Борнагал
Борнагал нь Ойрадын Чорос аймгийн ноён юм. Манжийн буруу түүх шастирт Эсэн тайшийн хүү гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг, заримдаа Өштөмөр дархан ноёны хүү, Мин улсын судрын Ойрадын шастирт Өштөмөрийн хүү Аригугийн хүү гэх зэргээр тэмдэглсэн ч, Эсэн тайшийн удмынх гэдэг нь баттай юм. Эсэн тайшийг нас нөгчсөний дараа Ойрадын дотор эрх мэдлийн төлөөх тэмцэл хүчтэй өрнөж, дайн тулаан хэрүүл тэмцлээс болж, олон ноёд алс хол зугтаж нутаг сэлгэн суусны нэг нь Борнагал юм. Өштөмөр 1478 онд нас барсны дараа түүний хөвгүүдийн дунд тайшийн эрх мэдэл, Ойрадыг захирахын төлөө тэмцэл өрнөхөд Борнагал өөрийн харьяат өрх албатаа дагуулан нутаг алслан нүүж, чорос гэх нэрээ Дөрвөд хэмээн нэрийдсэн нь өнөөгийн дөрвөд ястныг үүсгэв. Борнагалыг түүний хүү Эсэнгэй залгамжлав.