Бархасын Дорж
Бархасын Дорж (Дундговь аймгийн Мандалговьд төрсөн) Монгол улсын дипломатч, зураач, яруу найрагч. [1] 2020-2024 оны хооронд Монгол улсаас Польш улсад суусан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын үүрэг гүйцэтгэсэн.
Бархасын Дорж | |
---|---|
Төрсөн | Дундговь аймаг, Мандалговь |
Харьяалал | Монгол улс |
Alma mater | Вестминстрийн их сургууль Москвагийн олон улсын харилцааны их сургууль (МГИМО) |
Мэргэжил | Дипломатч, яруу найрагч, зураач |
ЗХУ-ын Москвагийн олон улсын харилцааны их сургуулийг (МГИМО) 1989 онд төгссөн бөгөөд Лондон хотын Вестминстрийн их сургуульд суралцан 1999 онд олон улсын харилцааны магистр зэрэг хамгаалсан.
1989 оноос Гадаад Хэргийн Яаманд (ГХЯ) ажиллаж буй бөгөөд Варшав дахь ЭСЯ-нд 1992-1996, 2000-2004 онд атташе, гуравдугаар нарийн бичгийн даргаар, 2004 онд ГХЯ-ны Ёслолын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2005-2007 онд ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн хэлтсийн даргаар, 2007 оны 10-р сараас Варшав дахь ЭСЯ-ны зөвлөхөөр ажилласан. 2020-2024 оны хооронд Монгол улсаас Польш улсад суусан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
Уран бүтээл
засварлах1999 онд “Би чамд хайртай”, 2007 онд “Саруул тэнгисийн хөвөөнд”, 2007 онд “Намайг хөглөх орчлон”, 2008 онд “Нам гүмийн чимээ” яруу найргийн номууд хэвлүүлжээ. Польш, англи, орос хэлнээс уран зохиол, эрдэм шинжилгээний ном, бүтээлүүд орчуулжээ.[2]
Эх сурвалж
засварлах- ↑ "Embassy of Mongolia in Warsaw | Ambasada Mongolii" (британи-англи хэлээр). Татаж авсан: 2024-09-09.
- ↑ "BIIRBEH.MN by Bataka". www.biirbeh.mn. Татаж авсан: 2024-09-09.