Барилгын арга барил

Барилгын арга барил гэдэг ухагдахуунд барилга ба түүний хийц бүтээцийг үйлдвэрлэх ажлын арга барил болон үйл явцыг ойлгоно.

Германы орон сууцны барилгын шиллэгээ
Улаанбаатарт цамхагт кранаар өндөр барилга барьж байгаа нь.

Тэмдэглэгээ

засварлах

Ямар арга барил сонгох нь юуны өмнө барилгын материалаас ба мөн хийх хийц бүтээцээс хамаарна. Санхүүгийн, чанарын, тоо хэмжээний, хүрээлэмжийн хүчин зүйлс, зориулалтын шаардлагуудыг мөн түүнчлэн харгалзан үзэх хэрэгтэй. Жишээлбэл байгаль хамгаалах арга хэмжээний хүрээнд дуу чимээнээс хамгаалах шаардлага нь шийдвэрлэх нөлөө үзүүлж болно. Тухайн арга барил бүр тодорхой чадвартай мэргэжилтэн, барилгын материал, тусгай барилгын машин тоног төхөөрөмжүүд ба хэмжээний эрчим хүч шаардана. Тухайлбал аливаа нэг барилга нь уламжлалт өрлөгөн ханаар эсвэл ихэнх хэсгийг нь үйлдвэрт бэлтгэсэн угсрах аргаар баригдах боломжтой. Үр дүн нь маш адил ч түүнийг барьсан арга барил нь тэс ондоо.

Нэмж унших

засварлах
  • A. Proporowitz, H. Unruh, Baubetrieb - Bauverfahren. Hanser Verlag, 2008. ISBN=3-4464-0717-0.