Балкан муж
Балкан муж (туркм. Balkan welaýaty; Орос: Балканский велаят; Англи: Balkan Province) — Туркменистан улсын таван мужийн нэг. 1992 онд байгуулагдсан. 139,270 км2 нутаг, 553,500 хүнтэй. Зөвлөлт Туркменистаны үед Улаан-Усан муж (орос. Красноводская область) гэдэг нэртэй байлаа. Дотроо Балканабад, Кумдаг, Туркменбашы, Хазар, Сердар, Берекет гэсэн 6 хот, нэр бүхий 6 хошуу, бүгд 12 нутаг болж хуваагддаг.