Төгс цогт охин тэнгэр буюу Балданлхам (товчоор Лхам, Төвөд: དཔལ་ལྡན་ལྷ་མོ།Вайли: dpal ldan lha mo; Лхас аялга, самгарди хэлээр: Śrīdēvī) нь Төвөдийн Буддизмын нэг урсгал болох Шарын шашны аврагч, Далай ламын сахиус гэж үздэг эмэгтэй бурхан юм. Луус унасан догшин бурхан хэлбэрээр дүрслэгддэг, арван хангал догшин сахиусын нэг[1] тэрээр ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, ханиад томуу зэрэг алив муу бүхнээс аврах бас эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл бодьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус юм. Монголчууд нэрээр нь дуудахыг цээрлэн, "Хөх юм" гэж нэрлэдэг.

Балданлхам

Тэрээр цагаан сарын битүүний шөнө айл хотлыг эргэдэг гэдэг домогтой тул айлууд гадаа цонх, тагтан дээрээ Балданлхамын луусыг ундаалах ус тавин бэлтгэснээр шинэ оноо өвчин зовлон, гай барцадгvй угтахыг бэлгэддэг.

  1. Dowman, Keith. (1988). The Power-Places of Central Tibet: The Pilgrim's Guide, pp. 255, 259. Routledge & Kegan Paul Ltd., London. ISBN 0-7102-1370-0 (pbk).