Боловсрол, шинжлэх ухааны яам (ОХУ)

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам ( орос. Министерство образования и науки Российской Федерации эсвэл Оросын Минобрнауки) нь 2004 оны 3-р сараас 2018 оны 5-р сар хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ нь ОХУ- д шинжлэх ухааны байгууллагууд, боловсрол, сургуулийн магадлан итгэмжлэлийг хянах үүрэгтэй. Тус агентлаг нь Москва хотын төв захиргааны тойргийн Тверской дүүрэгт төв байртай байжээ.

Оросын Холбооны Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам
Ерөнхий Мэдээлэл
Харьяалагдах УлсОросын Холбооны Улс
Анх Байгуулагдсан Он1811 (Оросын эзэнт гүрний Боловсролын яам гэх мэт)
Татан Буугдсан Өдөр2018 оны 5 сарын 15 (ОХУ-ын Боловсролын Яам, ОХУ-ын Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Яам)
Жилийн Төсөв381.6 тэрбум рубль (2012 оны байдлаар)

Тус яам нь ОХУ-ын Дээд боловсролын байгууллагууд, Улсын боловсролын байгууллага ("удирдлагын академи"), Туршилтын төв, Академик Хүлээн авалт, хөдөлгөөний үндэсний мэдээллийн төвийг удирддаг байв. 2018 оны 5-р сард энэ яамыг Боловсролын яам, Шинжлэх ухаан, дээд боловсролын яам болгон хуваах шийдвэр гаргасан.

ОХУ-ын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам Байгуулагдсан нь

засварлах

ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам (ОХУ-ын БСШУЯ) нь 2004 оны 3-р сарын 9-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн N 314-р зарлигаар байгуулагдсан. Тус яам хуучнаар ОХУ-ын Боловсролын яамны үйл ажиллагааны чиглэлээр зохицуулалтын эрх зүйн актуудыг батлахтай холбоотой чиг үүргийг, мөн шинжлэх ухааны салбарт зохицуулагдсан эрх зүйн актуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой чиг үүргийг олж авсан. ОХУ-ын Аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн яамыг татан буулгаж, ОХУ-ын патент, худалдааны тэмдгийн агентлагийн үйл ажиллагааны чиглэлээр зохицуулалтын эрх зүйн актуудыг батлахтай холбогдсон чиг үүргийг тулгуурлаж ажилладаг байсан.

Бие даасан 2 яам бий болсон нь

засварлах

2018 оны 5-р сарын 15-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яам Боловсролын яама ( орос. Министерство просвещения , шууд утгаар нь "Гэгээрлийн яам") ба Шинжлэх ухаан, дээд боловсролын яам ( орос. Министерство науки и высшего образования) гэж 2 хуваагдав. Эхнийх нь тус улсын дунд сургууль, мэргэжлийн боловсролын сургуулиудыг хянах бол харин сүүлийнх нь их дээд сургууль, судалгааны байгууллагуудыг удирдах ёстой. 2013–2018 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн байгууллагуудыг удирдаж байсан Холбооны Шинжлэх Ухааны Байгууллага (ФАСО) одоо Шинжлэх ухаан, Дээд боловсролын яамны бүрэлдэхүүнд орно. Холбогдох гүйцэтгэх захирамжид Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.