Байгууллагын хэрэглээний программуудын нэгтгэл

  • Үндсэн хэсэг
  • Байгууллагын функциональ нэгж дундын системүүд:
  • Байгууллагын нөөцийн төлөвлөлтийн систем-ERP
  • Хэрэглэгчтэй түншлэх, үйл ажиллагааг удирдах систем-CRM
  • Нийлүүлэлтийн гинжийг удирдах систем-SCM
  • Байгууллагын хэрэглээнийн програмуудыг нэгтгэсэн систем-EAI
  • Байгууллагын хамтын ажиллагааны систем-ECS

ERP систем

засварлах

Байгууллагын бүхий л үйл ажиллагааг нэгтгэсэн мэдээллийн сан бүхий компьютерийн програм хангамж юм. ERP систем нь санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, захиалга, худалдан авалт, харилцагчийн удирдлага зэрэг олон системийг өөртөө агуулдаг бөгөөд цар хүрээний хувьд цөөн хүнтэй жижиг аж ахуй нэгж байгууллагаас эхлээд хэдэн мянган хүнтэй аварга том корпорацийн хувьд ч ашиглагддаг. ERP системийн тухай ерөнхий ойлголт: Хэдийгээр програм хангамжийн байгууллагууд бүтээгдэхүүнийхээ боломж, функцуудыг нэмсээр байгаа боловч гол технологи нь шинэ зүйл биш юм. Орчин үеийн ERP систем нь компанийн талаарх нийт мэдээллийг харахын тулд байгууллагын энгийн мэдээллийн баазыг зөвхөн хэлтэсүүдийг ч бус, олон салбаруудыг нэгтгэх зорилгоор ашигладаг. Ингэснээр ERP систем нь байгууллагын санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, маркетинг зэрэг бизнесийн үйл ажиллагааг нь илүү зохион байгуулалттай, ашигтай явуулах боломж олгоно. Сүүлийн үед ERP зах зээл дэх хамгийн том өөрчлөлт нь компаниудын шаардлагад илүү нийцэж, олон асуудлыг нэг дор шийдвэрлэх боломжтой болсон байна. түүнчлэн програм хангамжийн компаниуд ERP шийдлийг хэрэгжүүлэхэд илүү хялбар, энгийн ажиллагаатай, элдэв янзын олон тохиргоо хийх явдлыг багасгасан байна. Түүнээс гадна хэрэглэгчид зах зээлийн өөрчлөлтөнд илүү хурдан хариу үйлдэл үзүүлэх боломж олгохын тулд програм хангамжийн компаниуд системийг илүү хөдөлгөөнтэй, өөрөөр хэлбэл уян хатан болгох арга замыг хайж байна. мөн ERP систем ашигладаг ихэнх компаниуд тухайн шийдлээс илүү их бизнесийн үр өгөөж хүртэхийг хүсч байна. Програм хангамжийн шийдэл нь байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн, онцлогт нь тохирч ажиллах ёстой. Хэрэв үнэхээр зөв програм сонгож чадвал маш цөөхөн шинэчлэлт, сайжруулалт хийх хэрэгтэй. Ихэнх компануд ERP системийн онцлог шинжүүдийг судалж байж аль програмыг авах шийдвэрээ гаргадаг. Ихэнх ERP шийдлийн хувьд модулиуд нь адил байх боловч тэдгээр модулиудын онцлог, асуудал шийдвэрлэх байдал нь эрс тэс ялгаатай байдаг. ерөнхийдөө ERP системийн үндсэн модульд дараах зүйлс орно:

Financial management-Санхүү, нягтлан бодох бүртгэл

Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем:

  • Байгууллагын фондын урсгалыг бүртгэж, тайлан гаргана.
  • Санхүүгийн тайлангууд гаргана.
  • Ирээдүйн нөхцөл байдлуудыг таамаглах боломж олгоно.
  • Эдгээр нь хамгийн эртний, хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн системүүд юм.

НББ-ийн гол мэдээллийн системүүд:

  • Захиалга боловсруулах-үйлчлүүлэгчдийн захиалгуудыг цуцлуулж боловсруулан нөөцийн хяналтын ба авлагын дансны мэдээллийг боловсруулж гаргана.
  • Нөөцийн хяналт-нөөцийн өөрчлөлтийг тусгасан өгөгдлүүдийг боловсруулж тээвэрлэлт ба дахин захиалгын мэдээллээр хангана.
  • Авлагын данс-үйлчлүүлэгчдээс авах авлагын хэмжээг бүртгэж, үйлчлүүлэгчийн тооцооны хуудас, үйлчлүүлэгчийн төлөв байдлууд, зээлийн удирдлагын сар бүрийн тайлангуудыг гаргана.
  • Өглөгийн данс- ирсэн төлбөр тооцоо, төлөх өглөгийг бүртгэж, нийлүүлэгчдэд төлбөр хийх, бэлэн мөнгөний удирдлагын тайлангуудыг гаргана.
  • Ерөнхий дэвтэр-бусад НББ-ийн системүүдийн өгөгдлүүдийг нэгтгэж, санхүүгийн тогтмол төлөв байдлууд, тайлангуудыг гаргана.

Санхүүгийн удирдлагын системүүд:

  • Бизнесийн санхүүжилт ба байгууллагын санхүүгийн нөөцүүдийн хуваарилалт ба хяналтанд чиглэсэн шийдвэрүүдийг гаргахад менежерүүд ба мэргэжлийн хүмүүст тусална.

HRMS-Хүний нөөцийн удирдлагын систем

  • Бизнесийн боловсон хүчний хэрэгцээг хангахын тулд төлөвлөлт хийх
  • Ажилчдыг хөгжүүлэх
  • Боловсон хүчний бүх бодлого ба хөтөлбөрүүдийг хянахад зориулсан мэдээллийн системүүд

HRM ба интернет:

  • Корпорацийн веб сайтуудыг, ажилд авах арилжааны үйлчилгээнүүдийг хэрэглэн ажиллагсдыг ажилд авах
  • Сонгож авсан интернетийн newsgroup-т мессеж тавих
  • Ажилд орох өргөдөл өгсөн хүмүүстэй имэйлээр харилцах

HRM ба корпорацийн интранетууд:

  • Нийтлэг HRM мэдээ мэдээллийг боловсруулна
  • HRM хэлтэст цаг тутмын үйлчилгээ үзүүлэх боломж олгоно
  • Чухал мэдээллийг компаний урьд нь хэрэглэдэг байсан сувгуудаас илүү хурдан тарааж түгээнэ.
  • Ажилчдаас мэдээллийг онлайнаар цуглуулна.
  • Хүний нөөцийн хэлтсийн бага зэргийн оролцоотойгоор хүний нөөцийн удирдлагын ажил даалгаваруудыг гүйцэтгэх боломжийг менежерүүд болон бусад ажилтнуудад олгоно.
  • Сургалтын хэрэгслээр хангана.

Manufacturing operations-Үйлдвэрлэл

  • Үйлдвэрлэл, үйл ажиллагааны функцийг дэмжинэ.
  • Бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх эсвэл үйлчилгээг бий болгох процессийг төлөвлөх, удирдаж хянахад чиглэсэн бүх үйл ажиллагаануудыг агуулна.

Үйлдвэрлэлд компьютер нэвтрүүлэхийн зорилго (CIM)

  • Хялбаршуулах-автоматжуулалт ба интеграчлалын амин чухал үндэс суурь болдог тул үйлдвэрлэлийн процессууд, бүтээгдэхүүний зохиомж, үйлдвэрийн зохион байгуулалтыг хялбаршуулна.
  • Автоматжуулах-компьютер, машин болон роботуудыг нэвтрүүлэн үйлдвэрлэлийн процесс ба бизнесийн функцуудыг автоматжуулна.
  • Нэгтгэх-компьютерийн сүлжээ, функциональ нэгжүүдийн дундын бизнесийн програмууд болон бусад мэдээллийн технологиудыг хэрэглэн бүх үйлдвэрлэлийн болон туслах процесуудыг нэгтгэнэ.

CIM систем:

  • CAM (Computer-aided manufacturing)-компьютерийн тусламжтай үйлдвэрлэл, түүний автоматжуулалт
  • MES (Manufacturing execusion systems)-үйлдвэрийн доод шатны үйл ажиллагааны гүйцэтгэлийг хянахад зориулсан мэдээллийн систем
  • Process control-үргэлжилж байгаа бодит процессуудыг хянах
  • Machine control-машины үйл ажиллагааг хянах

Маркетингийн мэдээллийн систем

  • Интерактив маркетинг
  • Зорилтот маркетинг
  • Борлуулагчдыг автоматжуулах

Интерактив маркетинг:

  • Компани ба түүний үйлчлүүлэгчид буюу чадавхтай хэрэглэгчдийн хооронд
  • Хоёр талын ажил гүйлгээ тогтоохын тулд
  • Интернет, интранет ба экстранетүүдийг хэрэглэх
  • Үйлчлүүлэгч төвтэй маркетингийн процесс

Зорилго: Бараа бүтээгдхүүн, үйлчилгээг бий болгох, худалдан авах, сайжруулах процесст бизнесийн түнш болж оролцох, үйлчлүүлэгчдийг татаж, хадгалах Зорилтот маркетинг: 5 зорилтот бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулж байдаг сурталчилгааны болон урамшууллын удирдлагын ойлголт.

  1. Харилцаа холбоо-тусгай виртуал бүлэглэлийн хүмүүсийг уриалан дуудахын тулд сурталчилгааг тэдэнд тохируулах өөрчлөх
  2. Агуулга-янз бүрийн сонгож авсан веб сайтууд дээр байрласан тусгай хэрэглэгчидрүү хандсан сурталчилгаанууд
  3. Нөхцөл байдал-веб хуудаснууд дээр байрлуулсан бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний агуулгатай холбоотой сурталчилгаанууд
  4. Demographic/Psychographic-тусгай төрлийн эсвэл ангиллын хүмүүс рүү хандсан веб маркетингийн оролдлогууд
  5. Онлайн зан төлөв-cookies file зэргийг хэрэглэн хувь хүмүүсийн сайт руу хандсан тоо болгонд урамшуулал олгох оролдлого.

Борлуулагчдыг автоматжуулах: Борлуулагчдыг маркетингийн веб сайтууд ба компаний интранет руу холбохын тулд борлуулагчдыг нөүтбүүк компьютерүүд, веб браузер ба борлуулалтын гэрээнүүдээр хангана. Зорилго:

  • Хувь хүний бүтээмжийг дээшлүүлнэ.
  • Маркетингийн менежерүүдийн тухайн газар нутгаас борлуулалтын мэдээ мэдээллийг цуглуулах, шинжлэх ажиллагааг хурдасгана.
  • Стратегийн давуу байдлыг олж авна.

CRM-Харилцагчийн удирдлагын систем: Хэрэглэгчтэй харилцах менежмент нь аливаа бизнесийн байгууллага хэрэглэгчтэйгээ хэрхэн харилцаж, улмаар борлуулалтын хэтийн төлвөө эерэг байлгах зорилгоор хэрэглэгддэг ухагдахуун бөгөөд мэдээллийн технологийн дэвшлийг (програм, техник хангамж) ашиглан энэхүү харилцаагаа үр ашигтай зохион байгуулж бизнесийн процессоо боловсронгуй болгодог юм. CRM нь технологиудыг үйлчлүүлэгчидтэй харилцан үйлчилдэг борлуулалт, маркетинг ба хэрэглэгчдэд үйлчлэх зэрэг олон процессуудыг нэгтгэж, автоматжуулдаг байгууллагын ФНДС-ийг байгуулахын тулд тэдгээр процессуудыг байгууллагын бусад процессуудтай нэгтгэдэг, веб ашигладаг програм хангамж ба өгөгдлийн сангуудыг байгуулахын тулд хэрэглэж байна. CRM-ийн хэрэглээ:

  • Үйлчлүүлэгчтэй харилцах, данс удирдах системүүд
  • Борлуулалт (Cross-sell, Up-selling)
  • Маркетинг хийх, гүйцэтгэх
  • Хэрэглэгчдэд ба үйлчлэх ба дэмжиж, туслах(Call center, Help desk)
  • Хадгалах ба үнэнч байлгах хөтөлбөрүүд
  • Үйлчлүүлэгчдийн амьдралын цикл
  1. Олж авах-шинэ үйлчлүүлэгчдийг олж авах
  2. Сайжруулах-үйлчлүүлэгчдийг сэтгэл ханамжтай байлгах, cross-sell, up-sell хийх
  3. Хадгалах-хамгийн үнэнч ба орлоготой үйлчлүүлэгчдийг тодруулж, шагнаж урамшуулах

CRM хэрэглэж эхэлсэн компаниуд дараах давуу талуудыг олж авна:

  • Борлуулалтын бүтээмж эрс өндөрсөнө.
  • Маркетингийн үйл ажиллагааг удирдах, дүгнэх боломж сайн болно.
  • Үйлчилгээний ажлын бүтээмж сайжирч ажилчдын бүтээмж өндөрсөнө.
  • Хэрэглэгчийн талаарх бүх мэдээлэл төвлөрч түүнийг боловсруулахад хялбар болно.
  • Байгууллага дотор бичиг цаасны урсгал бага болсноор олон үр дүн авчирна.
  • Гол хэрэглэгчдийн хүсэлт шаардлагыг биелүүлэхийн тулд шинжилгээ хийх бололцоо бүрдэх бөгөөд энэ нь хэрэглэгчээ хадгалан үлдэх чухал ач холбогдолтой.
  • Өрсөлдөгчийн үйл ажиллагааг нарийн хянаж түүнд тохирсон шийдвэр гаргаснаар шинэ хэрэглэгч олж авах бололцоо сайжирдаг.
  • Тухайн хэрэглэгчид тохирсон бүтээгдэхүүн үнийг санал болгох боломж бүрдэнэ.
  • Борлуулалтын таамаглал хийх бололцоо бүрдэнэ.

Ингэснээр байгууллагад дараах CRM-ийн үр өгөөжүүд бий болно:

  • Сайн үйлчлүүлэгчдийг тодорхойлох ба үйл ажиллагаагаа тэдэнд чиглүүлэх
  • Бүтээгдэхүүн үйлчилгээг бодит цаг хугацаанд тохируулан өөрчлөх, хувь хүний сонирхолд нийцүүлэх
  • Үйлчлүүлэгч компанитай харилцаж байх үед түүнийг дагаж мөрдөх
  • Үйлчлүүлэгчийг тууштай туршлага, онцгой үйлчилгээ ба тусламж дэмжлэгээр хангах

CRM-ийн зах зээлийн бүтэц: CRM програм хангамж бүтээгч нар дэлхийд ширүүн өрсөлддөг бөгөөд тэдний зах зээл нь бизнес эрхэлдэг бүхий л байгууллагууд багтдаг тул их том зах зээл гэж үзэж болно. Энэ зах зээл нь 2008 онд 12.5 хувийн өсөлт ө.х 2007 оны 8.13 тэрбум долларын ашгаас 2008 оны 9.15 тэрбум долларын ашиг авсан үзүүлэлттэй байна.

SCM-Нийлүүлэлтийн гинжин удирдлага:

  • Компанийн гол гол бизнесийн процессууд ба компаний нийлүүлэгчид, үйлчлүүлэгчид ба бизнесийн түншүүдийн хоорондын холбоог дэмжиж, удирдахад тусална.
  • Байгууллага хоорондын функциональ нэгж дундын системүүд

SCM-ийн зорилго:

  • Компаний бүтээгдэхүүний тухай ойлголтоос эхлээд зах зээл хүртэлх тухайн бүтээгдэхүүнийг бий болгох хүртэлх бизнесийн түншлэлийн хурдан, үр ашигтай, бага зардалтай сүлжээ буюу нийлүүлэлтийн гинжээр хангах.
  • Бүтээгдэхүүнийг зохиох, үйлдвэрлэх, борлуулахад шаардагдах нийлүүлэгч, үйлчлүүлэгч, дистрибутор, ба бусад бизнесийн байгууллага хоорондын түншлэл
  • Нийлүүлэлтийн гинж нь компаний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд үнэ цэнийг нэмдэг учраас бас үнэ цэнийн гинж гэсэн үг юм. Гэвч бүх үнэ цэнийн гинжүүд нийлүүлэлтийн гинж биш юм.

SCM-дэх асуудлуудын шалтгаан:

  • Зөв эрэлтийг төлөвлөсөн мэдлэг, хэрэгслүүд ба удирдамж хангалтгүй
  • Алдаатай буюу хэт оптимист эрэлтийн таамаглалууд
  • Алдаатай үйлдвэрлэл, агуулахын нөөц, бусад өгөгдлүүд
  • Компани дотор болон түншүүдийн хоорондын хамтын ажиллагаа хангалтгүй
  • SCM-ийн програм хангамжийг дутуу, бүрэн гүйцэд биш, нэвтрүүлэхэд хэцүү гэж үздэг

1-DestinationCRM.com(2009) CRM Market Grows for Fifth Straight Year Байгууллагын хэрэглээний програмуудын нэгтгэл:

EAI(Enterprise Application Integration) нь функц дундын системүүдийг холбоно.

  • Мэдээ, мэдээллийг хөрвүүлэх
  • Системүүдийн хооронд харилцах
  • Системийн интерфейсүүд рүү хандахад хэрэглэгддэг.
  • Midllware-ийн үүргийг гүйцэтгэнэ.


Байгууллагын хамтын ажиллагааны системүүд:

ECS (Enterprise Collaoration Systems) нь бизнесийн баг ба ажлын хэсгүүдийн гишүүдийн хоорондох харилцаа, хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулдаг ФНДС юм. Зорилго:

  • Харилцах
  • Зохицуулах
  • Хамтран ажиллах

Дээрхээс гадна бусад олон төрлийн шийдэл байх бөгөөд байгууллагууд яг аль шийдэл тухайн байгууллагын онцлог, үйл ажиллагаанд нь тохирохыг оновчтой сонгох хэрэгтэй. Хэрэв зөв сонголт хийж чадвал уг шийдэл нь байгууллагын эрхэм зорилго, хэтийн төлөвт маш том хөрөнгө оруулалт болох болно.

ERP систем бидэнд хэрэгтэй зүйл мөн үү?

засварлах

Ихэнх байгууллагын хувьд ERP систем маш том боломжийг олгодог бөгөөд орлогоо нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлж, ашигт ажиллагаагаа сайжруулж, зардлаа зөв зохион байгуулахад нь тусалдаг. ERP систем нь санхүү, үйлдвэрлэл, хүний нөөц, борлуулалт зэрэг хоорондоо ялгаатай олон системүүдийг нэгтгэнэ. Системийн боловсруулах төрөл бүрийн мэдээллийн тусламжтай хэрэглэгчид байгууллагынхаа зорилт, стратегитай холбоотой бүхий л шийдвэрийг илүү хялбар, оновчтой байдлаар гаргах боломжтой. Өнөөдөр бараг бүх байгууллага, компаниуд ERP системийг ашиглаж байна. Ашиг орлого нь нэмэгдэх тусам уг системийн хэрэгцээ шаардлага улам бүр ихэсч, зарим байгууллагууд хуучирсан ERP системээ шинээр сольж, харин зарим нь цоо шинээр уг шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. ERP систем нь нэгэнт ашиг тустай гэдэг нь тодорхой болсон тул, энэ нь өөрөө худалдан авагчдын зах зээл болоод байна. Тухайн системийг хэрэглэгч компаниуд мэдээж анх жижиг байгууллага байсан бол одоо харин үйл ажиллагаа нь өргөжиж, хэмжээ нь томорсон байгаа. Иймээс тэдэнд илүү олон програм хангамжийн шийдэл үгүйлэгдэж, бизнесийн үйл ажиллагаагаа жигдрүүлэх шаардлага гарч байна. Компаниудын хувьд тухайн салбар дээрх өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байна. Дэлхийд судалгаагаараа тэргүүлдэг Абердин группын хийсэн судалгаагаар өргөн хэрэглээний барааны бизнес эрхлэгчид заавар журам, тайлагналын шаардлагад анхаарлаа хандуулдаг бол олон нийтийн байгууллагууд харилцагчаа тогтоох тал дээр санаа зовж, харин үйлдвэрлэчид бүтээгдэхүүнийхээ хэрэгцээ тал дээр анхаардаг байна. Харин чанартай ERP багц систем нь дээрх асуудлуудыг бүгдийг нь авч үзнэ. Абердин группын дунд болон том хэмжээний байгууллагуудын дунд 2006 онд явуулсан “2006 оны ERP” нэртэй судалгаагаар нийт судалгаанд оролцсон төрөл бүрийн салбарын 500 гаруй байгууллагаас ердөө 6% нь л ERP систем ашигладаггүй болохыг тогтоожээ. Түүнчлэн судалгаанд оролцогсдын 35% нь ERP системээ 10 жил ашигласан, 38% нь 5-10 жил ашигласан, харин үлдсэн хувь нь дөнгөж уг системийг ашиглаж эхэлж байсан байна. Өнөөдрийн түвшинд ERP систем нь асар хурдацтай хөгжиж байгаа учир ихэнх байгууллагууд илүү сайн систем эрэлхийлж байна. Үүнээс гадна дээрх судалгаанд оролцогсдын 42% нь ERP багцын 2 ба түүнээс дээш системтэй, 16% нь 3 ба түүнээс дээш системтэй байсан байна. Харин 2007 онд явуулсан “2007 оны ERP” судалгаагаар Абердин групп програмын шинэчлэлт, хөгжүүлэлтийн талаар авч үзжээ. 1 жилийн дараа байгууллагуудын 9% нь одоогийн ашиглаж байгаа ERP системээ солихоор төлөвлөсөн бол, 2 жилийн дараа 14% нь,3 жилийн дараа 25% нь солихоор төлөвлөсөн байсан байна. Мөн түүнчлэн одоогийн ашиглаж байгаа системээ яагаад солих болсон шалтгааныг нь судалж үзэхэд 46% нь илүү боломжууд, функцууд хэрэгтэй, 39% нь хуучирсан, болхи системээсээ залхаж байгаа 37% нь олон улсын шаардлагыг хангах стандарт систем хэрэгтэй гэж хариулсан байна. Програм хангамжийн компаниудын харилцагчдын төлөөх өрсөлдөөн улам бүр эрчимжиж, тэд хэрэглэгчид аль болох тохиромжтой, хэрэглэхэд хялбар, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, үнийн хувьд ч боломжийн шийдэл гаргахаар зорьж байна. Дээрх мэдээллүүдээс ERP системийг ашигласнаар байгууллагад ямар ашиг тус авчрах, програм хангамж ашиглахын өмнө юуг мэдсэн байх шаардлагатайг олж мэдлээ.

ERP систем гэж?

засварлах

ERP нь аж үйлдвэр, боловсрол, банк санхүү, үйлчилгээ зэрэг бизнесийн олон салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдан авалт, үлдэгдэл барааны нөөц, захиалга, санхүү, хүний нөөц, нийлүүлэгчидтэй хийх гүйлгээ, хэрэглэгчийн үйлчилгээ зэрэг бизнесийн гол үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад туслах хэд хэдэн модулиас бүрдсэн нэгдмэл хэрэглээний програм хангамжийн багц систем бүхий шийдэл юм. 

Ерөнхийдөө ERP системийн хамааралт өгөгдлийн баазад суурилсан нэгдмэл системийн хэлбэртэй бөгөөд энэ системийн хэрэгжүүлэлт нь бизнес үйл ажиллагааны шинжилгээ, хэрэглэгчдийг дахин сургах, байгууллагын бүхий л түвшинд нэгдсэн шийдвэр гаргалтын зарчим зэргийг олгодог. 

Сүүлийн үед ERP аутсорсинг (гадны мэргэжилтнүүдээр ажлаа гүйцэтгүүлэх, гадны туршлагыг судлах)-ийн боломжоор хангаж буй энэ салбарт төлөөлөх бүтээгдэхүүнүүдэд SAP компанийн SAP R/3 ECC багц, Oracle компанийн Peoplesoft зэрэг бүтээгдэхүүнүүд зах зээлд тэргүүлдэг.

Уг систем нь байгууллагын бүхий л түвшин, үйл ажиллагааны цар хүрээг хамардаг гэдэг утгаараа дараах онцлог шинжүүдтэй. 

Үүнд: - Олон орны, олон хэл, олон нэгжүүдийг дэмждэг - Ихэнх энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь дан ганц нэг оронд төдийгүй бусад олон орны худалдаа наймааны арга хэлбэр, үйлдвэрлэх арга технологийг хэрэглэгч тэдгээрийн дотроос тухайн байгууллага сонголт хийж болохуйцаар хийгдсэн байдаг. 

НЭГДСЭН СИСТЕМ - ERP нь байгууллагын бүхий л хэсэгт тархан байрласан нөөцийг нэг системд оруулж зохион байгуулдаг ба мэдээллийн зохицол, бодит цагийн дагуу зохицуулах зэргээр байгууллагын өрсөлдөх чалварыг дээшлүүлэхд чухал нөлөө үзүүлдэг. 

Тэргүүн туршлага судлахтай холбоотой бизнесийн үйл ажиллагааг дахин зохион байгуулах - ERP нь байгууллагын үйл ажиллагааг тэргүүн туршлагад суурилж хангадаг ба дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг тэргүүн байгууллагын туршлагыг авч өөрийн байгууллагадаа нийтлэг байдлаар нэвтрүүлэхэд оршдог бөгөөд үүнийг бизнесийн үйл ажиллагааг дахин шинэчлэл аргыг хэрэглэх нь үр дүнтэй байдаг. 

Зах зээл

засварлах

Програм хангамжийн зах зээлийг хэрэгжүүлэх гэж байгаа байгууллагын хэмжээ, ашиглах зорилго, өрсөлдөөний чадвар, мэдээллийн технологийн хэрэглээ зэргээс нь шалтгаалж 1tier, 2tier, 3tier, 4tier гэж ангилах ба эдгээр давхрагуудыг тус тус тайлбарлавал Market tier Байгууллагын хэмжээ Орлого Хэрэглэгч Төлөөлөгч

  • 1 tier 1000с дээш ажилтантай, олон салбартай, олон үндэстэн дамнасан томоохон корпораци 200 сая $ 100с дээш SAP, Oracle, MS dynamic, Baan
  • 2 tier 1000с доош ажилтантай, дотоодод салбартай, томоохон боломжит хэрэглэгчтэй дунд хэмжээний корпораци 20 - 200 сая $ 100 с доош SAP one, MS Navi, ABAS, Glovia
  • 3 tier 5 - 30 ажилтантай нэг төрлийн үйлчилгээ явуулдаг ганцаарчилсан жижиг компани 20 сая $ с доош MS dynamics GP, DBA, Best`s MAS200
  • 4 tier зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага 2 сая $ Peach tree, Accpac, Quickbooks Энгийнээр ERP буюу байгууллагын нөөцийн удирдлага нь санхүү, борлуулалт, хүний нөөц зэрэг байгууллагын үндсэн хэлтсүүдийн үйл ажиллагааг автоматжуулж тэдгээртэй холбоотой мэдээллүүдийг байгууллагын бүхий л түвшинд нэгтгэн дүгнэсний үндсэн дээр одоогийн нөхцөл байдал болоод цаашдын зорилтыг тодорхойлох шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэх мэдээллээр хангахад чиглэгдсэн цогц шийдэл гэж болно. Тиймээс ч дотроо данс, төлбөр тооцоо, гүйлгээ зэргийг зохицууулах санхүүгийн менежмент, ажиллах хүч, цалин хөлс зэргийг зохицуулагч хүний нөөцийн менежмент, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бараа нийлүүлэлт, хадгалалтыг зохицуулагч агуулахын менежмент, үйлдвэрлэсэн барааг түгээх борлуулалтыг зохицуулагч борлуулалтын менежмент, үйлдвэрлэл, бараа нийлүүлэлт, түгээлттэй холбоотой ажлын менежмент зэрэг модулиудтай. Эдгээр нь гүйцэтгэх үүрэг, ажиллах зарчим зэргээр хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг. 

Жишээлбэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх процессийн тухайд: Эхлээд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхтэй холбоотой хэдийн хэмжээний бүтээгдэхүүнийг хэдий хугацаанд, нэгж үнийг нь ямар үнэ өртөгтэйгээр үйлдвэрлэх хэрэглэгчийн захиалгын дагуу үйлдвэрлэсний дараа тухайн хэрэглэгчид ямар аргаар хэрхэн хүргэх мөн бусад хэрэглэгчид түгээх талаар борлуултын модуль ажиллах ба борлуулалтын ашгыг санхүүгийн модулийн санхүүгийн орлогод бүртгэж авах зэргээр хоорондоо салшгүй холбоотой ажиллах ба эдгээр бүх процесс нь байгууллагын нэгдсэн өгөгдөл мэдээллийн системд төвлөрч явуулдагаараа онцлогтой. SAP ERP модулиуд болоод тэдгээрийн ойлголт, ажиллах зарчим гол хүчин зүйл агуулга бизнесийн удирлага захиалга ачилт, борлуулалтын байдал болон ашгийн байдал зэрэг мэдээллээр хангана арилжаа эрхлэгчийн хэлбэр, бүтээгдэхүүн тус бүрээр зохион борлуулалтыг зохион байгуулна бүтээгдэхүүн шилжүүлсэн тухай болон нөөцийн байдлыг хянаж зохицуулна Үйлдвэрлэлийн удирдлага бүтээгдэхүүн тус бүр материалын тодорхойлолтын бүртгэл болон мод бүтэцтэй BOM бүтээгдэхүүн тус бүр үйл ажиллагааны байдал/аутсорсингийг нэгэн зэрэг удирдана outsourcing захиалгын байдал, аутсорсинг материал гаргалт, outsourcing бүтээгдэхүүн оролт зэрэг outsourcing нөөцийн удирдлага бараа материалын гологдол зохицуулалтын бүртгэл болон дахин ашиглалтын зохицуулалт Худалдан авалтын удирдлага BOM (материалын жагсаалт), хэсгийн бүртгэлийн талаарх худалдааны хорогдол тооцоолох болон тохируулах жил бүрийн материал гаргалтын шинжилгээ, лавлагаа тодорхойлолт хэрэгцээгүй нөөцийн лавлагаа, хүлээн авсан тасалбар/данс бүртгэлийн лавлагаа Чанарын удирдлага гологдлын шалтгаан бүрээр олон төрлийн график (2 хэмжээст, 3 хэмжээст) тодорхойлолт гүйлгээ тус бүрийн бүтээгдэхүүний чанарын протокол гологдлын шалтаан тус бүр бүтээгдэхүүн/материал/outsourcing гологдлын байдлын лавлагаа Гадаад худалдааны удирдлага олон төрлийн экспортын шат дамжлагыг зохицуулах боломжтой (L/C, T/T, DP, DA, шууд экспорт, орон нутгийн экспорт) валют бүрээр экспортын гүйцэтгэл удирдан зохицуулах EDI багц болон интерфэйс хялбарчлал (гүйцэтгэл хангах) Бүтээгдэхүүний өртгийн удирдлага өртгийн мастер мэдээллийн зохицуулалт стандарт өртгийн зохицуулалт сар бүрийн бодит өртгийн тооцоолол зохицуулалт (бүтээгдэхүүн тус бүрээр алдагдлын зохицуулалт хийх боломжтой) Цалин хөлсний удирдлага хэлтэс, албан тушаал, ажлын газар, нас зэрэг олон нөхцөлөөр 156 төрлийн одоогийн нөхцөл байдлын мэдээллээр хангана цалингийн статистикийн байдал болон график байгууллага бүрээр мөнгөн тэтгэмжийн зохицуулалт болон өөрчлөлт

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Санхүүгийн удирдлага балансын бүртгэл, зөвшөөрлийн бичиг, жагсаалтын тодорхойлолт бодит цагийн нэмэлт данс (бэлэн мөнгөний данс) болон хэлбэр тус бүрийн дансны лавлагаа авлагын тооцоо/зарлагын тооцоо зэрэг нь бүртгэлд оруулахад автоматаар үйлдэгдэнэ.

Мэдээллийн системийн удирдлага өдөр тутмын борлуулалт/хөрөнгө/данс тооцоо/нөөцийн мэдээллээр хангана компанийн удирдлагын гүйцэтгэлтэй холбоотой дүн шинжилгээний мэдээлэл (аюулгүй байдал/орлогын/өсөлтийн/үйл ажиллагааны/үйлдвэрллийн) тухайн цаг бүр цалингийн статистикийн мэдээлэл хангалт 

Master data Management/MDM мастер өгөгдлийн менежментийн модуль

засварлах

Энэ нь хэрэгтэй мэдээллүүдийг цуглуулан авч тэдгээр мэдээллийг бүртгэх, шинэчлэх, засварлах, устгах зэрэг үйлчилгээ үзүүлдэгч мэдээллийн боловсруулалтын модуль юм Мастер өгөгдөл: ажилчдын мэдээлэл, хэрэглэгчийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, нийлүүлтийн мэдээлэл, үлдэгдэл барааны мэдээлэл зэрэг байгууллага үйл ажиллагааны амин чухал өгөгдөл мэдээллүүдийг өгөгдлийн баазад бүртгэн хадгалж, хэрэгтэй агшинд тухайн модульд дамжуулах маягаар мэдээллийг зохион байгуулах үүрэгтэй. хэлбэрийн хувьд Хэрэглэгчийн мастер (хэрэглэгчийн дугаар, утасны дугаар, хаяг, захиалга өгсөн огноо г.м) Захиалгын мастер (захиалга өгсөн огноо, захиалгын тоо ширхэг, нэгж барааны үнэ, захиалагч) Агуулахын мастер (үлдэгдэл барааны тоо хэмжээ, нэгж үнэ) Борлуулалтын мастер (борлуулсан газар, тээврийн хэрэгслийн хэлбэр, борлуулалт хийгдсэн огноо) Санхүүгийн мастер зэрэг (борлуултын ашгийн хэмжээ, үйлдвэрлэлийн зардал г.м) 

Order management/Plant захиалга, процесс менежментийн модуль

засварлах

Тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой худалдан авагчаас ирсэн захиалгын дагуу үүсгэгдэх мэдээлэл бөгөөд бүртгэгдсэн захиалгын дагуу үйлдвэрлэх процесс явагдна. Зөвхөн захиалга үүсгэх төдий бус захиалга хүчингүй болгох, хүлээлгэнд шилжүүлэх зэрэг үйлдлийг ч мөн гүйцэтгэх бөгөөд захиалгын мэдээлэлд: захиалга өгсөн огноо, захиалагч/хувь хүн эсвэл байгууллага/, захиалгын тоо ширхэг, нэгж барааны үнэ, хүргэлтийн хэлбэр зэрэг мэдээллүүд багтна. 

Үйлдвэрлэлийн менежментийн модуль / Production management

засварлах

Үйлдвэрлэх гэхээр төлөвлөгөөний хэлтэсээр баталгаажуулж бүртгэгдсэн захиалгын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын гүйцэтгэлийг сайжруулахын тулд үйлдвэрлэлийн процессыг хянах, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардагдах хүн хүч, цаг хугацаа, технологийн чадамж, сарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг тооцоолох зэргийг хянан зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ. 

Борлуулалт түгээлтийн удирдлага / Sales & Distribution management

засварлах

 Борлуултын төлөвлөгөөнөөс захиалга, ачилт, борлуулалт хүртэлх үе шат тус бүрийг холбосон удирдлага гэж болох ба дотоодод борлуулах төдийгүй гадаад экспортлох үйл ажиллагааг зохицуулагч Offer, L/C, гааль , тээвэрлэлт болон Nego(negotiation/хэлэцээр) мэдээллүүдийг ч гэсэн зохицуулна.. Order Tracking дамжуулан захиалгын бүтээгдэхүүний нэрсийн талаар үйлдвэрлэл, худалдан авалт, нөөц болон борлуулалт хүртэл бүхий л үйл явцын гүйцэтгэлийг хянаж болно ERP ГЭЖ ЮУ ВЭ? ERP системүүд нь чадамж, хамрах цар хүрээгээрээ өөр хоорондоо ялгаатай тул энд ХБНГУ-ын Валдорф хотноо төвтэй SAP компанийн ERP шийдэл дээр үндэслэн ерөнхий шинж чанар, давуу талыг танилцуулав. ERP (Enterprise Resource Planning буюу Байгууллагын Нөөц Төлөвлөлтййн) сйстем нь байгууллагын бүх нэгж, хэсгийн үйл ажиллагаа, чиг үүрэг, ажлын урсгал, холбогдох мэдээллийг нэг системд нэгтгэж, тухайн нэгжййн үйл ажиллагааг сайжруулаад зогсохгүй хамгийн чухал нь нэгж дамнасан, нэгж хоорондын нэгдмэл ажиллагааг дээшлүүлж, тухай н компанйй н бү-тээмжйй г нэмэгдүүлэх цогц сйстем юм. ERP-г бай гууллагын мэдрэлийн систем гэж хэлж болно. Нэгдмэл ажйллагааг хангаснаар удйрдла-гын шйй двэр бай гууллагын бүх эд эсэд шуурхай хүрч хэрэгжйн, ажйлтан бүр үнэн бодйтой мэдээллйй г цаг алдалгүй сйстем-ээс авч, сйстемд оруулсaнаар өөрйй н болон бусад ажйллагсдын зүгээс тухай бүр оновч-той шйй двэр гаргах нөхцөл бүрдүүлэх юм. зах зээлд өрсөлдөх стратегйй н давуу тал-тай болж, цаашдын хөгжйл дэвшлйй нхээ суурйй г тавйна. Өөрйй н онцлог (дотоод үй л ажйллагаа, стратегй)-т тохйрсон ERP-г сонгож, турш-лагатай нэвтрүүлэгч этгээдтэй (нэвтрүү-лэх явцад, мөн дараа нь) йдэвхтэй хамтран ажйллах, зөв зүй тэй хэрэглэж сурах нь ERP -ын үр ашгйй г бүрэн дүүрэн гаргах гол хүчйн зүй л юм. Мөн өдөр тутмын ажлын хэв маяг, арга барйл цэгцэрч, бай гууллагын сое л, ажлын уялдаа холбоо сай жйрч, бай гууллага улам бүр нягтарч, нэгэн цогц болно. ERP нэвтрүүлсэн бай гууллага нь уг сйс-темд шйнгэсэн олон (улсын) шйлдэг ком-панйй н мэдлэг, туршлага, нөү-хауг нэг да-лай лтаар өөрйй н болгож авдаг.

Монгол Улсын хөгжлйй г дагаад хүнйй нөөц, бусад нөөцйй н өртөг йхсэх хандла-гатай тул ERP нэвтрүүлсэн компанй нь

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


SAP ERP системийн үндсэн модулиуд

засварлах

ERP НЭВТЭРСЭНЭЭР ҮҮСЭХ ДАВУУ ТАЛ Тэргүүн туршлага – Эрүүл чийрэг дотоод үйл ажиллагаа – Нэмүү бүтээмж Стратеги шийдвэр, үйл ажиллагааны уялдаа холбоо, дүн шинжилгээ сайжирна – Стратеги шийдвэр өдөр тутмын үйл ажиллагааны түвшинд хүрч задарч, тодорхой мөчлөгөөр гүйцэтгэл, чанарыг нь хянах, зөрүүг засаж залруулах, удирдан чиглүүлэх болно. Бодит мэдээлэл, өндөр сэрэмж, төгөлдөр дотоод зохион байгуулалт, бизнес процессыг эхлэхээс нь дуустал нягт удирдах, нэгж хоорондын уялдаатай хамтын ажиллагаа зэрэг нь үүний угтвар нөхцөл юм. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нэг дор цуглуулсанаар бүх талын дүн шинжилгээ хийх боломж бүрдэнэ. Санхүүгийн дүн шинжилгээ нь бизнесээ бодитоор төлөвлөх, гүйцэтгэлийн явцад орлого, зардал хянах боломж олгоно. Стратеги менежмент, цогц бизнес төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, бизнес хамтын ажиллагаа зэрэгт дэвшил гарна. Үйл ажиллагааны дүн шинжилгээ нь нарийвчилсан тайлан мэдээ гаргаж, баримт мэдээлэл дээр тулгуурлан дараагийн шийдвэр гарах нөхцөл бүрдүүлнэ. Бүтээмж, мэдээллийн хүртээмж нэмэгдэнэ – Бүх нэгж, нэг систем ашиглах тул өгөгдлийн давхардал, зөрүү арилж, мэдээлэл эгшин зуур солилцож, зөв мэдээллййн дагуу түргэн шуурхай , өндөр бүтээмжтэй ажиллана. Шат дамжлага бүрт хэрэгтэй мэдээлэл гар дор байснаар шийдвэр гаргалт сайжирч, ажил саадгүй явагдана. Санхүүгийн удирдлага болон компанийн засаглалыг дээшлүүлнэ – Байгууллагыг бүрэн хамарсан санхүүгийн удирдлагын шийдэл нэвтэрнэ. Санхүүгийн алба нь төрийн зохицуулагчаас гадна өөрийн удирдлагын зүгээс тавигдах санхүүгийн мэдээллийн хэрэгцээг хангаж ажиллана. Байгууллагын бүх нэгжийн үйл ажиллагааны явц, гүйцэтгэлийг хянах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах, тулгарч буй эрсдлийг олж танихаас гадна санхүүгийн нөөц, төлөвлөлтийг бодит мэдээлэлд үндэслэн түргэн шуурхай , чанартай хийх нөхцлийг бүрдүүлнэ. Ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, санхүүгийн хяналтыг сайжруулах, эрсдлийг удирдах зорилгоор санхүү бүртгэл, удирдлагын бүртгэлийн үр дүн, тооцоо судалгааг ашиглахаас гадна өргөн хүрээнд бизнес шинжилгээнйй арга хэрэгслийг нэвтрүүлэх нь компанийн засаглалыг дээшлүүлнэ. Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулна – Нэг цогц систем ашигласнаар олон тооны бие даасан, хоорондоо шууд холбогдоогүй системийг халж, тэдгээрийг тус тусад нь арчлах, ашиглах шаардлагагүй болж, холбогдох олон төрлийн (техник, хүний нөөц, сургалт, лиценз) зардал хэмнэнэ. Цаашид байгууллагын үйл ажиллагаа өргөжин тэлэх тохиолдолд зөвхөн шаардлагатай хэсэг, модулийг идэвхжүүлэн, нэвтрүүлэхэд хангалттай . Үйл ажиллагаанд шинэ тутам гарах шаардлагыг тухай бүр нэвтрүүлнэ – Технологийн шийдэл нь уян хатан, гуравдагч системтэй хялбархан холбогдох чадвартайгаас гадна тэргүүлэгч компаниудын баялаг туршлага дээр үндэслэн хийгдсэн, агуулсан боломж бололцоо нь өргөн тул байгууллага өсөн дэвжиж, үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргахад ERP нь уг хөгжлийг хөхүүлэн дэмжиж, нэмэлт програмчлалгүйгээр богино хугацаанд өөрчлөлтийг тусган авах, нэвтрүүлэх чадвартай. Тэргүүн туршлага – Систем нь байгууллагын удирдлага, санхүүгийн хэлтсийн үйл ажиллагааг дэмжихээс гадна бусад модуль (зураг үзнэ үү) нь тухайн чйглэлээрээ дэлхийн тэргүүн туршлагыг шингээсэн тул холбогдох үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, нэгэн цогц систем байдлаар ажиллана.

ERP гэдэг нь байгууллагын систем юм

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.