хамба руу одно. Мазарини Луйгийн хүсэлтэнд татгалзах боловч улс орныг удирдагч хаан хүн хэрхэн улс төрийн бодлогыг явуулах, эрх ашиг гэдэг юу болох талаар Луй ванг ухаартал таниулж өгдөг. Улс орны эрх ашиг, түүнийг хаан хүн хэрхэн зохицуулах тал дээр эрс өөрчлөгдөн шинэ ойлголттой болсон Луй ван II Карлд аргагүй боломжгүй тул туслах аргагүйг хэлнэ. Маргааш нь Луй ван д Артанъяныг дагуулан Мазарины охин Манчинитай хээр уулзах боловч өөрийн гэр бүлийн шаардлага, дээр нь язгууртаны үзэл баримтлалын үүднээс харилцан амраг байх асуудал нь боломжгүй болох тул үүрд хагацах тухай хариуг Манчинигаас авдаг. Мазариниас хаан хүний талаарх өгсөн зөвлөмжүүдийг баримтлан Луй нь Францын эрх ашгийн үүднээс Испаний хааны гүнжтэй сууухад бэлэн байгаагаа тэргүүн сайдад мэдэгддэг. Дээрх хоёр уулзалтын үед Луй вангийн шийдвэргүй, өөрийн гэсэн бодолгүй, өөрийн хүсэл зорилгоо биелүүлэхийн төлөө тэмцэх чадваргүй сулбагар нэгэн гэж үзсэн д Артанъян вангийн албанаас чөлөө хүсэх тухайгаа Луй ванд уламжилдаг. Ван үүнийг хүлээн авах боломжгүй гэж үзэхэд д Артанъян вангийн талаарх өөрийн бодлоо шууд хэлдэг тул ван аргагүй эрхэнд өөрөөс нь өөр хааны албанд орохгүй гэсэн амлалттайгаар түүнийг чөлөөлнө. Францын вангаас бүтэлгүй хариу сонсож ихэд гутарсан Карл өөрийн сүүлийн боломж болох голландын захирагч Вильгельмд хандахаар нидерланд руу зарцаа дагуулан одлоо. Түүний замд тохиолдох нэгэн жижиг эдлэнд зарц Парри Атосын зарц Гримотой тааралдан таних ба Атос буюу Де Ла Фер гүнгийн тухай Карлд танилцуулахад өөрийн эцэгт тусласан францын гүнд талархал илэрхийлэхээр өрөөнд нь орж танилцана. Карлаас түүний бүтэлгүйтлүүдийг сонссон Атос түүнд талийгаач хаан эцэг нь цаазлуулахын өмнө нуусан 1 сая алтан зоосыг түүний хүүд хүнд бэрхшээл тохиолдон гарцаагүй болсон үед зааж өгөхийг гэрээсэлсэн нууцыг задлан түүнд гэнэтийн баяр авчирдаг. Түүгээр ч тогтохгүй Атос нэн даруй Карлтай хамт аян замд гаран тэрхүү нуусан хөрөнгийг англиас авчрах болон Монк генералтай хийх уулзалтыг биечлэн хийхээр төлөвлөгөө зохион хэрэгжүүлж эхэлнэ. Луй вангийн албанаас сайн дураараа огцорсон д Артанъян нэгэн нууцлаг төлөвлөгөөг толгойдоо боловсруулан түүнийг хамтран хэрэгжүүлэхээр итгэлт хуучны анд нар болох Атос, Арамис, Портос нарыг гэрийг зорих боловч аль нь ч гэртээ байхгүй бүгд үл мэдэгдэх зүгт урт хугацаагаар юм уу тодорхой бус аялалд гарсан тухай тэдгээрийн хуучин зарц нараас сонсдог билээ. Түүнд тодорхой мэдсэн зүйл гэвэл Портос буюу Де Пьерфон де Браси бэйсийг Арамис яаралтай дуудсан гэдэг л байв. Хуучин анд нартайгаа уулзаж чадалгүй бүтэлгүйтсэн д Артанъян Парис хотод ирж өөрийн хуучин зарц, одоо чинээлэг худалдаачин болсон Планшетэй уулзана. Тэрээр Планшед өмнө цалингаасаа хуримтлуулсан мөнгөө Планшегийн худалдаанд оруулсаны тооцоог асуух бөгөөд Англид хийх эрсдэлтэй наймааны тухай өөрийн төлөвлөгөөг танилцуулан хамтран хөрөнгө оруулалт хийх санал гаргана. Ашгийн хэмжээ нь 50000 луйдор хүрэх тухай сонссон Планше хамтарсан "Планше ба түүний хоршоо" нэртэй пүүс байгуулан хэрэгжүүлэхээр санал нэгдэнэ. Гэвч д Артаняан өөрийн хийх гол ажлын зорилгыг нууцлан үл өгүүлэх бөгөөд өөрийн хөрөнгөө хуучин анд нар, Атосын хүү Бражелон, Планше нарт өгөх тухай гэрээслэл үлдээн Парисыг орхин одно. Артанъяны төлөвлөгөө нь цөөн тооны чадварлаг цэрэг, далайчдыг хөлслөн II Карлын гол дайсан генерал Монкыг нууцаар хулгайлан Голландад авчран Карлд тушаан улмаар Карлыг эргүүлэн хаан ширээнд суулгахад туслахад чиглэсэн байжээ. Тэгээд тэрээр 10 хүнийг нэгэн жижиг усан онгоцны хамт хөлслөн Английг зорьжээ. Энэ үед Англид Монк, Ламберт нар тус тусдаа их цэрэг цуглуулан Ньюкастл хотын дэргэд тулалдахаар ирсэн байлаа. Энд Атосын хэлсэн нууцлагдсан эрдэнэс байдаг. Генерал Монкийн цэрэг хүнсний хангамж нь тасалдан өлсгөлөн болсон үед түүний цэргүүд загасчны нэгэн жижиг онгоцыг олзлон авна. Монк загасчдаас бүх загасыг нь худалдан авах ба тэд нарыг өөрийн цэргийн хуаранд байрлуудаг. Энэ мөчид Карлд амласан ёсоор Атос өөрийн зарц Гримогийн хамт Англид ирэн генерал Монктой хуаранд нь уулзах ба генерал түүнийг илэн далангүй нуусан алтаа авахаар ирсэн гэдэгт итгэлгүй Ламбертын туршуул, өдөөн хатгагч гэж үзэх боловч хэлсэн нь үнэн эсэхийг шалган алтан зоосуудыг нуусан газарт хамт ирж үнэхээр үнэн болохыг мэддэг. Энд Атос энэ алт нь хэнийх болохыг хэлж, Карлд туслахыг хүсдэг. Монк II Карлыг тулаан бүхэнд ялагдсан ямар цэрэг дайны авъяасгүй, улс төрчинй хувьд хийссэн бүх оролдого нь бүтээгүй удирдагч байх чадваргүй хүн гэж үздэгээ илэхийлэн, түүний алтыг авч Голландад Карлад хүргэхийг зөвшөөрөх бөгөөд энэ алтаар юу хийж чадахыг харах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн Атосын саналд татгалздаг. Ингээд Атосыг алттай нь буудалсан газар руу нь хүргүүлээд генерал Монк харанхуйд ганцаар хуаран руу одно. Загасчны дүрээр зүсээ хувиргасан Артанъян болон түүний хүмүүс Монкийг хулгайлан тусгайлан бэлтгэсэн хайрцагт хийж усан онгоцоороо Карлын байгаа голланд руу нууцаар яаравчилан хөвдөг. Үүрээр Артанъян хулгайлсан Монкийн хамт II Карлын зарц Парритайгаа байгаа далайн эргийн жижиг байранд ирж, Монкийг Карлд хүлээлгэн өгдөг. Гэнэтийн ийм бэлэгт цочирдсон Карлд Монк Атос болон энэ францын хамтаар хулгайн бузар аргаар өөрийг нь хулгайлсан нь түүний үзэл бодолд ямар ч өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдэнэ. Ихэд балмагдсан Карл Артанъяныг таних бөгөөд энэ хүн нь өөрийнх нь элч болох Атостой ямар холбоогүй бөгөөд өөрөө ийм далд аргаар үйл явдлаа хйидэггүй болохыг мэдэгдэн Монкийг ямар болзолгүйгээр суллан Артанъяныг дагалт болгон Англи руу явуулдаг. Энэхэн үед Артанъяны төлөвлөгөө бүрэн сүйрсэн юм шиг түүнд санагдаж эхэлнэ. Монк тэр хоёрыг англид ирэхэд цэргүүд бүсэлсэн далайн эргийн нэгэн байшин шатаж байх бөгөөд Монк удирдагчгүй болсон өөрийн цэргийг Ламбертад бут цохиулсан байх түгшинэ. Гэтэл Ламбертын цэргүүд урваж Монкийн талд орсоноор тулалдаангүйгээр ялалт байгуулсан байдаг ба Монкийн алга болсоныг Атостой холбон үзсэн түүний цэргүүд Атосыг баривлахаар ирээд эсэргүүцэлтэй тулгарссан тул байшинг галдаж байхтай Артанъян Монк нарын ирэлт давхацсан байжээ. Хуучин андууд халуунаар уулзах ба Монк нэгэн бичгийг Атост өгөн нэн яаралтай II Карлд хүргэхийг хүсэх ба Артанъяныг өөрийн хамт хэсэг зуур байхыг мөн хүснэ. Монк цэргийн хамт Лондонд орж тодорхой арга хэмжээнүүдийг авсаны дараа өөрийн цэргүүдийн өмнө хууль ёсны хаан ширээ залгамжлагч II Карлыг хүрэлцэн ирж байгааг мэдэгдэн өөрөө түүний талыг барьж байгаа бөгөөд ингэснээр эмх замбараагүй байгаа английг цус урсгалгүйгээр тогтворжуулахыг мэдэгдэнэ. Энэхүү явдлын маргааш II Карл Англид хүрэлцэн ирж баяр ёслолын байдалтайгаар хаан ширээнд суух ба Монкийг английн бүх цэргийн жанжин, шотлоандын дэд хаанаар томилох ба өөрийн хаан ширээнд суухад ихэд гавъяа байгуулсан Атосыг Алтан ноос одон, Артанъяныг 300000 алтан зоосоор шагнан шадар цэргийн захирагч болохыг хүсдэг. Гэвч Артанъян мөнгөн шагналыг авч Францын Луйд өгсөн амлалтаа сануулна. Монк өөрийг нь хулгайлж, барьцаалсан энэ үйлдлээрээ II Карлыг өөрийн хаан гэдэгт итгүүлэхэд хүргэсэн Артанъяны зориг овсгоог ихэд үнэлэн нөхөрлөлийг хүсэх ба хувийнхаа байшинг бэлэг болгодог байна. Санасан хэрэг нь өлзийтэй сайхнаар бүтсэн Артанъян II Карл хаанаас Францын Луй ванд өөрийн дүү гүнж Генриэттаг Францын Луй вангийн дүү жонон Филлиптэй ураг барилдуулах замарр хоёр улсын хооронд найрамдалт харьцаа тогтоох хүсэлт бүхий захиа авсан элчин болсон хуучин анд Де Ла Фер гүний хамт эх нутгийн зүг хүндэт харуулын хамт тусгай усан онгоцоор хөвөн оддог. Хуучин андуудыг францад ирээд тус тусын ажлыг хөөн одох ба Атос Английн хааны захиаг Луй ванд хүргэхэд хамт байсан их хамба түрүүлэн авч үзэхийг хүсэхэд Атос татгалзан вангийн гарт өөрийн биеэр гардуулах ёстойг хэлснээр тэд нарын хооронд түр зуурын маргаан үүснэ. Захиаг ван унших зуур II Карлын хаан ширээнд суусан түүхийг асууха бөгөөд Атос болсон үйл явдлыг үнэнээр өчихөд бүгд гайхан шагширна. Парист ирсэн Артанъян Планшегийн үнэнч эсэхийг сорин түүний наймааа дампуурсан тухай түүнд хэлэхэд ихээхэн хэмжээний мөнгөө алдсан боловч Артанъянд хязгааргүй үнэнч тэрээр сүүлчийн зүсэм талхаа хуваалцахад бэлэн байгаагаа элдэв маяггүй хэлснээр Артанъяны бүрэн итгэлийг олдог. Артанъян өөрийн зорисон үйлсийг хэрхэн хийсэн одоо хэдий хэмжээний мөнгөтэй болсон зэргээ нуулгүй хэлж Планшег алмайруулдаг. Тэр үед францад насны эрхэнд хөгширөн цагаа хүлээж байгаа тэргүүн сайд, их хамба Мазарини өөрийн 40 сая алтан зоосны үнэ бүхий бүх хөрөнгөө Луй ванд гэрээслэн үлдээх аргаар өөрийн гэр бүлийн баталгааг хангахыг зорисон нууц явуулгыг шадар Кольберийн зөвөлгөөгөөр хийхэд Луй ван Сангийн сайд, санхүүгийн дээд хянагч Фуке болон эх хатан хаан Австрийн Анна нарыг зөвөлгөөг дагалгүй, "хаан хүн албатаасаа бэлэг авдаггүй" гэсэн хариуг өгнө. Ингээд Луй ван үхлүүт хэвтэж буй Мазаринитай уулзах ба энэ үеэрээ түүний зааж сургасны дагуу Францын эрх ашгийг бүхнээс дээгүүр тавих төдийгүй, их хамбын үлдэж байгаа гэр бүлийхэнд чин сэргэлээсээ хандан хамгаалахаа амладаг. Вангийн үгэнд уярсан их хамба түүнд "бие даасан ван байхын тулд тэргүүн сайдгүй байх хэрэгтэй" гэсэн эцсийн зөвөлгөөгөө өгөх ба өөрөөсөө хойш Фукег хянаж байхын тулд Кольберэд бүрэн итгэж түүний санхүүгийн чадварыг ашиглахыг хүсдэг. Их хамба нэн удалгүй таалал төгсөх ба Луй ван Кольберыг дуудан уулзана. Кольбер вангийн санхүү бүрэн хоосорсон, францын санхүүгийн систем Фукегээс болоод бүрэн дампуурсан, татваруудыг 3-4 жилээр урьдчилан авсан тул цаашид санхүүжилт байхгүй байгаа бүрхэг ирээдүйг илэн адалнгүй хэлэх бөгөөд талийгаач их хамба өөрт нь ямар ч дансанд тэмдэглээгүй 12 сая алтан зоосыг үлдээсэн, мөн их хамба сангийн сайд Фукед итгэдэггүй байсан тул түүний ажил хэргийг нууцаар шалгахыг өөрт үүрэг болгосон тул шалган үзэхэд маш их хэмжээний шамшигдал, луйвар илэрснийг илчилдэг. Луй ван санхүүгийн асуудал дээр Кольберыг зөвлөхөөр авахаа хэлэх ба болбохгүй, бүтэхгүй гэсэн хариу сонсохгүй гэдгээ айлдана тэгээд тэрээр бие даассан хаанчлалынхаа эхний өдөр бүх сайд нарынхаа өмнө тэргүүн сайдгүй байх төдийгүй сайд нарын зөвлөл өөрт нь хэрэггүй болохыг мэдэгдээд сайд нар ванд зөвхөн зөвлөх эрхтэй болохыг анхааруулдаг бөгөөд бие даан бүх асуудлыг хариуцан шийдвэрлэнэ гэж хэлдэг байна. Луй ван нь өөрийн санхүүгийн асуудлыг Кольбер, харин цэрэг дайны болох бусад итгэмжит асуудлыг Артанъянд хариуцуулахаар шийдвэрлэсэн учир түүнийг дуудуулна. Тэрээр Кольберын зөвлөмжийн дагуу мөрдлөг явуулан Фукегийн дотно найз хамтрагч нарын хэргийг шалгах бөгөөд тэд нарын хөрөнгийг хураан хамгийн дотно хоёр найзыг цаазлах үүрэг өгнө. Хэрэгтнүүдийг цаазлах үеэр Кольберын хүмүүс шиг сэтгэгдэл төрүүлсэн бүлэг хүнээр тэдгээрийг булаан авах Арамисын зөвлөмжийн дагуу Фуке нөхдөө аврахыг оролдох боловч шинээр авсан байшингаа үймээний үед галдан шатаалгахгүй байх, хэрэгтнүүдийг шатаалгалгүй вангийн шийтгэлээр дүүжлүүлэхийн тулд Артанъян хамт байсан Раулын хамт энэхүү үймээнд хамрагдан оролцож, гавъяа байгуулна. Луй ван Артанъянтай уулзахдаа байгуулсан гавъяануудаар нь бахархаж байгаа төдийгүй албанаас чөлөө авсан үеийн явдлыг дурсан түүнийг язгууртаны үүргийн дагуу өөртөө дахин үнэнчээр алба хаахыг тушаана. Мөн түүнд жилд 20000 алтан зоосны цалин авах ба шадар цэргийн ахмад буюу захирагчийн албыг олгохоо мэдэгдэн түүнийг Фукегийн Иль-бель дах цайзыг бэхэлж байгаа цуу яриаг тагнуулахаар хойт зүг руу илгээнэ. Артанъян тагнуул хийж байхдаа цайзын бэхлэлтийг удирдан хийж байгаа Портостой уулзах ба мөн Ваны ширээт лам болсон Арамистай уулздаг. Арамис түүнийг вангийн туршуул байх гэж сэжиглэн Портосын хамт яаралтай Парист ирж Фукетэй уулзан төлөвлөгөө илчлэгдсэн тул бэхлэлт цайзыг ванд бэлэглэхийг зөвлөн түүнийг ван руу явуулна. Арамисаас 2 цагаар хожигдож ирсэн Артанъяныг ван буруушаахгүй бөгөөд шадар цэргийн ахмад болгоно. Ван Кольберын зөвлөгөөгөөр Фукегээс байнга их хэмжээний мөнгө шаардан гаргуулах замаар түүнийг дампуурахад хүргэнэ. Эдгээр үйл явдлын дундуур Английн гүнж Парист ирж хуримлах ёслол болох, гүнжид урласан английн герцог Бекингем ба Раулын анд Де Гиш гүн нарын дурлал, өрсөлдөөн, жононгийн хардалт, Раулын хувьд гэнэтийн цохилт болсон Луйза де Лавальер авхайн гүнжийн шадар болсон болон түүний ордны олон нууц явууллага үйлдэлд оролцсон үйлдлүүд, улмаар Луй вангийн амраг болж Раулыг сэтгэлийн зовлонд унагасан зэрэг тухайн үеийн францын вангийн ордон, вангийн хүрээлэлд болж байсан олон үйл явдлууд хоорондоо уялдаатай уран сайхнаар зохиомжлогдон өгүүлэгдэнэ. Сэтгэлээр унасан Раул Африк руу Алжирыг эзлэх зорилго бүхий Бофор вангийн цэрэгт Атосын зөвшөөрлөөр сайн дураар орж Африк руу одно. Эрх мэдэлд дуртай Арамис Бастилын цайзад хоригдож байгаа нууцлаг хоригдол болох багтай хүнийг санамсаргүй мэдсэнээ ашиглан Фукед хэлэлгүй Луй ванг Портосын хамт хулгайлан Бастилд хорих ба хоригдлыг вангийн оронд тоглоомын хүн болгон суулгахыг оролдох бөгөөд энэ бүхнийг мэдсэн Фуке ванг Бастилаас өөрийн биеэр суллуулна. Гэвч Ван Фукег Артанъянаар баривчилуулан маш нууц байдалд хорино. Вангийн эсрэг хүнд гэмт хэрэг хийсэн Арамис, Портос нар илчлэгдсэний дараа Иль-Бейлийн цайзад хориглон байлдах боловч ялагдан зугатаадаг. Тэд нарын зугтах замд Портос найзыгаа аврахын тулд ганцаар хориглон үлдэж, дайснуудынхаа хамт өөрийн нураасан хаданд дарагдан амь эрсдэнэ. Арамис хаачсан мэдэгдэхгүй зугатан оджээ. Портос амь үрэгдсэн тухай сонссон Артанъян түүний гэрээслэлээр Рауль цорын ганц өв залгамжлагч болсоныг Атост мэдэгдэхээр Блау дахь түүний эдлэнд ирнэ. Гэтэл түүнийг өмнөхөн нь Раулыг Африкт баатарлагаар жинхэнэ тайж хүний ёсоор амь эрсэдсэн тухай Бофор вангаас ирсэн гунигт мэдээ бүхий захиаг барьсан уй гашуугаасаа болон сульдсан хөгшин Атос буюу Де Ла Фер гүн угтана. Артанъяны гар дээр сэтгэлээр унасан Атос нас барах бөгөөд Артанъян ч хоёр андаа алдаж, Арамисаа сураггүй болсон гунигласаар вангийн албандаа буцна. Ингэж романы үндсэн үйл явдал үндсэндээ дуусгавар болно. Раул, Атос, Портос нарын үхлээс хэдэн жилийн дараа Луй вангийн нэгэн удаагийн ангийн үед Испаний элчин сайд ирсэн нь энэ үед вангийн итгэлт дотно шадар хүн болсон шадар цэргийн ахмад Артанъяны хуучин анд Арамис буюу де Эрбле байдаг. Энэ үед Францын ван фландр буюу голландын эсрэг аян дайнд эрчимтэй бэлтгэж байх ба Кольберын эдийн засаг санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд францын арми тухайн үеийн хамгийн хүчирхэг болж чадсан байна. Луй ван дайны өмнө өөрийн гадаад байдлыг бэхжүүлэхийн тулд Испаний хаантай найрамдлын гэрээ байгуулах сонирхолтой байдаг. Арамис өөрийн хуучин анд Артанъян, төрөлх эх орон францын эрх ашгийн үүднээс энэ дайнд Испанийг төвийг сахиулахаа албан ёсоор илэрхийлэн баталдаг. Фландрын эсрэг францын ван Луйгийн эхлүүлсэн дайн францын талд ашигтайгаар явагдан олон тооны хот суурингуудыг эзлэн давшилтаа амжилттайгаар өргөжүүлдэг. Энэхүү дайны эхэн хэсэгт Артанъян францын армийн тэргүүн хэсгийн удирдан олон тооны гавъяаг байгуулна. Цэрэг дайны ихээхэн ач холбогдол бүхий нэгэн хотын бүслэлтийг Артанъян амжилттай удирдаж байдаг. Бүслэгдсэн хотынхоны гэнэтийн довтолгоог амжилттай няцаан цохисны дараа д Артанъянд Кольберээс нэгэн захиа ирсэн байна. Захианд Артанъянд Францын маршал цол олгосон болохыг мэдээлсэн байдаг ба захиаг уншиж дуусах үед дайсны их бууны тэнэсэн сум түүний дэргэд дэлбэрэхэд Артанъян үхлүүт шархдан хэдхэн мөчийн дараа амьсгаа хурааснаар энэхүү роман дуусгавар болдог.


Романы түүхэн бодит дүрүүд

засварлах

Сонирхолтой баримтууд

засварлах

А. Дюмагийн "Бражелон бэйль-10 жилийн дараа" романд гардаг Францын Луй ван, Английн || Карл хаан зэрэг бодит түүхэн дүрүүдээс гадна бусад Бекингем, Монк, Ламберт,Мазарини, Кольбер, Фуке, Лавальер авхай төдийгүй Де Гиш гүн зэрэг нь бүгд түүхэн бодит хүмүүс юм. Зохиолч эдгээр хүмүүсийн оролцсон түүхэн үйл явдлуудын дунд зохиолын баатруудыг бодиттойгоор оролцсон мэт нарийн гүн гүнзгий уялдаатайгаар дүрсэлсэн байна.

  • Генерал Монк нь өөрийн өрсөлдөгч Ламбертыг бут цохисны дараа || Карлыг эргүүлэн хаан ширээнд суулгахад гол үүрэг гүйцэтгэсэн нь үнэн бодит түүх юм.
  • Лавальер авхай нь Луй вангийн хамгийн нөлөө бүхий амраг байсан нь бодит баримт юм.
  • д Артанъяаны эх дүр болох Шарль Ожье де Бац де Кастельмор, гүн д’Артаньян нь францын маршал цолтойгоор фландрын аян дайнд оролцож байгаад Нидерландын Маастрихт хотын бүслэлтийн үед амь үрэгдсэн байжээ.

Мөн үзэх

засварлах
  1. Dumas, Alexandre (1997). Jean-Yves Tadié (ed.). Le Vicomte de Bragelonne (French хэлээр). Vol. I. Paris: Gallimard. ISBN 978-2-07-040051-5.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)

Цахим холбоос

засварлах