Балжиннямын Суманчулуун

Балжиннямын Суманчулуун нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, Үндэсний бөхийн улсын өсөх идэр начин цолтой бөх. 2019 оноос эхлэн Б.Суманчулуун начин маань Дорноговь аймгийн Сайншанд сумаар овоглон барилдаж байгаа билээ.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2011 Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд улсын начин М.Жамъянпүрэвээр дөрөв давж, тавын даваанд улсын начин А.Цацабширт өвдөг шороодсон. 1024
2014 Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд улсын харцага Л.Пүрэвжаваар дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав давж "Монгол улсын начин" хэмээх эрхэм цолыг хүртсэн ч наадмын дараа авсан сэргээшийн шинжилгээгээр сэргээш илэрсэн гэж үзэн, тав давсан амжилтыг тооцохгүй болгон начин цолыг хураасан. 512
2016 Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Ч.Батчулуунаар дөрөв давж, тавын даваанд улсын харцага Ц.Содномдоржид өвдөг шороодсон. 1024
2020 АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Ш.Дарханбатаар дөрөв давж, тавын даваанд даян аварга Н.Батсуурьд өвдөг шороодсон. 512
2021 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 2014 онд хураалгасан "Монгол улсын начин" цол нь сэргэсэн. 2
2021 2020 онд даян аварга Н.Батсуурь сэргээш хэрэглэсэн байсан тул давааг нь нөхөн олгож " Өсөх идэр " чимэг нэмсэн. 13

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2005 Говь-Алтай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 128
2007 Дундговь аймгийн баяр наадамд Аймгийн начин Я.Мөнхтөрөөр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 256
2011 Говь-Алтай аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрсөн. 256
2012 Баян-Өлгий аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2016 Багануур хотын баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2018 Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн " Хичээнгүй " чимэг нэмсэн. 256
2019 Дорноговь аймгийн баяр наадамд аймгийн начин Б.Бат-Эрдэнээр найм даван түрүүлж " Хурц " чимэг нэмсэн. 256