Артур Конан Дойл

Сэр Артур Конан Дойл (англи. Sir Arthur Ignatius Conan Doyle; 1859 оны 5 сарын 22-нд Эдинбург хотод төрсөн – 1930 оны 7 сарын 7) нь мөрдөгч Шерлок Холмсын тухай зохиолуудаараа алдаршсан, Ирланд гаралтай Английн зохиолч юм.

Артур Конан Дойл Эдинбургийн Их сургуулийн ангаах ухааны ангид 3-р дамжааны оюутан байхдаа анх уран зохиол бичиж үзэхээр шийдсэн. Түүний анхны зохиол «Сэсасса хөндийн нууц» (англи. The Mystery of Sasassa Valley) бол Эдгар Аллан По, Брет Гарт (зохиолчийн тухайн үеийн дуртай байсан зохиолчид) нарын нөлөөтэй бичсэн зохиол бөгөөд Их сургуулийн "Chamber’s Journal" дэргэдэх сэтгүүлд хэвлэгдсэн байна. Тэр жилдээ түүний хоёр дахь «Америкийн тухай» (англи. The American Tale) хэмээх өгүүлэл "London Society" сэтгүүлд хэвлэгдсэн юм.

1880 оны 2-р сараас 9-р сар хүртэл Конан Дойл халим агнуурын "Найдлага" (англи. Hope ) хөлөг онгоцонд Арктикийн усан онгоцны эмчээр долоон сар ажиллаж хөлсөнд 50 фунт стерлинг авчээ. "Би том, болхи залуу байхдаа энэ хөлөг онгоцонд суугаад хүчирхэг, нас бие гүйцсэн эр болж бууж ирсэн" гэж тэрээр намтартаа бичжээ.

Конан Дойл 1881 онд их сургуулийн диплом, анагаах ухааны бакалаврын зэрэгтэй болсноор Портсмут хотод эхлээд хамтран, дараа нь ганцаараа эмч хийж эхэлсэн. Эцэст нь 1881 оны сүүлчээр Артур Конан Дойл уран зохиолыг өөрийн үндсэн мэргэжил болгохоор шийджээ. 1884 онд тэрээр "Гөрдлстоуны фирм" (англи. The Firm of Girdlestone) хэмээх гэмт хэргийн мөрдөгчтэй нийгэм, өдөр тутмын амьдарлын тухай роман эхлүүлээд 1890 онд хэвлүүлжээ.

1891 оны эхээр Конан Дойл Венийн их сургуульд нүдний эмчийн дадлага хийж байхдаа "Answers" сэтгүүлээс шинжлэх ухааны зөгнөлт зохиол бичих захиалга авчээ. Үүний үр дүнд "Рафлс Хоугийн үйл хэрэг" (англи. The Doings of Raffles Haw) түүнд зөвхөн 150 фунт стерлинг авчирсан байна.

"Шерлок Холмсын адал явдал" цувралын анхны түүх болох "Богеми дахь дуулиан" (англи. A Scandal in Bohemia) 1891 онд "Strand" сэтгүүлд хэвлэгджээ. Энэхүү домогт мөрдөгч болсон гол дүрийн цаад бодит хүн бол Эдинбургийн их сургуулийн профессор Жозеф Белл гэж үздэг бөгөөд хүний ​​зан чанар, болсон зүйлийг өчүүхэн жижиг төдий зүйлээс ч таамаглаж чаддагаараа алдартай байсан гэдэг. Гэсэн хэдий ч зохиолчийн хүү Адриан Конан Дойлын гэрчилж буйн дагуу Артур Конан Дойл "Холмс байсан л юм бол тэр нь би байсан" гэж хэлсэн гэдэг. Хоёр жилийн турш Дойл түүх дараалан зохиож, эцэст өөрт дарамт болж эхлэв. Профессор Мориартитай тулалдахдаа Холмсыг "дуусгах" оролдлого ("Холмсын сүүлчийн хэрэг," 1893) бүтэлгүйтсэн тул уншигчдын хайрыг татсан баатар "амилуулах" ёстой болжээ. Холмс гэх дүр 1900 оны "Баскервиллийн нохой" (англи. The Hound of the Baskervilles) романаа бичиж 19002 онд хэвлэгдэж оргилдоо хүрсэн бөгөөд энэ нь детектив жанрын сонгодог зохиол гэгддэг юм.

Гадаад холбоос

засварлах
  Commons: Артур Конан Дойл – Викимедиа дуу дүрсний сан