Баясгалан (кино)

« Баясгалан » — 1962 онд бүтсэн Монголын уран сайхны кино.

Агуулга

засварлах

Ажлыг хар цагаан гэж ялгаварлан, эзэмшсэн мэргэжил, олсон дадлагыг зөвхөн үнэмлэх бичгээр үнэлэн цэгнэх, нөхөрлөл үерхэлийг хайр дурлалтай холбон хутгадаг явцуу үзэлтэй зарим хүмүүсийн үйл амьдралаас тусган харуулжээ. Баясгалангийн хүүхэд нас хурдан морьны нуруун дээр өнгөрч, багын найз Дарьсүрэн хотод сургуульд суралцан багш болж нутагтаа ирнэ. Дарьсүрэн сурагчидтайгаа хөдөө явж байхад нь хотоос ирсэн зураач дайралдан зургийг нь зурна. Зураач багш хоёрын бие биеэ хүндэтгэсэн байдлыг буруугаар ойлгож адуучин гэдэг чинь мэргэжил биш юм гэдэг санааг өвөрлөн сэтгэл шулуудаж хот явсан Баясгаланд ажил олдохгүй нилээд бэрхшээлтэй тулгарна. Ийн явж байтал нөгөө Дарьсүрэнтэй харддаг зураач, эхнэр хүүхэдтэйгээ тааралдан Баясгаланг танилцуулахад гэмгүй хүнтэй хий хардаж ажил төрлөө орхин дэмий цаг үрэгдүүлсэнээ ойлгон нутагтаа буцаж байгаа тухай өгүүлнэ.[1].

Эх сурвалж

засварлах
  1. "Баясгалан. /Монгол кино/". mongol-kino.mn. Татаж авсан: 2017 оны 8 сарын 12. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |dateformat= ignored (help)