Барокко- (итали. barocco, - «чамин тансаг», португаль. pérola barroca- "зөв бус хэлбэртэй сувд") - Итали төвтэй европын соёлыг тодорхойлдог нэгэн урсгал. XVII зууны эхээр Төв европ нийгмийн зөрчлийн хурцадмал үетэй хамт үүссэн юм. Энэ үед өөрчлөн байгуулах хөдөлгөөн эрчээ авч, тариачны хөдөлгөөн бослого өрнөсөн ч энэ хөдөлгөөн дарагдсанаар феодал-католикийн харгислал гарч улмаар реформаци аюулд учрав. Европт үндэсний улс гүрэн бүрэлдэн бий болж байсан тэр үе нь төвөгтэй ээдрээтэй цаг үе байв. Энэ л үед шинэ соёл тодорч түүнийг урлагийн түүхэнд хачин чамин, гоёмсог гэсэн үгнээс гаралтай Барокко хэв маяг хэмээн нэрлэжээ.

Барокко үеийн уран барилга

засварлах

Барокко урсгал Барокко - итали үг - чамин тансаг

засварлах

Баррокко үеийн үзэл санаа

засварлах
 

Барокко урлаг нь 17-18-р зууны дунд үед европын урлагт ноёрхож байсан урлагын томоохон чиглэл урсгал юм. Энэ үед олон зууны турш ноёрхож байсан полифони (дан хоолойн ухаан) нь дээд цэгтээ хүртэл хөгжсөн. Сэргэн мандалтын үеэс уламжилж ирсэн хүнийг үзэх үзэл, хүний сэтгэлийн дотоод ертөнцийг нээн харуулах эрмэлзлэл нь тэс өөр төрлийн бичлэгийн хэлбэр болох гамофони (олон хоолойн ухаан)-ийг бий болгосон. Гамифони нь хөгжмийн бүх салбарыг хамарч дуурь, оратори, кантат, сонат, гоцлол ба хэсэг хөгжмийн зэмсэг тоглох сонат хөгжимд хөгжлөө олж сонгодог сонат, симфонийн замыг нээсэн.

Цахим холбоос

засварлах
  Commons: Бароккогийн урлаг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан