Батын Хурц
Батын Хурц- (1968 онд Улаанбаатар хотод төрсөн)-Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газрын дарга, хошууч генерал.
Намтар
засварлахБ.Хурц 1990 онд нийслэлийн 23-р дунд сургууль төгсөөд ЗХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум, 1992 онд Удирдлагын хөгжлийн институт, 1999 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистик ба информатикийн дээд сургууль, 2000 онд ОХУ-ын Тагнуулын академид тус тус суралцан төгссөн.
1992-2000 онд “Торгоны зам” ХХК-д менежер, Москва дахь төлөөлөгч.
2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан.
2002-2003 онд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн дарга.
2003-2004 онд Монгол Улсаас Турк Улсад суугаа Элчин сайдын яаманд 1-р нарийн бичгийн дарга.
2005-2006 онд Тагнуулын ерөнхий газарт хэлтэс, газрын орлогч, газрын дарга.
2006-2009 онд “МИАТ” хувьцаат компанийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч.
2009-2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга.
2011-2014 онд Авлигатай тэмцэх газрын дэд дарга.
2014-2017 онд Тагнуулын ерөнхий газрын даргаар ажилласан байна.
Б.Хурцыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас БНСУ-д суух Элчин сайдад өргөн мэдүүлсэн саналыг тухайн үед УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар томилох гэж буй Б.Хурцын асуудлыг хэлэлцэн дэмжиж 2017 оны 11-р сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилуулах саналыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй байна.
Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 онд ял оноосон юм. Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.
Шагнал
засварлахМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 12-р сарын 28-ны өдрийн 195 дугаар зарлигаар хошууч генерал цолоор шагнуулсан. Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны одон, бусад медалиудаар шагнагдсан.