Байгалийн хийн хоолой

Байгалийн хийн хоолой (англи. gas pipeline, орос. газапровод, хятад. 瓦斯管道 ) — Байгалийн хийг хоолойгоор дамжуулан тээвэрлэх инженерийн байгууламж. Хийг хоолойгоор тодорхой хэт өндөр даралтаар дамжуулдаг.

Байгалийн хийн хоолойг хоёр хэсэгт хуваадаг. Үүнд:

  1. Магистралийн хий дамжуулах хоолой нь хийг алсын зайд тээвэрлэх зориулалттай хоолой юм. Дамжуулах хоолой дахь даралтыг хадгалахын тулд тодорхой зайд хийн даралтын станцууд суурилуулдаг. Магистралийн хий дамжуулах хоолойн эцсийн цэг дээр даралтыг хэрэглэгчдэд нийлүүлэхэд шаардлагатай хэмжээнд хүртэл бууруулсан хий түгээх станцууд байрлуулдаг.
  2. Хий түгээх сүлжээ нь хий түгээх станцаас хийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх зориулалттай богино зайны хоолойг хэлнэ.

Даралтын хэмжээгээр:

  • Магистралийн хоолой:
    • 1-р зэрэглэл — ажлын даралт 2,5 - 10,0 МПа ;
    • 2-р зэрэглэл — ажлын даралт 1,2 -2,5 МПа.
  • Түгээх хоолой:
    • бага даралтын— 0,005 МПа хүртэл;
    • дунд даралтын— 0,005-0,3 МПа;
    • өндөр даралтын
      • 1-р зэрэг— 0,6 -1,2 МПа (шингэрүүлсэн хийн хоолойд 1,6 МПа хүртэл);
      • 1а зэрэг — 1,2 МПа -гаас дээш;
      • 2-р зэрэг— 0,3- 0,6 МПа.

Байгалийн хийн хоолой татах хэлбэрүүд:

1.Газар дээгүүр, 2.Газар доогуур, 3.Усан доогуур гэсэн 3 хувилбартай байдаг.

Дэлхийн хамгийн урт байгалийн хийн хоолойнууд

засварлах
  • 8704 км — Өрнө—Дорно (БНХАУ, PetroChina).
  • 7000 км — Туркменистан — БНХАУ (Туркменистан, Узбекистан, Казахстанаар 1900 км, Хятад дотроо-4500 км урт).
  • 5000 км — Төв Ази — Төв (ОХУ, Газпром. Туркменистанаас Узбекистан, Казахтанаар дайрч ОХУ-д хүрдэг).
  • 4451 км — Уренгой — Помары — Ужгород (Оросын Сибирь дахь Тюмениэс Европ руу 1983 онд татсан).
  • 3300 км — Теннеси (АНУ-ын 1944 онд ашиглалтад оруулсан анхны хийн хоолой).
  • 3150 км — Боливи— Бразил (GASBOL, 2000 онд ашиглалтад орсон хоолой).
  • 2702 км — Rockies Express (АНУ-ын Колорадо мужаас Охайо муж хүрдэг, 20 жил бариад 2009 онд дууссан хоолой).
  • 2577 км — Иран —Турк (2001 онд ашиглалтад орсон Табриз-Эрзурум-Анкара чиглэлийн хоолой. )
  • 2475 км — Газар дундын тэнгис дамнасан хоолой (Алжираас Тунисаар дамжин далайн доогуур Итали хүрдэг).
  • 2000 км — Ямал — Европ (Оросын баруун Сибириэс Украиныг тойрч Беларусь, Польш, Герман чиглэлтэй хоолой, 1994-2006 онд барьж ашиглалтад оруулсан).