Балдангийн Лувсанбазар


Товч намтар:
Балдангийн Лувсанбазар нь 1911 оны 6 сарын 15нд одоогийн Хөвсгөл аймгийн нутаг Ринченлхүмбэ сумын Арсай голын Таваг уулын тасархай гэдэг газарард Балдангийн 5 дахь хүүхэд болж төрсөн.
1918-1921 онд Зөөлөнгийн хүрээний Дүйнхэр дацанд шавилан сууж байсан.
1933 онд Ардын сургуульд орж амжилттай суралцан улмаар Улаанбаатар хотод багш нарыг сургах түр курс төгсөн бага сургуульд багшлах үнэмлэхтэй болсон.
1938 оноос Хөвсгөл аймгийн Намын төв хороонд ажилласан.
1941 оноос Дорнод, Архангай аймгийн Намын төв хороонд шилжин ажиллаж байсан. Энэ үедээ Архангай аймгийн харъяат "Буур" Намжилын охин Долгоржавтай гэр бүл болсон.
1944-1945 онд Кутевт намын шинэ хүчний дээд сургуульд,
1945-1946 онд Хатгалын ноосны үйлдвэрийн дарга,
1946-1947 онд ял эдэлсэн (хэлмэгдсэн, сүүлд цагаадсан),
1947-1948 онд Улаанбаатар хотын банзан шүдэнзний үйлдвэрийн даргаар,
1948-1951 онд Архангай аймгийн 10 жилийн сургуулийн захирал,
1951-1954 онд Улсын багшийн их сургуулийн оюутан,
1955-1959 онд Улсын төв музейд тайлбарлагч, орлогч дарга, дарга,
1959-1965 онд Худалдааны техникумд багш, орлогч захирлаар,
1965-1966 онд 30-аар сургуульд багшийн ажил хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.

Гавъяа шагнал:
1931 онд "Алтан гадас" одон,
1941 онд "Хөдөлмөрийн хүндэт медаль",
1970 онд "Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан",
1956-1971 онуудад улсын 50, 60 жилийн ойн медаль,
Милитарист Японыг ялсны 30 жил, Халх голын 30 жил,
МХЗЭ-ийн байгууллагдсаны 50 жилийн ойн медалиудаар тус тус шагнагдаж байсан.

Гэр бүл:
Эхнэр Долгоржавын хамтаар 7 хүүхэд төрүүлж өсгөсөн.
1. охин:  Нарантуяа
2. охин:  Наранцэцэг
3. Хүү:    Цогтсайхан
4. Хүү:    Жаргалсайхан
5. охин:  Сарантуяа
6. охин:  Сарангэрэл
7. Хүү:    Дэлгэрсайхан

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.