Баскервиллийн нохой
Баскервиллийн нохой (англи. The Hound of the Baskervilles) Английн зохиолч Артур Конан Дойлын, дэлхийд алдартай Британийн мөрдөгч Шерлок Холмсын тухай дөрвөн өгүүллэгийн нэг болох мөрдөгчийн алдарт түүх юм. Анх 1901 оны 8-р сараас 1902 оны 4-р сар хүртэл сар тутмын "Strand Magazine" сэтгүүлд нийтлэгдсэн.
Зохиолын өрнөл нь учир битүүлэг нөхцөл байдалд нас барсан Сэр Чарльз Баскервиллийн үхлийн мөрдөн байцаалт дээр суурилдаг. Баскервилли нарын гэр бүлийн бүх гишүүдийг зовоож байдаг ер бусын гаралтай "чөтгөр" нохойны тухай домог үеэс үед уламжлагдан иржээ. Шерлок Холмс, Доктор Ватсон нар 1889 оны 9-10 дугаар сар хооронд болсон энэ хэргийн мөрдөн байцаалтыг хариуцдаг байна.
Бүх цаг үеийн шилдэг 100 мөрдөгч роман (англи. The Top 100 Crime Novels of All Time) жагсаалтад багтсан роман юм.