Бонн Их Сургууль

Боннын Их сургууль буюу Фридрих Вильхельмын нэрэмжит Райны Их сургууль (герман. Rheinische Friedrich-Wilhelms-Universität Bonn) Германы нэр хүндтэй томоохон их сургууль юм.

 
Боннын Их сургууль

1777 онд Бонн хотод "Kurkölnische Akademie Bonn" нэртэй байгуулагдаж 1784 онд Их сургуулийн үйл ажиллагаа явуулах эрх авсан байна.

Франц улс Райны газар нутгийг эрхшээж байх үед 1798 онд тус Академийн үйл ажиллагаа хаагдсан байна.

1818 оны 10-р сарын 18-нд Пруссийн хаан III Фридрих Вильхельм өөрийн улсад Райны газар нутаг нэгдсэний дараа тус Rhein-Universität (англи: Rhine University) Райны Их сургуулийг үндэслэсэн байна. Их сургуулийг бүрэлдэн тогтоход тэр үеийн Германы Ардын Гэгээрлийн сайд Карл Альтенштайн маш их үүрэг гүйцэтгэсэн юм.

Католик болон протестант шашинтнууд тус их сургуульд адил төлөөлөлтэй байсан нь тул шашин судлалын анги байсны илэрхийлэл юм. Мөн их сургуульд анагаах ухаан, хууль эрх зүй, гүн ухааны ангиуд бий болсон байна.

Сүүлд 1827 онд Их сургуулийн статус батлагдсан юм. Тус Их сургуулийг албан бусаар «хунтайж нарын их сургууль» гэдэг байсан, учир нь Гогенцоллерн язгуурнуудын олон үр сад энд суралцаж байжээ.

Дэлхийн 1-р дайны дараа тус их сургуульд олгох төрийн санхүүжилт тасарч, их сургууль санхүүжилтийн өөр эх үүсвэр хайх шаардлагатай болсон бөгөөд бие даасан байдал эхэлжээ.

1930 онд их сургуулийн шинэ дүрэм батлагдсан бөгөөд үүнд оюутны өөрөө удирдах тухай заалтууд орсон байдаг. 1933 онд Нацистууд төрийн эрхэнд гарснаас хойш тус их сургуулийн бие даасан байдлыг халж, Боловсролын яамны харьяанд шилжүүлэв. Нацистуудын эсэргүүцэгчид, түүнчлэн еврейчүүд их сургуулийг энэ үед олноор орхисон байна. 1937 онд германы алдарт зохиолч Нобелийн шагналтан Томас Манн -ы Их сургуулийн хүндэт докторын цолыг хураан авчжээ.

Дэлхийн 2-р дайны үеэр их сургуулийн барилгууд ноцтой эвдэрсэн боловч тэрээр 1945 онд үйл ажлаа сэргээн үргэлжлүүлж чадсан. Дайны дараа тус сургууль идэвхтэй хөгжиж, Германы тэргүүлэх их сургуулийн нэг гэдэг статусаа хадгалсаар ирсэн юм.

Өнөөдөр

засварлах

Боннын их сургууль нь төрөл бүрийн чиглэлээр бакалаврын болон магистрын хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд нийт 544 профессорууд багшилдаг байна.

Боннын их сургууль нь ХБНГУ-ын томоохон эрдэм шинжилгээний их дээд сургуулиудын U15 (German universities) Германы холбооны гишүүн бөгөөд Германы их дээд сургуулиудын шилдэг боловсролын санаачлагын хүрээнд "Шилдэг дээд сургууль" цолтой; Дэлхийн чансаанд Германы шилдэг судалгааны их сургуулиудын тоонд байнга ордог.

2020 оны 10-р сарын байдлаар тус сургуулийн нэр хүндтэй төгсөгчид, багш нар, судлаачдын дунд 11 Нобелийн шагналтан, 4 Фильдын медальтан, 12 Готфрид Вильхельм Лейбницийн шагналтан, мөн байгалийн шинжлэх ухааны хамгийн авьяаслаг оюун ухаантнууд байдаг. Үүнд: Август Кекуле, Генрих Герц и Юстус фон Либих; алдарт математикч- Карл Вейерштрасс, Феликс Клейн, Фридрих Хирцебрух болон Феликс Хаусдорф; алдарт философчид- Фридрих Ницше, Карл Маркс, Юрген Хабермас; германы алдарт зохиолч, яруу найрагч Хенрих Гейне, Пауль Хейзе, Томас Манн; зураач Макс Эрнст; Улс төрийн онолч Карл Шмитт, Отто Кирхгеймер; Төрийн зүтгэлтэн Конрад Аденауэр, Роберт Шуман; алдарт эдийн засагч- Вальтер Ойкен, Фердинанд Тоннис, Йозеф Шумпетер; мөн хунтайж Альберт, Папа Бенедикт XVI болон Вильгельм II нар юм.

Боннын Их сургууль өөрийн 2,2 сая номтой номын сантай, бие даасан 30 орчим эмнэлгээс бүрдэж, 990 гаруй эмч, 1100 гаруй сувилахуйн болон эмнэлзүйн туслах ажилтантай бөгөөд 50,000 орчим хүн хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай ажээ.

Үүнээс гадна 1818 онд байгуулагдсан Их сургуулийн олон зуун мянган үзмэртэй төрөл бүрийн музейнүүд амжилттай ажиллаж байна.

Боннын их сургууль нь 32,500 оюутантай бөгөөд тэдний 4,000 нь гадаад оюутнууд юм. Жил бүр 3000 орчим бакалаврын оюутан төгсдөг бөгөөд жилд 800 орчим докторын зэрэг, 60 орчим эрдмийн зэрэг хамгаалдаг. Бүх чиглэлээр 90 гаруй хөтөлбөр санал болгож байна. Их сургуулийн тодорхойлсон хүчтэй салбарууд нь математик, физик, хууль эрх зүй, эдийн засаг, мэдрэл судлал, анагаах ухааны генетик, химийн биологи, хөдөө аж ахуй, Ази, дорно дахины судлал, Философи ба ёс зүй юм.

Тус их сургууль нь 550 гаруй профессор, 3,900 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, 1,700 гаруй захиргааны ажилтантай.

Их сургуулийн жилийн 2016 оны төсөв 570 сая гаруй евро байсан байна.

Өнөөгийн бүтэц

засварлах

Одоогийн байдлаар тус их сургууль нь дараахь факультетуудтай байна. Үүнд:

Анагаах ухааны факультет;

Агрономийн факультет;

Эм судлал;

Католик шашны теологийн факультет;

Математик, байгалийн ухааны факультет;

Хууль эрх зүй, эдийн засгийн факультет;

Протестант шашин судлалын факультет;

Философийн факультет.

Мөн тус Их сургуулийн бүтцэд хэд хэдэн судалгааны хүрээлэнгүүд багтдаг байна.

Нобелийн шагналтнууд

засварлах

Эмил Фишер, /Emil Fischer/ төгсөгч: хими, 1902

Якобус Хенрикус ван 'т Хофф, /Jacobus Henricus van 't Hoff / төгсөгч: хими, 1901

Харалд зур Хаусен, /Harald zur Hausen/ төгсөгч: физиологи, анагаах ухаан, 2008 он

Уолтер Рудольф Хесс, /Walter Rudolf Hess/ факультетийн гишүүн: физиологи, анагаах ухаан, 1949 он

Райнхард Селтен, /Reinhard Selten/ факультетийн гишүүн: эдийн засаг, 1994 он

Вольфганг Пол, /Wolfgang Paul/ факультетийн гишүүн: физик, 1989 он

Луижи Пиранделло, /Luigi Pirandello/ төгсөгч: уран зохиол, 1934 он

Отто Уоллах, /Otto Wallach / факультетийн гишүүн: хими, 1910 он

Пол Иоганн Людвиг фон Хейсе, /Paul Johann Ludwig von Heyse/ төгсөгч: уран зохиол, 1910 он

Филипп Ленард, /Philipp Lenard/ факультетийн гишүүн: физик, 1905 он

Рейнхард Гензел, /Reinhard Genzel / төгсөгч: физик, 2020