Баяжуулсан бодит байдал

Баяжуулсан бодит байдал (Англи: augmented reality буюу AR, Эй-Аар) нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн аливаа графикыг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин юм. AR нь Виртуал бодит байдал буюу VR-ийн дараагийн үе шат юм. AR буюу augmented reality нь дижитал мэдээллийг нэгтгэх гэсэн утгатай. Augmented Reality технологи нь компьютер доторх 3D дүрсийг гар, хулгана ашиглалгүй камераар нь дамжуулан удирдах юм. Ингэхдээ камераар дамжин секундэд орж ирэх кадр болгон дээр анализ хийн камерийн өмнө сууж байгаа хүний нүүр царай үйл хөдлөлийг таньж урьдчилан тодорхойлсон объектийг таньж түүний байгаль дээрх координатыг тодорхойлон түүнийгээ компьютер доторх ямар нэг 3D объекттой холбосноор түүнийг удирдах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Augmented Reality болон Virtual Reality-ийн ялгаа


Мөн нэгэнт камер ажиллаж байх учир орж ирж байгаа видеог хүссэн газраа гаргана. Ингэснээр та компьютерт байх 3D объектийг хөдөлгөж удирдаж байх ба камераар харагдах таны дүрс түүнтэй холилдсоноор амьдралын бодит байдал компьютерийн хийсвэр загвартай уусан нийлж гайхалтай дүр зургыг бий болгоно. Энэ нь хэрэглэгчийн эргэн тойронд байгаа сонирхлын цэгүүдийг (POIs) харуулах боломж юм. Хэрэглгэгч өөрийн утасны тусламжтай өөрийн эргэн тойронг утсаараа харахад сонирхлын цэг болох POI –н байршилд байх хийсвэр обьектийг олж харна.Тэр хийсвэр обьектууд нь текст болон 3D дүрс байж болно.Сонирхлын цэг болох POI нь зурагт хуудас, дуу мөн дүрс бичлэгтэй холбогдож чаддаг. Энэхүү боломжыг ашиглан бид зар сурталчилгаанд байгууллагын салбаруудын мэдээллийг , мөн хаана хаана байж болох талаар гаргаж өгч болох юм. Энэхүү технологи нь бодит болон хийсвэр орчныг нэгэн зэрэг харах боломжийг бүрдүүлдэг, сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм. Бодит орчин буюу зураг, гурван хэмжээст зүйлсийг уншин таньж, бүх төрлийн дижитал контентуудыг тоглуулдаг. Мөн таны байгаа байршил дээр суурилан ойр орчмын газруудын мэдээллийг үзүүлдэг.

AR технологийг ашиглаж буй салбарууд

засварлах
  • Боловсрол
  • Тоглоом
  • Инженерийн загварчлал
  • Цэрэг хүчин
 
Augmented Reality Технологийг IKEA брэнд үйл ажиллагаандаа ашиглаж байна
  • Реклам, сурталчилгаа
  • Байршил заах систем
  • Археологи
  • Архитектур
  • Урлаг
  • Худалдаа
  • Барилга
  • Телевиз
  • Аялал жуулчлал
  • Үйлдвэрлэлийн дизайн
  • Эрүүл мэндийн салбар
  • Оффис
  • Спорт зэрэг бүх л салбаруудад ашиглан, хүний нүдэнд харагдах боломжгүй зүйлсийг бодитоор харуулах боломжтой. Жишээ нь дунд сургуульд нар, сарны хиртэлтийг сурагчдад ойлгуулахад хэцүү байдаг бол энэ технологийг ашиглан нар хиртэлтийн үйл явцыг ширээн дээр нь бодитоор нь харуулж болно.

AR технологийн хэрэглээний судалгаа

засварлах

Орчин үед хүн төрөлхтөний нийгмийн үйл ажиллагаанд ухаалаг мобайл төхөөрөмжүүд өргөн хэрэглэгдэж байна. Ийм системүүд ялангуяа техник, технологи өндөр хөгжсөн улс орнуудад улам эрчимтэй нэвтэрч, өдөр тутмын өргөн хэрэглээ нь болж байна. Техник технологийн өндөр хурдацтай өнөөгийн хөгжлийг даган мобайл төхөөрөмжүүд нь улам хүчирхэгжиж хүмүүсийн бүхий л төрлийн хэрэглээг хялбарчилж байна. Гар утас ашигладаг нийт хүн амын 30 хувь нь долоо хоногт ядаж нэг удаа AR технолгийг ашигладаг. Энэ байдлаараа 2017 он гэхэд 2,5 тэрбум гаруй AR програм татаж авах бөгөөд тэдгээрийн дийлэнх нь тоглоом байна. Энэ нь ухаалаг утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжийг ашиглан хэвлэмэл материалыг аудио, видео болон 3D хөдөлгөөнт дүрслэлээр баяжуулан харахад компьютерийн дүрслэлүүд нь бодит ертөнцийн нэг хэсэг болон харагддаг технологи юм. Өөрөөр хэлбэл бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүнийг дижитал контентоор баяжуулах боломжтой болсон гэсэн үг

 
AR-ийн хэрэглээ

Давуу тал

засварлах

• Бодит ертөнцөд илүү ойр

• Хэрэглэгч бодит байдал болон компьютерын үүсгэсэн орчинтой зэрэг харьцдаг

• Хэрэглэгчийн бодит байдлаас тусгаарлагддаггүй

AR бол iPhone юмуу Android утасны камер эсвэл Google Glass гэх мэт төхөөрөмжүүдээр дэлхийн бодит байдалд нэмэлт дижитал мэдээллийг гаргаж харуулах гайхалтай технологи юм.Тэрхүү нэмэлт мэдээллүүдэд дүрс бичлэг, зураг, дуу болон 3D дүрс гэх мэт бидний эргэн тойронд байх шинэлэг зүйлс багтаж байна.

AR Монголд хэрхэн хэрэгжиж байна вэ?

засварлах

Юнител 2012 он. Шинэ жилийн мэндчилгээ.

Юнител 2013 он. Цагаан сарын бэлгийн карт.

Мобиком 2014 оны 3 сарын 24. “UB construction” аппликейшн.

Мобиком 2014 оны 5 сарын 12. “Улаан Фанат” аппликейшн.

"Аргун Трейд" ХХК 2016 оны 2 сарын 19. "Нар Сар Од" аппликейшн.

"Аргун Трейд" ХХК 2016 оны 3 сарын 5. "ArgunTrade" аппликейшн.

"Аргун Трейд" ХХК 2016 оны 5 сарын 30. Хүүхдийн танин мэдэх чадварыг хөгжүүлэх AR карт 5 төрөл /Амьтан, Гариг эрхэс, Үлэг гүрвэл, Монгол гэр, Шавьж/ аппликейшн

"Аргун Трейд" ХХК 2016 оны 8 сарын 30. Монгол ардын үлгэр AR карт 3 төрөл /Болдоггүй бор өвгөн, Хөхөө намжил, эрхийн мэргэн/ аппликейшн

"Аргун Трейд" ХХК 2017 оны 5 сарын 30. "Чингисийн билэг сургаалт үлгэр" AR аппликейшн /Үлгэр сонсоно, Гэр барина, Хүүхэлдэйн жүжиг үзнэ, будна/

"Аргун Трейд" ХХК 2017 оны 8 сарын 30. Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сургалтад ашиглах AR сургалтын багц хэрэглэгдэхүүн /Амьтан, Ургамал, Нарны аймаг, Газарзүй, Хүний биеийн бүтэц, Монгол ахуй/

"Аргун Трейд" ХХК 2018 оны 5 сарын 30. "Амьтан судлал" AR аппликейшн