Болонийн Их сургууль
Болонийн Их сургууль (итали. Università di Bologna, англи. The University of Bologna) — Италийн Болонья хотод орших улсын судалгааны Их сургууль бөгөөд 1088 онд байгуулагдаад өнөө хүртэл үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн ууган Их сургууль юм.
Түүх
засварлах1088 онд байгуулагдсан тус дэлхийн ууган Их сургууль оршин тогтнох хугацаандаа Италид төдийгүй Баруун Европт асар их нөлөө үзүүлсэн. Профессоруудын нэр хүндийн ачаар Болонья хотыг Ромын эрх зүйн төв гэж үздэг юм. Эндээс Ромын хууль тогтоомж, сүмийн дүрэм журмын талаар нарийн мэдлэг олж авах боломжтой гэж тухайн үед үздэг байв. Тийм ч учраас Европын өнцөг булан бүрийн залуус хууль, эрх зүйн шинжлэх ухааныг профессоруудын амнаас сонсохоор энд цуглардаг байжээ. Болонийн их сургуульд сурсан эрдмээ оюутнууд эх орондоо буцаж очоод тэнд сурсан аргачлал, сургаалаа сурталчилдаг байжээ. Францад Пьер де Блуа, Жак де Ревиньи, Гильом Дюран; Англид — Вакариус, английн Ричард, Франциск Аккурсий; Испанид Пон де Ларида нар Болонийн Их сургуульд сурсан эрдмээ түгээж байжээ.
Тэр байтугай дээрх орнуудад байгуулагдсан Их сургуулиудын эрх зүйн тэнхимүүд Болонийн Их сургуулийн загвараар үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Жишээ нь Италид— Падуаны их сургууль (1222), Виченцийн Их сургууль (1203); Арагонд — Перпиньяны (1343); Францад— Монпелье дахь Их сургууль.
Орчин үе
засварлахӨнгөрсөн ХХ зууны сүүлчээр их сургуулийн бие даасан байдлын шинэ хэлбэрүүд нэвтэрсэн үед тус Боловсролын байгууллага зарим хичээлээ өөрчлөхөд чиглэсэн төслийг эхлүүлсний үр дүнд Италид анхны оюутны олон кампус бий болсон бөгөөд энэ нь одоо Ромагна бүс нутаг даяар тархаад байна. Үүний зэрэгцээ тус үйл ажиллагаа Болонья хотын төв болон түүний захын дүүрэгт өргөжин тэлж, 21-р зуунд өрсөлдөх чадвартай, тэргүүн эгнээнд байх нэн чухал шинэ технологи, байгаль орчныг хамгаалах сонирхол байнга нэмэгдсээр байгаа юм.
Өнөөгийн байдлаар 80 гаруй мянган оюутантай Европын тэргүүлэх Их сургууль болоод байна.
Мөн оюутанд үйлчлэх тээврийн болон жендерийн тэгш байдлын асуудлаар дэлхийд тэргүүлж байгаа Их сургууль юм.