Баянтоорой нь Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших тосгон юм.

Баянтооройн хөдөө нутаг

Говийн баянбүрдийг түшиглэн усалгаатай газар тариалан эрхэлдэг тус тосгон нь Цогт сумын төвөөс урагш 62 км зайд байрлана. Говийн Их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа Баянтооройд байдаг. Мөн байгалийн дурсгалт газар болох Ээж Хайрхан уул тосгоноос баруун тийш 50 км зайд бий.